ЭМИЙН БАМБАЙГААР УРГАЦ НЭМЭГДЭЖ БАЙНА
Би помидор, чинжүү, хэмхийг бамбайгаар цацаж үзсэн их ашигтай. Баг цэцгийг
нь авч машиндан шүүсийг шахдаг. Авсан шүүсээ хэдэн давхар марлиар шүүж, сайн
таглаатай саванд хийж, хөргөгчинд байлгадаг. Шүршихийн өмнө 10л усанд 10 дуслыг
нэмж, сайн хутган хольж усанд уусгана. Хэмх, цэцэгт байцаа, помидор, цэсийг
шүршдэг. Сард 4 удаа шүршинэ.
Гэвч зарим ургамалд болохгүй. Үүнд: сонгино,
цагаан лууван, шар лууван, улаан манжинд цацах нь онцгүй. Харин ч тэднийг
цэцэглүүлчихдэг.
БИОСТИМУЛЯТОРОО ӨӨРСДӨӨ БЭЛДЭЦГЭЭЕ
Зарим ургамлын огтлоосыг \ жишээ нь:
хачин чамин цитрус болон кофейны мод \ үндэслүүлэхэд жимс, жимсгэний мод
үндэслүүлэхээс ч хэцүү байдаг. Гэсэн хэдий ч миний хурдан үндэслүүлэх аргад:
бургасны ус ордог. Тэр бол гайхалтай стимулятор, гэвч зөв боловсруулах
хэрэгтэй.
Жилийн дурын улиралд бургасын мөчрийг хугалж аваад \ ямар зүйл байх нь
чухал биш \ 5 – 7см хэрчим болгон огтлоод том саванд бараг дүүртэл хийнэ. 1 – 2
хуруу илүү гарахаар усаар дүүргээд дунд зэргийн гал дээр тавиад бараг буцлах
хүртэл халаана. Буцалгах хэрэггүй зүгээр л галаа багасгаж орхиод 2 цаг болгоод
шөл шиг болгоно. Дараа нь дулаан газар 12 цаг байлгана. Энэ хугацаанд чанамал
хөрч, хар хүрэн болдог.
Огтлоосоо хаяж, шүүсээ шүүнэ. Дараа нь тагтай саванд чанамлаа хийж, таглаад
\ савандаа зайлшгүй нүх гаргасан байна \ нүхээр нь огтлоосоо оруулж 3см-ийг нь
дүрнэ. Тэгээд 18 – 24 цаг тасалгаан хэмд тавина. Энэ үед тэд бүрэн дүүрэн
биологын идэвхит бодис нь шингээгдэн суулгахад бэлэн болдог.
Сад огород и круглый год
2013.12
Хамгийн амттай ногоо
Нэг овгийнхон:
помидор, нэг наст чинжүү, цэс, ногоон ногоонууд.
Найзууд: базилик,
клеома, космея, петрушка, лууван, гэсэр цэцгийн овгийн аль нэг ургамал.
Хучилга эсвэл
бүтээх таримал: хар полиэтилен плёнка эсвэл гэрийн хошингор \ клевер\.
Томат дэлхийн хүн амын ихэнхи хэсгийн дуртай ногоо. Дэлхий дээр тариалагдах талбайгаараа хүнсний ногоон дотор нэгдүгээр байр эзэлдэг.
Японд цорын ганц ягаан өнгийн жимстэй Микадо төрлийн
амтат сорт бүтээсэн. Европт түүнчлэн том жимст Биф томат, Де Барао төрлийн
консервлодог загвар дээр үндэслэн бүтээсэн. АНУ-д детерминант, штамбовы
хэлбэрийн бутлаг нягт сортыг гарган, эрчимжсэн технологт зориулсан сорт гарч
ирэх эхлэлийг тавьсан.
Түр зуурын хучлага дор болон гадаа талбайд тарьж болох хамгийн эртийн томат Афродита F1, Капитан F1.
Афродита
F1 нь ультра
эртийн детерминант гибрид. Плёнкон хүлэмж болон гадаа талбайд тарьдаг. Бүрэн
соёолсноос 75 – 80 хоногын дараа эхний жимс боловсордог. Дугаргий, гөлгөр, их
нягт, идэвхитэй улаан өнгөтэй, 110 – 115г жимстэй. Гибрид нь өндөр ургацтай,
комплекс өвчинд тэсвэртэй.
Капитан F1 – ультра
эртийн детерминант гибрид, гадаа талбай болон плёнкон хүлэмжинд тарьдаг.
Соёололтоос жимсэлж эхлэх хүртэл 70 – 85 өдөр. Ургамлын өндөр 60 – 70см. Жимс
дугаргий, гөлгөр, бөх бат, идэвхитэй улаан өнгөтэй, ногоон шар толбогүй, 120 –
130г жинтэй.
Гибрид
нь ургацаа зэрэг өгдгөөрөө ялгарах, тээвэрлэлт ба комплекс өвчинд тэсвэртэй.
Онц сайхан амтаараа онцгойрсон, хагардгүй ягаан жимст эртийн гибрид: Розана F1, Розетта F1, Легионер F1.
Эртийн
том жимстэй детерминант гибрид ба гадаа болон плёнкон хүлэмжинд тарьдаг. Намхан
нягт ургадаг. Соёололтоос жимслэх хүртэл 95 – 100 хоног. Ягаан өнгийн бөөрөнхий
хэлбэртэй, 140 – 180г, ургамал дээрээ хагардаггүй.
Розетта F1 – эртийн
индетерминант гибрид, гадаа болон хүлэмжинд тарьдаг. Соёололтоос жимслэлт эхлэх
хүртэл 95 – 105 хоног. Ургамал сайн навчилдаг, уялт ба хэлбэржүүлэлт шаарддаг.
Жимс нягт, дугаргий, нэг төрлийн, 160 – 180г масстай. Өнгө ханамал ягаан.
Гибрид өндөр ургац, өвчинд тэсвэртэйгээрээ ялгардаг.
Легионер
F1 – эртийн
детерминант гибрид, гадаа ба плёнкон хүлэмжинд тарьдаг. Соёололтоос жимсэлж
эхлэх хүртэл 90 – 95 хоног. Ургамал саглагар, сул навчилдаг, жимс дугаргий.
Техникийн шатандах болц бүдэг ногоон, жимсний хөлөн дээр хар өнгийн толбогүй,
боловсрох үед ягаан, 140 – 150г жинтэй. Амт чанар онц, жигд өндөр ургац өгдөг.
Том дугаргий улаан жимс, хамартайгаараа ялгардаг, гадаа болон хүлэмжинд тарьдаг детерминант гибрид. Государь F1, Премиум F1.
Премиум F1 – эртийн гадаа болон плёнконд тарьдаг
детерминант гибрид. Соёололтоос жимсэлж эхлэх хүртэл 90 – 95 хоног. Ургамлын
өндөр 70 – 80см. Жимс нь эрчимтэй улаан, бөх бат, махлаг, 130 – 140г жинтэй.
Жимсний гадаад байдлаараа ялгардаг, тээвэрлэлт сайн даадаг.
Государь F1 – эртийн том жимстэй гибрид гадаа болон
плёнкон хүлэмжинд тарьдаг. Соёололтоос жимсэлж эхлэх хүртэл 95 – 100 өдөр.
Ургамал детерминант, өндөр нь 70 – 80см. Жимс гөлгөр, их нягт, олон камертай,
жигд улаан, 150 – 180г жинтэй. Тогтвортой ургацтай, жигдхэн жимстэй, хэвтэлт
сайн, тээвэрлэлт сайн даадаг.
Жимсний онц амт, голдоо ширхэглэг модон хүндгүй, детерминант улаан жимстэй, гадаа болон плёнкон хүлэмжинд тарьдаг гибридүүд: Маршал F1, Рассвет F1, Мадонна F1, Транс Кинг F1.
Маршал F1 - Эртийн том жимстэй детерминант өндөр ургацтай,
комплекс өвчинд тэсвэртэй гибрид. Соёололтоос жимсэлж эхлэх хүртэл 85 – 90
өдөр. Ургамлын өндөр 85 – 90см. Жимс дугаргий, гөлгөр, их нягт, жигд улаан, 140
– 160г жинтэй.
Рассвет F1 – эртийн том дугаргий жимстэй детерминант
гибрид, тээвэрлэхэд тохиромжтой. Ургамлын өндөр 60 -70см. Жимс гөлгөр, улаан,
140 – 150г жинтэй. Комплекс өвчинд тэсвэртэйгээрээ ялгардаг.
Мадонна F1 – дунд эртийн гадаа талбайн детерминант гибрид.
Соёололтоос боловсорч эхлэх хүртэл 100 – 105 хоног. Ургамал 65 – 70см өндөр.
Жимс дугаргий хэлбэртэй, гөлгөр, их нягт, идэвхитэй улаан, махлаг, 135 – 140г
жинтэй. Давслах, шинээр нь хэрэглэх, тээвэрлэхэд зөвлөдөг.
Транс Кинг F1 – гадаа талбайн дундын детерминант гибрид. Жимс
дугаргий нягт, улаан, 150г жинтэй, онц амттай. Ургамал уялт болон
хэлбэржүүүлэлт шаарддаг. Тээвэрлэх болон шинээр хэрэглэхэд хэрэглэдэг гибрид.
Том улаан аятайхан зууван хэлбэрийн жимстэйгээрээ ялгардаг дунд болцын детерминант гадаа талбайд тариалдаг гибрид: Ника F1, Ударник F1, Рио Спринт F1.
Ника F1 – дундын гибрид. Жимс гөлгөр. Нягт, улаан
өнгийн, 100г хүртэл жинтэй. Нэг төрлийн, жигд жимснүүдтэй, томатны паста
бэлдэхэд зориулагдсан.
Ударник F1 – дунд болцын өндөр ургацтай гибрид. Соёололтоос
жимсэлж эхлэх хүртэл 105 – 115 өдөр. Цилиндр хэлбэрийн жимстэй. Болсон жимсний
өнгө улаан, 80 – 100г жинтэй. Олон янзын хэрэглээнд. Аж ахуйд тариалахыг
зөвлөдөг.
Рио Спринт F1 – чавга
хэлбэрийн томатнаас хамгийн том жимст. 110 – 150г жинтэй. Бүх төрлийн
боловсруулалтанд, шинээр болон консервлоход тохиромжтой. Эдгээр нь баталгаатай.
Үрээ сонгох
Селекцийн фирмүүдийн шигтгээ санал
оруулсан бол хэдийн боловсрогдсон гэсэн үг. Энэ тохиолдолд хуурайгаар нь
тарина. Ногоочид үрээ тарихын өмнө боловсруулдаг. Үрээ ариутгахад: биологийн
юмуу химийн бэлдмэл ашиглаж болно гэхдээ эхлээд халаагууштай. Халаалт нь ургах энергийн дөрөвний нэг хүртэл
дээшлүүлэн, үрэн дэх вирусын идэвхижилтийг бууруулан, мөөг болон бактерийн
патогены хэсгийг үхүүлдэг. Халаахын тулд халуун устай халуун саванд \ 500мл-ээс
багагүй\ үрээ 20 – 30 минут байлган,
ингэхдээ усны хэм 50 – 52 хэм байна. Дараа нь үрээ боловсруулж болно. Сайн
биологийн бэлдмэлд Триходермин, Фитоспорин \ тэдний адил\, химийн – Фундазол,
Витарос орно. 0.5 - 1.0 хувийн зэсийн байван, марганц хүчлийн кали нь үрийн
гадаргуу дах халдварыг л үхүүлж, үндсэнцэр ба ургах хэсгийг хамгаалж чаддаггүй.
Өөрөө бэлдсэн хөрсийг үрслэгэнд бэлдэх
хэрэгтэй. Томатанд байгалийн нарийн навчит залаат үртэн зонхилсон нугын өвс
тохиромжтой. Муу биш вариантад царс, улиас, далдуугын дороос авсан хуучин навч.
Хэрвээ танайх элсэн хөрстэй бол торфобрикет нэмж, хэтэрхий шаварлаг бол
торфобрикет болон элс нэмж өгнө. Зун бэлтгэсэн хөрсний холимгоо Байкал –
ЭМ1-ээр усалж \ эсвэл адил нэгнээр\, боловсортол нь цэцэрлэгт үлдээнэ. Намар
балкон дээр эсвэл халаалтгүй гражад \ саравч\ хөрсөө хөлдөөхийн тулд авчирна. Хөрсийг аль нэгээр нь бэлдэж болно:
·
3
хэсэг хүлэр, 2 хэсэг ширэгт шороо, 4
хэсэг бүрэн ялзарсан бууцны компост эсвэл ялзмаг, 1 хэсэг үртэс эсвэл голын том
ширхэгт элс;
·
3 хэсэг
хүлэр, 5 хэсэг компост, 1 хэсэг үртэс;
·
2 хэсэг
бууцны ялзмаг, 2 хэсэг ширэгт шороо, 1 хэсэг голын элс.
Холимгоо 1 хувийн марганц хүчлийн кали ба
бусад халдваргүйжүүлэх уусмалаар услаж, сайн чийглэж өгнө. Схэмээр тарилтаа
хийнэ. Үрслэгэнд хөрс нэмж өгөн, тэгшилж, бага зэрэг нягтруулан дахин тэгшилж,
нягтруулна. Үрээ бие биеэс нь 2 – 3см зайтай тавина. 1.5см зузаантай сэвсгэр
хөрсөөр хучина. Хучсаны дараа үрээ услахгүй, харин сэвсгэр цасаар хучиж, дулаан
газарт \ 20 – 25 хэмд\ дулаан газар хураана. Хэрэв цас хучих боломжгүй бол
полиэтиленэн плёнкоор хучина.
Хэрвээ сүүлийн жилүүдэд танай үрслэг хар хөлөөр өвчилсөн бол тавьсны дараа голын элсээр бүтээнэ.
Соёололт эхлэхтэй зэрэг гэрэлтэй газар
шилжүүлж тавина. Хэрэв ямар нэг шалтгаанаар соёо үрийн талын хальс гээгдэхгүй
байгаа бол соёогоо усаар шүршиж, плёнкоор хучиж, мултрахад зөвхөн энэний дараа
л плёнкоо авна. Үрслэгийн дээр 50 – 100см өндөрт өдрийн гэрлийн гэрлийн
хэмнэлттэй ламптай ширээний чийдэнг суурилуулна.
Хэрвээ хар хөл өвчний эхний шинж тэмдэг
мэдэгдвэл марганц хүчлийн калийн өтгөн \ 1л усанд 0.5г\ уусмалаар услана. Марганцтай
цуг Ордан бэлдмэлийг 1л усанд 1г хийж өгнө.
·
Суулгацыг
шилжүүлэн суулгахад үрийн талын өвдгийг авдаг. Үүнийг: дамжуулах суваг нь
тасардаг учраас хангалттай их эмзэг ургамлыг ингэж
болохгүй. Жинхэнэ хос навчны шатандаа ийм гэмтэл нь өвчлөх түүнчлэн үхэлд ч
хүргэдэг. Зөвхөн үрийн талтай үрслэгийг
л авах хэрэгтэй.
Тариад 2 долоо хоногын дараа жинхэнэ навч
гарч ирдэг. Гэрлийн дутагдалтай үед үрийн тал нь сунаж, үрний үнэт тэжээлийн
бодисын нөөц үрэгдэн, навч үндэсний өсөлтөнд гарз учирдаг.
Соёололтоос жинхэнэ навч хүртэл хөрсний хэм 15 – 18, агаарын хэм 18 – 20 хэм байна. ШИЛЖҮҮЛЭЛТ хүртэл миниум хэмжээгээр хүчтэй өсөлт ба хар хөл өвчинд хүргэнэ.
Ургамал бага
зэрэг тэсвэртэй болоход балкон дээр гаргана. Жинхэнэ навч гарахад тасалгааны хамгийн сайн
гэрэлтэй, дулаан газрыг сонгон 22 хэм хүртэл нэмэгдүүлнэ. Үе үе балкон дээр
гарган тэсвэржүүлэхээ мартав. Заримдаа дулаан өдөр шөнөжин тавьсан ч болно. Усалгааг урьдын адил цөөн, хөрс илэрхий
хатахад л өгнө.
Алексей Голубевын зөвлөмж
·
Хэрвээ
үрслэг сунавал ийм аргыг: Орой нь өсөхийн хирээр доод навчыг аажмаар тасдана.
Эрчимтэй арга тул ишний өсөлт хэдэн өдөр тасалддаг. Шилжүүлсний дараа хоёр долоо
хоноод эхний хоёр навчыг зайлуулна. Хоёр долоо хоногын дараа дахин давтан хийж
болно. Энэ аргыг 3 хүртэл удаа хийх ба
доод талын жинхэнэ хос навчыг нэг удаад хоёуланг зайлуулна.
Шилжүүлэлт
Пикировкад суулгацаа стакан юмуу саванд
үрийн талын навч хүртэл хөрсөнд суулгана. 1 – 2 жинхэнэ навчтай үед би шигүү
суулгаж, харин 2 – 3 жинхэнэ навчтай бол сийрэг суулгадаг.
Шилжүүлэлт хийсний дараа гэрэлтэй
газраас шууд холдуул. Хоёр хоногын дараа цонхны тавцан дээр аваач.
Барагцаалбал 10 хоногын дараа шинэ үндэс
үүсч, ургамал мэдэгдэхүйц өсөлт нэмэгдэнэ. Түүнд бага зэрэг шороо нэмж өгнө.
Хэрэв шим тэжээл баялаг хөрс бол үрслэгийг бордох хэрэггүй. Үрслэг тарих үед
энгүүндээ 2 удаа бордоо өгнө. Эхнийх нь пикировкоос 10 хоногын дараа \ 10л
усанд 20г Кемир люкс\, хоёр дох нь мөн адилыг 2 долоо хоногын дараа өгнө.
Шилжүүлэн суулгахад ургамал өндөр нь 30 – 55см \ сортоос хамаарч\, иш нь 8 –
10мм диаметртэй бат бөх байна.
Хэлбэржүүлэлт
Амьдрал дээр ногоо сонирхогчдын хурдан болцтой ба намхан ургадаг
супердетерминант сорт, гибрид нь 2 долоо хоногын хугацаанд бүх ургацаа өгөөд
фитофторт өртчихдөг. Энэ бүлгийн сорт, гибрид нь 85 – 95 хоногт жимсэлдэг
эртийнх. Намхан ургадаг ургамал гол
ишний өндөр 0.6 – 1.0м, богинохон зангилаатай байдаг. 3 – 4 баг цэцэг үүссэний
дараа үндсэн ишний өсөлт өөрөө хязгаарлагддаж, цаашдаа хажуугын ишээр
үргэлжилдэг. Баг цэцэг нь энгийн эсвэл нэг удаагын янз бүрийн хэлбэртэй,
салаалсан 5 – 7 жимстэй байна. Хэлбэржүүлэхдээ пасынковгүй эсвэл тулгуурт уяж,
пасынковтойгоор:
·
Нэг
ишэнд – үе үе бие биетэйгээ нөөц хажуугын мөчрөөр орооцолдох;
·
Хоёр
ишэнд – эхний эсвэл хоёрдох баг цэцгийн дорх навчны суганд байрласан хажуугын
мөчрөөс хоёрдох ишийг хэлбэржүүлдэг.
·
Гурван
ишэнд – эхний баг цэцэгний дорхи навчны суганаас гарсан хажуугын мөчрөөс 2 дох
ишийг хэлбэржүүлж, гуравдахыг 2 дох баг цэцгийн дорхи навчны суганаас хэлбэржүүлнэ.
Сорт ба гибридүүд: Анжелика, Бони-М,
Взрыв, Ирина, Кузя F1,
Карлуша F1, Малышок F1, Нолик F1, Семенычь F1, Семко-Синдбад F1, Степашка F1, Теремок F1, Юниор F1, Ямал-200.
Детерминант төрлийн өсөлт
Мэргэжилтэн, фермер, ногоо сонирхогчдын
дунд өргөн тархсан детерминант төрлийн сорт, гибридүүд нь түргэн, өндөр ургацтай, жимслэх эхний
сардаа эрчимтэй ургац өгдөг юм. Гибрид нь экстремальный нөхцөлд жимс бундуйжих
чадвартай.
Детерминант нь өсөлтөөрөө сул ба дунд
өсөлттэй \ 1.2 – 1.6м\, нягт бут байдаг. Үндсэн ишийн хязгаарлалт нь 4 – 6 баг
цэцэг үүссэний дараа болох ба цаашдаа хажуугын мөчрийн өсөлт үргэлжилдэг. Эхний
баг цэцэг нь 6 – 7 навчинд хэлбэржиж, дараачийнх нь 1 – 2 навчны дараа эсвэл
бие биеийн дараа боловсордог.
Сорт ба гибридүүд: Ажур F1, Аист F1, Афродита, Барин, Буржуй, Верлиока F1, Государь F1, Дивный, Добродея, Железная леди F1, Изюм F1, Ладушка F1, Легионер F1, Лола F1, Мадонна F1, Маршал F1, Орфей F1, Розанна F1, Розовый лидер, Филя F1, Ярославна F1 ба бусад.
Детерминант төрлийн өсөлттэй ургамлын хэлбэржүүлэлт
·
Гадаа
талбай, түр зуурын хучлага, түүнчлэн халаалтгүй плёнкон хүлэмжинд энгийн
хэлбэржүүлэлт буюу ургамлын оройн хэсэгт хүчтэй хажуугын мөчирлөлттэй үед;
·
Үйлдвэрлэлийн
зориулалтаар детерминантыг тариалахдаа дараах аргаар:
a.
Нэг
ишэнд тогтмол ургамлын дээд хэсэгт нөөц 1 – 2 хажуугын мөчир үлдээх; гол ишний өсөлт зогсоход
Практик зөвлөгөөнүүд
Үрслэг тариалах ба тарих
хугацаа
Томатын үрийг
тарихад зориулалтын тариалах хайрцаг ба май загасны сав ба майонезны сав,
ургамлыг тус тусад нь суулгах бол цаасан сүүний сав, доод талыг нь дундуур нь
огтолсон сав зэргийг ашиглана. Зөвхөн ёроолд нь улайсгасан хадаасаар 2 – 3 нүх
гаргахаа мартаж болохгүй. Учир нь тэнд ус удаан байж муудах, үндэс ялзрах
талтай. Үрслэг суулгасны дараа ихээр услахад дээрх стакан нь амархан суларч,
суулгасан үрслэг нь гэмтэхгүй сэргэх нь сайн байдаг.
Тэгээд хайрцганд
шороо дүүргэн, хөнгөхөн нягтруулж, шанг 1 – 2см гүнд бие биеэс 5 – 7см
зайд хийж, үрээ суулгана. Гүн нь 1 –
1.5см байна.
Соёололт хүртэл
хайрцгыг хаалттайгаар 22 – 24 градустай байлгана. Харин шороо нь чийгтэй байх
хэрэгтэй. Соёо цухуйхад л гэрэлд гарган градусыг өдөр 16 – 18 градус хүртэл
байлган, шөнөдөө 13 – 15 хүртэл болгон
үрслэгээ сунгахгүйн тул бууруулна. 6 – 7 хоногын дараа градусыг өдөртөө 18 – 20
градус, шөнөдөө 15 – 16 градус болгон нэмэгдүүлж болно. Усалгааг дунд зэргийн
зөвхөн 20 – 22 градус усаар усална. Нэг удаагын хүйтэн ус цухуйцыг үхүүлж
болдог. Хүйтэн цонхны тавцан дээр шууд тавьж болохгүй, ямар нэг аятайхан газар
тавиур дээр тавь. Хөрсний хольц сайн бол тарихын өмнө цухуйцыг бордохгүй байж
болно. Цухуйц 2 – 3 жинхэнэ навчинцартай үед шилжүүлэн суулгана. \ тусгай
стаканд, саванд бусад \ тэгээд тусгай хөрс хийсэн саванд суулгана.
Шилжүүлэн
суулгахаас нэг хоногын өмнө үрслэгээ Эпин – 2-оор үүнд 200мл усанд 2 дусал хийн
шүршиж болно. Шилжүүлэн суулгахын өмнө 1.5 – 2 цагын өмнө сайн усална.
Хөрснөөсөө чангааж болохгүй. Харин хутгаар ухаж, хажуугын үндсийг
гэмтээлгүйгээр гаргаж авна.
·
Харин гол үндсийг тасдан авч хажуугын үндэс хангалттай
гарахаар хийж өгнө.
Бэлтгэсэн
нүхэндээ ургамлаа суулгаж, эргэн тойронд нь хөндий зай үүсэхгүйгээр хөрсөө
нягтруулан үрслэгээ дарж өгнө.
Сунасан
үрслэгийг харин үрийн тал хүртэл биш ишний тал хүртэл гүнзгий суулгана. Дахин
нэг усална. Хэрвээ томатны үрслэг эртийн хугацаанд 1 сард үр таригдсан бол
эхний шилжүүлэн суулгалтыг эгнээ хооронд 5см, ургамал хооронд 4 – 5см эгнээнд
нь суулгана. Хэрвээ ургамлын навч шигүү байвал 8 – 10см зайтай холдуулан
суулгах эсвэл горшок эсвэл саванд суулгана. Давхар шилжүүлэлт нь чанартай
үрслэг ургуулахад сунахгүй, сайн салаалсан үндэсний систем бүрдүүлэх учраас
зөвшөөрдөг.
Хэрвээ
үрслэг их оройтсон хугацаанд таригдсан бол хайрцагнаас шууд горшоконд суулгаж
болдог.
Шилжүүлэн
суулгасны дараа үрслэгээ 22 – 24 градусын бүлээссэн усаар сайн усалж, 3 – 4
өдөр 20 – 22 градуст байлган хөнгөхөн сүүдэрлэж өгдөг. Сэргэсэн ургамлаа
хамгийн гэрэлтүүлэг сайтай газар тавьж, дунд зэрэг услан салхилуулалтыг
эрчимтэй явуулна. Дунд зэргийн усалгаа нь өдөрт нэг халбага биш, харин арвинаар
долоо хоногт 1 – 2 удаа усална.
Ургамлын
байдлаас болж нэмэлт бордоо өгнө. Хэрвээ ургамал өсөлт нь саатаж, цайвар эсвэл
цэнхэр өнгөтэй байгаа бол түүнийг нитрофоскоор 15 – 20г \ 10л усанд 1 хоолны
халбага \ эсвэл бусад комплекс бордоо – растворин, кристаллинаар уутан дээрх
зөвшөөрөгдсөн хэмжээгээр бордож болно. Эхний нэмэлт бордоог шилжүүлэн суулгасны
дараа 10 – 12 хоногын дараа эрт биш өгнө. Шаардлагатай бол дараачын бордоог 12
– 15 хоногын зайтай 1 халбага суперфосфат, 2 – 3 халбага үнс нэмж өгнө.
Гадаа
агаарын температур 10 градус хүрэх үед тасалгаанаас балкон, сэрүүн тавцан дээр
эхлээд өдрийн хоёрдугаар хагаст хэдэн цаг дараа нь бүхэл өдрөөр тавина. Сайн тэсвэржүүлсэн
үрслэг цэнхэр ягаан туяатай, сунаагүй, бадриун байдаг.
Тэсвэржүүлэлт
бол их хэрэгтэй. Хэрэв балконгүй бол 4 сарын сүүл, 5 сарын эхээр халуун цонхны
тавцан дээр үрслэг их түргэн сунадаг. Навчнаас навчинд хүртэл 10 – 12см болж,
иш нарийсан уртасч унадаг. Ийм болгохгүйн тулд дараах аргыг: эхний
шилжүүлэлтийн дараа ургамал 4 – 5 жинхэнэ навчтай үед ишийг хутганы ирээр үрийн
талын навчны дээгүүр огтолж, оройг нь болгоомжтой суулган ишийг даралгүй сайн
услан сүүдэрлэж өгнө. Ургамалд хэрэгтэй бол хальсан гэр хийж өгөх ба навч
чийгээ алданхарин хөрснөөс авах үндэсхэн үгүй. Хэрвээ ургамал эхний өдрөө л
унжийвал айх хэрэггүй. Ишэн дэх үндэсхэн түргэн гарч, навч дээшилдэг.
Хагалгааны дараа 5 – 6 хоноод гэрээ авч, үрслэгээ дахин цонхны тавцан дээр
тавина. Ургамлын өсөлт энэ үед 10 – 12 хоног хойшилдог.
Хальсан болон
халаалтгүй шилэн хүлэмжинд томат тариалах
Суулгац
Томатыг
байнгын ургуулах газар нь хүлэмжний хөрс 10 – 12 градус халсан үед суулгадаг.
Намар суулгах нь дээр боловч хавар ч гэсэн хагалгаанд 15 – 20кг ялзмаг эсвэл
компост, 80гр талбайн холимог эсвэл 40 – 50гр суперфосфат, 15 – 20гр сульфат
калийг нэг кв\м-т өгдөг.
Тарих
схем нь сорт ба хэлбэржүүлэх аргаас хамаардаг. Ихэнхдээ томатыг нэг мөрт
эгнээгээр эгнээ хооронд 60 – 70см, туузлан 2 мөрөөр тууз хооронд 90см, эгнээ
хооронд 60 – 70см, эгнээн дэх ургамал хооронд 30 – 50см байна. 1кв\м-т 3 – 5 ургамал
суулгана. Хүлэмжинд эгнээг зүүнээс баруун тийш чиглүүлэн байрлуулбал нарны
гэрэл сайн үздэг. Хүлэмжний төвд түүний өндөр хамгийн өндөр ба өндөр ургадаг
сортыг суулгаж, ханан талдаа детерминант, супердетерминантыг суулгадаг. Зээтүү
болон хүрзээр нүх хийж, нүхэндээ барагцаалбал стакан \ атга\ ялзмаг, үнстэй
хольсон холимог, нэг хоолны халбага суперфосфат өгч сайн усална.
Сав,
горшокноос нь гаргаж авахаас хоёр цагын өмнө сайн услах хэрэгтэй. Учир нь
шороотойгоо үндэс нь сугарч өгдөггүй болохоор. Дараа нь болгоомжтойгоор
ургамлаа хөрсний хэсэгтэй нь хамт гарган авч нүхэндээ тавиад эхний жинхэнэ навч
хүртэл суулгана. Хэрвээ ургамал өсөлт нь хэтэрсэн бол үрслэгийг хэлтгий суулган
ишний доод хэсгийг хучиж болно. Суулгасны дараа дахин усална.
·
Тарих хугацаа нь гадаа талбайд бол дахин хүйтрэлийн
өдрөөс 45 – 50 хоногын дараагаар тооцон хүлэмжинд бол жилийн дундаж халах
өдрөөр хөрс 15 хэм хүртэл халахад тарих хугацааг тооцох хэрэгтэй.
Томат
дулаанд дуртай ургамалд хамаарагддаг. Өсөж хөгжихөд тохиромжтой температур нь
өдөртөө нэмэх 18 – 24 градус, шөнөдөө 15 – 18 градус байна. 15 градуст
цэцэглэлт саатан, 10 градусаас доош бол өсөлт зогсдог. Түүнтэй хамт томат үргэлжилсэн
хугацаанд бага эерэг температуртай
байхад \ 8 – 10 градус \ цэцэг нь унаж, жимс боловсролт 10 – 20 хоногоор
удааширдаг байна. Нэмэх өндөр градуст \ 30-аас дээш \ өсөлт удааширч, 35
градусаас дээш үед өсөлт бүр зогсдог.
Томатын
арчилгаа – хүлэмжинд түүнийг босоо байдлаар тулгуурт олсоор холбодог. Олсны
дээд төгсгөл нь 1.5 – 2м өндөрт байгаа төмөр утсанд бэхлэгдэн, доод үзүүр нь
ургамлын ишэнд уягддаг. Олсыг томрох тусам иш нь бүдүүрэх учраас чөлөөтэй байхаар уяна. Долоо хоног бүр
чангалах хэрэгтэй.
Арчилгааны
үндсэн онцлог нь навчны суган дах пасынкаг системтэйгээр зайлуулах явдал юм.
Эхний удаад үрслэг суулгаад 7 10 хоносны дараа түүний урт 3 – 5см байхад авах
хэрэгтэй. Дараачын ажлыг долоо хоногт нэг удаа хийнэ. Энэ үед гараараа хугалж
авснаас болж нилээд шарх үлдээдэг. Пасынкаг оройтуулж хийхэд өсөлт ба жимс боловсролт удаашран, ургац ихээр буурдаг.
Үрслэг
суулгаад 30 – 40 хоносны дараа доод навчнуудыг зайлуулна. Долоо хоногт 1 – 2
навч зулгаах хэрэгтэй. Жимс боловсрох явцад: эхний баг цэцгээс доош ишэнд навч
байх ёсгүй. Цаашдаа ишнээс навчыг зайлуулна. Энэ нь агаарын солилцоог
дээшлүүлж, жимсний болцыг түргэсгэнэ.
Том жимс
авахын тулд багцан дах цэцгийн тоог тогтоож болно. Үүнд 3 – 5 ширхгээс илүүгүйг
үлдээх хэрэгтэй.
Усалгаа
ба нэмэлт бордоо – харьцангуй ганд тэсвэртэй ургамал. Гэвч усалгаагаар ургац
нэмэгддэг. Хөрсний өндөр чийгшлийг үрслэг суулгасны дараа даруй шаарддаг. Ус
сэргэлтийг нь сайн дэмждэг. Дараа нь жимслэлт хүртэл дунд зэрэг услах хэрэгтэй.
Хэрэв энэ үед хөрсний чийгшил өндөр байвал бутанд их хэмжээний ногоон масс
үүсч, энэ нь янз бүрийн таагүй байдалд тэсвэрлэх чадварыг бууруулдаг.
Илүү
өндөр чийгшил нь томатын жимс их хэмжээгээр бундуй үүсэх үед шаардагддаг. Энэ
үед чийг дутагдвал цэцэг ба үрэвч ихээр унадаг. Их хэмжээгээр жимс боловсрох
үед усалгааг дунд зэрэг болгох хэрэгтэй болдог ба чийг ихэдвэл жимсэн дэх
хуурай бодисын агууламж багасч, хагарах ба ялзардаг.
Хөрсний
тохиромжтой чийг нь томатанд бүрэн чийгшилтийн 60 – 70 хувь харин агаарын
чийгшил нь 45 – 60 хувь байдаг. Цэцэглэлтийн үе дэх агаарын илүүдэл чийг нь
тоосовч наалдахгүй, тоос хүртэхэд хэцүү болж, жимс бундуй үүсэхгүй.
Хөрсний
норгох гүн нь суулгалтаас жимс үүсэх хүртэл 20 – 25см байх хэрэгтэй ба их
хэмжээгээр жимслэх үед 25 – 30см байна. Томат энгүүндээ 7 – 10 хоногт нэг удаа
услах ба услах норм нь 1кв\м-т 20 – 30л зарцуулдаг. Агаарын чийгшил нь тариалах
бүх хугацааны турш өндөр биш байх хэрэгтэй. Учир нь бороонд норгох, ургамлыг
шүршиж болохгүй, харин хүлэмжний хөрсийг
тогтмол салхилуулах хэрэгтэй.
Сайн ургац
авахын тулд нэмж бордох хэрэгтэй. Эхний нэмэлт бордоог үрслэг суулгаад 12 – 15
хоногын дараа өгдөг. 10л усанд 15 – 20г аммиакын шүү, 50г суперфосфат, 10 – 20г
хлорт калий хийдэг. Дараачын нэмэлт бордоог 7 – 10 хоногын зайтай өгдөг. Эрдэс
бордоог үхрийн баастай хамт ээлжлэн өгч болдог. Үүнийгээ 5 – 5 дахин шингэлж,
бууцны шингэнийг 4 – 5 дахин шингэлдэг. Нэг ургамалд 0.5 – 1л зарцуулдаг.
Сайн
үрэвч үүсгэхийн тулд системтэйгээр өглөө \ илүү дээр \ хөнгөхөн сэгсэрч өгнө. Энэ зорилгоор
бундуйжихийн эхэн үед ба эхний багц цэцэглэх үед ургамлыг Эпин – 2-ын уусмалаар
200мл усанд 2 дуслын тооцоотойгоор шүршиж болно. Борын хүчлийн 1л усанд 1г
уусмалыг үндэсний гадуур өгөх ч сайн үр дүнтэй. Шүршүүр эсвэл шүршигчээр
хоёрдох баг цэцгийн үед цэцгийн зарим хэсэг нь гарах \ раскроются \ шүршинэ.
Борын хүчилтэй хамт биостимулятор Завязь- ыг хэрэглэж болно. Бэлдмэл нь жимс
боловсрох үе дэх цаг агаарын таагүй нөхцлийг давах, өвчинд эсэргүүцэх чадварыг
дээшлүүлдэг. 1л уусмалыг 25кв\м-т зарцуулна. Цэцэглэж эхлэх үед 1, 2, 3 дах
багцанд шүршиж өгнө.
Томатыг
хэлбэржүүлэх – бутыг зөв хэлбэржүүлэх нь онцгой ач холбогдолтой. Сорт
болон суулгах арга, хөрс цаг уурын нөхцлөөс хамаарч бутыг 1, 2, 3, 4 ишээр
хэлбэржүүлнэ.
Индетерминант
\ хязгааргүй өсөлттэй, эхний баг цэцэг 9 – 11 навчинд тавигдан, 3 – 5 навчны
дараа дараачийнх тавигддаг. Жигд ургацтайгаараа ялгардаг.\ ба хагас детерминант
сорт ба гибридүүд – нэг ишэнд хэлбэржүүлэн бүх суганаас гарсан зүйлийг
зайлуулж, гол ишийг үүсгэнэ. Барагцаалбал 35 – 40 хоногтойгоос хүлэмжин дэх
эцсийн хураалт хүртэл ургах цэгийг тайрах шаардлагатай ба сүүлийн баг цэцгийг 2
навчтай нь үлдээнэ. Энэ нь бүх жимс бутандаа хэлбэржин, дээд хэмжээндээ хүрдэг
юм.
Детерминант
\ өсөлт хязгаарлалттай, эхний баг цэцэг 5 – 8 навчинд тавигдан дараачийнх нь хоёр
навчны дараа тавигдах ба хурдан болцтойгоороо ялгардаг. Дотор нь супер ба хагас
детерминант гэж хувааж болно. \ сорт ба гибрид – нэг ба хоёр ишэнд нь
хэлбэржүүлнэ. Хоёр ишэнд тарихад хоёрдох иш нь суганаас гарсан пасынкнаас үүсэх
ба эхний багц жимсний дороос хэлбэрждэг. Эхний баг цэцгийг хүртэлх бүх пасынкыг
бүрэн зайлуулна.
Сүүлчийн
сортын бүлэг – супердетерминант. Түүнийг 2 – 3 ишэнд хэлбэржүүлдэг. Хоёрдох
ишийг эхний баг цэцгийн дорх навчны суганд ургасан хамгийн хүчтэй пасынкнаас
хэлбэржүүлдэг. Гурав дах иш эхний багцны доорх хоёрдох навчны суганаас
ургадаг.
Гадаа талбайд
томатыг ургуулах
Томатыг
сайн бордсон янз бүрийн хөрсөнд тариалдаг. Томатын нилээд өндөр ургац нь хөнгөн
шавранцар ба элсэн хөрсөнд ургадаг. Хамгийн чухал нь өмнөгчөө сонгох юм. Шилдэг
өмнөгчөөр органик хэрэглэсэн байцаа, хэмх ордог. Энэ газраа зөвхөн 3 – 4 жилийн
дараа ирж болно. Төмс, чинжүү, цэс, физалисын дараа тарьж болохгүй. Учир нь
адил өвчнөөр өвчилдөг.
Томатын
ургацыг хэлбэржүүлэхэд хөрснөөс ихээхэн хэмжээний тэжээлийн бодисыг гаргаж
авдаг. Тэжээлийн бодисын дундаж авалт нь 10кг жимсэнд азот 33.4г, фосфор 12.1г,
кали 63г, кальци 45.9г, магни 7.8г авдаг.
Томат нь
бүхнээс илүү калийг хөрснөөс их авдаг. Юу боловч томат хөрснөөс фосфорыг
калигаас бараг 5 дахин бага, азотыг 3 дахин бага авч ургамал хөрсөн дөх
фосфорын дутагдлыг ялангуяа тариалах эхний саруудад, түүнчлэн жимс хэлбэржих
үед хариуцдаг.
Фосфор нь
үндэсний системийн өсөлтөд тусалж, генератив эрхтний хэлбэржихэд, илүү эрт
цэцэглэхэд, жимсний ургацын боловсролт болон нэмэгдэлтийг сайжруулдаг. Фосфор
дутагдахад ургамал вегетатив хэсгийн хэлбэржихэд шаардлагатай \ иш, навч\
азотыг муу шингээдэг. Томатын өсөлт, хөгжилд кали их ач холбогдолтой. Ялангуяа
жимс үүсэх үе ба жимс боловсролт дуусах үед.
Томатын
тэжээлийн элементийн ийм шаардлага нь түүнд хөнгөн амархан уусдаг фосфор, кали
ба азотын эрдэс бордоо хэрэглэхийг зөвлөдөг. Зөвлөхөд томат хөрсөнд органик
бордоо хэрэглэхэд эмзэг. Шилдэг органик бордоо нь энэ ургамалд ялзмаг ба
компост юм. Намар хөнгөн хөрсөнд хагалгаа хийхэд шинэ бууцыг ашиглаж болно.
Гэвч
шинэ бууц ба азотын бордоог хэрэглэхэд газрын дээрх хэсэг хүчтэй ургаж,
цэцэглэлт ба жимслэлтийг саатуулдаг. Эрдэс ба органикыг хамтад нь хэрэглэх нь
их ургац авахуулдаг.
Хөрсийг
гишгэхэд ялзмаг эсвэл компост 1кв\м-т 4 – 5кг хэрвээ боломжтой бол 15 - 20кг ба
суперфосфат 40 -50г \ 2 хоолны халбага\, калийн давс 15 – 20г эсвэл хлорт кали
20 – 25г \ 1 – 1.5 хоолны халбага\ өгнө. Суулгах үед нүхэнд нь атга ялзмаг, 1 –
2 хоолны халбага үнс өгдөг.
Томатын
үрслэгийг гадаа талбайд хаврын аюултай цочир хүйтрэл өнгөрөхөд суулгадаг.
Сортын онцлогоос тарих схем хамаардаг.
Детерминант сортыг эгнээ хооронд 60 – 70см, ургамал хооронд 40 – 50см суулгана.
Супердетерминант сортыг 50см ба 25 – 30см зохистой. Суулгацыг өдрийн хоёрдугаар
хагаст хийх нь тохиромжтой. Өндөр биш суулгацыг босоогоор гүн биш суулгана.
Өсөлт нь хэтэрсэн үрслэгийг нүхийг уртааш нь хийж, хэлтгий байдлаар ишний
хэсгийг \ хангалттай үндэс үүсгэхийн тулд \ шороогоор хучина. Суулгасны дараа
усалгаа хийн, ууршилтыг багасгахын тулд нүхийг хуурай шороогоор хучина.
Арчилгаанд
5 – 8см-ийн гүнд системтэйгээр хөрс сийрүүлдэг. Сийрүүлэх үед хог ургамал,
хөрсний хальс устдаг. Хөрс агаар ус нэвтрүүлэх чадвартай болдог. Хоёрдох
сийрүүлэлтийн дараа хөрсний халалт, үндсэн дэх агаарын хангамжыг сайжруулахын
тулд бутаа манадаг. Зуны туршид маналтыг 2 – 3 удаа хийх ба эгнээ хоорондох
ургамал чигжирдэггүй.
Детерминант
сортонд тулгуур шаардлагатай. Учир нь эхний 10 – 12см сийрүүлэлтийн дараа
ургамалд гадас шааж өгдөг. Ишийг гадсанд эхний багцны доогуур олсоор чанга
биш\ шилдэг арга нь восьмёркоор \
холбодог. Ишээ хугалахгүйн тулд 2 – 3 удаа хийдэг. Анхаарах нь бут хэлбэржих
үед ба пасынка зайлуулах үед тавьдаг. Пасынка зайлуулалтыг тогтмол, хэт
ургуулахгүй, 3 – 5см үед 8 – 12 хоногын давталттайгаар хийдэг. Үүнийг өглөө эрт
шарх хатсаны маргааш хийх нь
тохиромжтой. Гадаа талбайд бутыг 5 – 8 баг цэцэг хэлбэржүүлхийн тулд 2, 3 бүр 4
ишээр хэлбэржүүлж болно. Хэлбэржүүлэх техник нь хүлэмжийнхтэй адил. Пасынкыг
бэхжихийн хирээр хэлбэржүүлж болох ч эхний багцын дорх пасынкнаас цэцэглэлт
нилээд оройтож эхэлдэг.
Өндөр
ургац авахын тулд гадаа талбайд нэмэлт бордоо өгөх хэрэгтэй.
Эхний
нэмэлт бордоог суулгаад 12 – 15 хоносны дараа органик эрдсийн бордоогоор хийнэ.
Үхрийн баасыг 5 – 6 дахин шингэлж, бууцны шингэнийг 4 – 5 дахин шингэлнэ.
Хувинтай уусмал дээрээ 40г суперфосфат \ 2 хоолны халбага \, 100г үнс эсвэл
хоолны халбага нитрофоск нэмнэ. Ургамал бүрт 0.5л уусмал ноогдоно.
Хоёрдох
нэмэлт бордоог их массаар цэцэглэх, жимс томрох үед 10 – 15 хоногын дараа азот,
калийн бордоогоор өгнө. Хувин усанд \ 10л \ 10 – 20г мочевин, 20г сульфат кали
эсвэл хлорт калийн хамт 1л-ийг нэг бутанд өгнө.
Гурав
дах нэмэлт бордоог их хэмжээгээр жимс томрох үед өгнө. 10л усанд 15г мочевин,
30г сульфат кали, 40г суперфосфатыг ургамал бүрт 1л-ийг өгнө.
Хэрвээ
боломжтой бол нэмэлт бордооны тоог 7 – 10 хоногын зайтайгаар нэмэгдүүлж болно.
Энэ үед
санах зүйл нь азотын илүүдэл нь навчны өсөлтийг эрчимжүүлэх төдийгүй тэднийг
өтгөрүүлдгийг мэдэх хэрэгтэй.
Томат
усалгаанд их эмзэг. Гэвч услахдаа хэмхнээс харьцангуй цөөн хийдэг. Нартай өдөр
тогтмол 5 – 6 хоногт услах ба бүрхэг өдөрт 6 – 8 хоноод усалдаг. Арвин услах ба
1кв\м-т 10 – 20л байхаар навчинд хүргэлгүйгээр хийдэг.
Жимсийг
үрэвчлүүлэх шилдэг арга нь ялангуяа бүрхэг өдөр борын хүчил эсвэл Завязь
биостимулятороор боловсруулдаг. Цэцгэнд хоёрдох баг цэцгэнд зарим хэсэг нь
задрах үед шүршдэг.
Томатын өвчин,
хортон
Цагаан
далавчит – дарлага, бага оврын хальсан хучлагатай нөхцөлд тэрээр гол төлөв
хүлэмжнээс үрслэг худалдаж авахад орж ирдэг. Их жижигхэн цагаан эрвээхэй \ 3мм
хүртэл\ ба авгалдай нь навчны шүүсийг сорж, сахарлаг шингэн ялгаруулан
бохирдуулж, мөөг үүсгэдэг. Үүн дээр нь мөөг үржин тархдаг. Мөөгний хар өнгөр нь
ургамлын хэвийн өсөлтөд саад болдог ба
навч унахад ургамлыг нэлэнхүйд нь дарангуйлдаг. Түүнээс гадна цагаан далавчит
нь хэмх, түүнчлэн цэцэрлэгийн гүзээлзгэнэ, гэхдээ бага түвшинд.
Цагаан далавчитийн
эсрэг пестицидийг томатанд хэрэглэхгүй байх нь дээр ба өөрийнх нь
тусламжтайгаар дараах маягаар: тэр үнэрт тамхины шүүсний амт, үнэрт учиргүй
дуртай ба өөр бусад ургамалд ч дуртай. Цагаан далавчитын амтанд дуртайг тооцож
үзэн хувин эсвэл хуучин цоорхой саванд үнэрт тамхийг суулган дарлага эсвэл
бусад газар хортон ажиглагдах үед ийш нь авчирах хэрэгтэй. Цагаан далавчит нь
тамхин дээр хурдан нисч ирэх ба энд хэдийн карбофосын уусмалыг \ 1л усанд 1
цайны халбага \ гар микрошүршигчээр шүршсэн байна. Цагаан далавчитыг үхсэний
дараа гаргаж хаяад тэр хэсгийг усаар угаадаг. Шаардлагатай бол дараах аргыг
давтан хийж болно. Цэцэрлэгчид түүнийг барьж авах 50х50 хэмжээтэй шар орэнж
өнгийн вазелинаар тосолсон фанеран квадратыг хэрэглэдэг. Шавьж түүн дээр сууж,
наалддаг.
Хүлэмжний
эргэн тойрондох хог ургамлыг устган харин хортны тоо их үед ургамлыг биологын
бэлдмэл – вертициллинээр шүршдэг.
Хүн
хорхой – том, урт нь 50мм хүртэл, шавьж, хар хүрэн, далавчтай, өмнөд хөлөөрөө
газар ухахдаа шилдэг нь биш. Газар доорх оршин суугч. Хөрсөн дорх явалтаараа
ургамлын үндэс, ишийг тас мэрдэг. Зун хүн хорхой нь жижиг нүхэнд ажиглагдах ба
хөрсний хамгийн дээд хэсэгт байдаг. Өвөл тэр араатан метр хүртэл гүнрүү явдаг.
Хөрсний
гадаргууд энэ хортон гарч ирэхгүй бөгөөд иймд түүнд ямар ч шүршилт нөлөөлөхгүй.
Нүхэнд нь шууд хордуулах өгөөшийг өгөх хэрэгтэй.
Байцааны
үрслэгийн үлдсэн хэсэг болон царгас, лебедийн \ мари белой \ жижиглэсэн навчыг машиндана. 1кг машиндсан
ногоон дээр 50г карбофос ба 30г наранцэцгийн тос нэмнэ. Энэ өгөөшөө болгоомжтой
их биш хэмжээгээр нүхэнд нь бөглөрөхгүйгээр тавьж өгнө.
No comments:
Post a Comment