Thursday, July 30, 2015



3     АГРО СУРГУУЛЬ – 135       Эхлэн суралцагчдад зориулав.
Цэцэрлэгийн акцентууд
Чимэглэлийн бутлаг ургамлууд
Битүү цэцэглэсэн цэцэрлэг нь гоёмсог морин улаагана, оргилон буцалсан голт бор, энхрий ялдам долоогоно,  чубушникийн согтоом үнэрт модлог бутгүйгээр хай даа ямар болдоо. Тэд улирал солигдох  үед хурц тод үзмэр болдог ба жишээ  нь намар цагт навч унах үе, хавар нүцгэн мөчир дээр цэцэглэх зэргээр. Гэвч үнэндээ сайн дурынхны хувьд энэхүү гоо сайхныг  хэтрүүлснээр ногооны газар, цэцэрлэгт  хашааны булан, хайс, саравчны өнцөгт гадны хүний нүдээр шагайж харахаар халхлагдсан байдаг. Тиймээ, чимэглэлийн бутнууд нь чимэглэл ба хучилтын шилдэг ургамал юм.  Гэвч энэ нь цэцэрлэгийн  архитектоникыг байгуулахад бага биш чухал үүрэгтэй юм. Энэ нь гол араг яс нь болох ба тэд тэр газрын хэлбэр, дүрсийг энгийн нүдээр харахад өөрчлөгдөж, цэцэрлэгийн стиль, эмх цэгц, яруу дуурьсалтай болгодог юм. Харамсалтай нь модлог бутлагыг дуурьсалт байдлаар байрлуулахаас илүү цэцгийн мандалд илүү анхаарал тавьдаг нь маргашгүй үнэн юм.
Бөөрөнхий, гоолиг, мөлхөө.......
Бутанцарууд нь дуу шуугианаас хамгаалж, салхинд зориулсан саад хориг болж, сүүдэр байгуулахад тусалж, гол нь цэцэрлэгийн гоо үзэмж  болон эсвэл цэцэгт зориулсан арын дэвсгэр болж, хог ургамалтай тэмцэхэд тусалдаг юм. Амжилтын нууц нь эхлээд та хаана, ямар бут байрлуулахыг тодорхойлох хэрэгтэй.
Худалдагчийн үгэнд үнэмшээд байлгүй, толь бичгээс тулгаж үзэн бутны өндөр, овор хэмжээг тооцож үзэх нь гол чухал асуудал юм. Суулгацын ерөнхий төлөв нь 3 наснаас доошгүй  байх хэрэгтэй. Хамгийн түгээмэл байдаг өндөр бутнуудад: \ 2 – 3м\ голт бор, вейгела, долоогоно, скумпия, барууны майлаас ордог.  Дунд зэргийн өндөртэйд: \ 1.5м хүртэл\ форзиция, кизильникийн хэсэг, алтлаг үхрийн нүд, снежноягодник орно. Харин намхан бутанд \ 60 – 80см\ японы айва, Тунбергийн барбарис, магония падуболистная, стелющиеся бутнууд мөн түүнээс ч намхан бутнууд ордог.
Бутны титмийн хэлбэрээр нь бөөрөнхий хэлбэртэй \ жимолость, бересклет, морин улаагана \, тарианы багц хэлбэрт \ спирея Ван гут \, дэр хэлбэрийнхэд \ нягт – яргай \, саглагар \ арц – казацкий\, уртассан зууван хэлбэртэй \ спирея, улаан мод буюу бирючина, дейция \, конус хэлбэртэй \ барууны майлаас \, мөлхөө хэлбэрт \ хэвтээ яргай, прижатый – яргай, даурын арц \ гэж хуваадаг.
Бөмбөлөг болон саглагар хэлбэрт титэмтэй бут нь бүлгээр байрлуулах, ширэнгэнд, зах хөвөөнд байрлуулахад тохиромжтой. Унжсан, гудайлгасан, багц хэлбэрт титэмтэй бутнууд нь алмаз мэт содон  байх байх гэж бодож байгаа байх. Гэвч сийрэг бүлгийн дунд 2 – 3 ширхэг хуулбар мэт харагдах нь сайхан.
Шигүү байрласан захын хэсэг нь шумуул ба тоос шорооноос хамгаалах бөгөөд түүнчлэн хашаа маягийн байгууламжид уртассан зууван хэлбэрийн титэмтэй нь гойд сайхан харагддаг.  Дэр хэлбэрийн бут нь чулуун цэцэрлэгийг чимэглэн, түүнчлэн налуу болон уруу газрыг бэхжүүлэн батжуулж сайхан харагдуулдаг. Мөлхөө хэлбэрийн бут нь чулуурхаг толгод, намхан хашлага, хөрсийг бүтээх зориулалтаар хэрэглэхэд тохиромжтой.
Сүүлийн жилүүдэд ер бусын зүйлд дуртай хүмүүст зориулж мэргэжилтнүүд янз бүрийн хэлбэрийн шилмүүст моддын цуглуулгад анхаарлаа хандуулж байна. Бөөрөнхий титэмтэй барууны майлаас \ сортууд – Globosa, Danica, Little Champion\, жирийн гацуур \ Echinoformis, Compacta,Parviformis, Pumila\, үзүүрээрээ утаслаг хэлбэрийн унждаг шилмүүстэй мөн барууны майлаас \ f.Ohlendorfii ба сорт Filiformis\, вандуй хэлбэрийн жимст кипарисовика \ Filifera\ энд ордог. Унжсан ба могой хэлбэрийн бутнуудаас гацуур \ Cranstonii ба Viminalis\, Даурын шинэс \ Pendula\, Веймутын нарс \ Pendula\ зэрэг юм.
                                                                Английн 6 хувилбар
Англичууд орчин үеийнхээ цэцэрлэгтээ бутлагын7 хувилбарыг ашигладаг гэж үздэг. Үүнд: содон байдлаар, чингэлэгт суулгасан байдлаар, бутлагын намхан хашлага хийж, холимог хашлага, чулуурхаг дов, хөрс бүтээгч таримлын адилаар ашигладаг байна. Долоодох нь амьд хашаа \ изгородь\ маягаар.

No comments:

Post a Comment