АГРОСУРГУУЛЬ-134
ЭХЛЭН
СУРАЛЦАГЧДАД ЗОРИУЛСАН БОГИНО КУРС
Цэлмэг тэнгэрийн
дорх зочдын өргөө
Патио -
Энэ бол хашаан доторх том биш ч гэлээ цэцэрлэг ба тасалгааг нэг зэрэг орлох орон зай юм. Гэрийн доторх амьд
орон зайн хил хязгаарыг өргөтгөн, зочид урих, амрах, зугаацахын төлөөх орон зай
юм. Патиогын түүх нэг мянганаар тооцогддог боловч орчин үед их түгээмэл болжээ. Үзэсгэлэнтэй
сайхан харагддаг төдийгүй цэцэрлэгийн дизайны
бусад хэлбэрүүдээс ялгарах гол нууц нь түүнийг зүгээр нэг харааны таашаал хүртэхийн тулд биш
амьдрахын тулд байгуулсан байдаг. Энд сэтгэлийг амарлиулах ба тайвшруулах мэдрэмжийг бий
болгож, гадаад орчноос тусгаарлан өгч, агаарын даралтыг барьж байх гэсэн гоо сайхны
үндсэн зорилго захирч байдаг юм. Энэ байдлыг бүрдүүлэхийн тулд дүрэм боловсруулдаг. Дүрэм нь гэвч халуун хуурай цаг уурт тохиромжтой, харин манай сэрүүн
бороотой цаг уурт яаж хийх вэ? Одоо хэлье.
Мавританы
сонгодгоос одоог хүртэл
Түүхчид
Грек ба Ромчуудын амьдралын ихэнх хэсэг нь эрт дээр цагт хашаан доторх зайнд болж
өнгөрдөг байсныг баталдаг. Дундад зууны
эхэн үед Патиогын хөгжил гойд цэцэглэж байсан. Үүнд хууль тогтоогчид нь
Мавритан ба Испаничууд байжээ. Чулуун дэвсгэртэй, алаглан будагдсан хээ угалзтай шал,
усан сан ба усан оргилуур, усан хүрхрээ, цэцгийн мандал, ваартай жимс, хивс,
торгон дэртэй халуун ханз - эдгээр нь сонгодог патиогын туйлын зорилго байжээ. хашаа Бүхий л талаараа хүрээлэгдсэн өндөр хана нь шатам халуун нарнаас хамгаалж,
ханын дагууд нь үзэсгэлэн бий болж, түүнчлэн тусгай байгуулсан баганас, пергол нь модод, усан үзмээр ороогдсон байжээ. Орчин үеийн цэцэрлэг нь хашаан дотроо илүү
чөлөөт орон зайтай болж өөрийн түгжигдмэл онцлогоо алдсан байна. Орчин үеийн патио нь
ихэнхидээ барилгын периметрийн дагуу сунасан гэрийн булангын нэг талд нь тулсан L
хэлбэртэй ба эсвэл барилгын ихэнх хэсгийг бүрхсэн U хэлбэртэй байдаг. Гэвч
ердийн патио нь гэрийн ард тулсан тэгш өнцөгт хэлбэртэй байдаг юм. Ханыг орчин
үеийн дизайнерүүд нэг ба цөөндөө хоёр
талтай байхаар хийдэг. Орчин үеийн патиогын цуглуулгад Жентельмены цуглуулга гэгдэх патио нь
амрахад юмуу аж ахуйн шаардлагад зориулсан чулуун дэвсгэртэй, усан оргилуур
юмуу усан сантай, таримал зүлэг бүхий ногоон хэсэгтэй, торхонд,
чингэлэг, эсвэл чулуун дэвсгэрийн зайнд
суулгасан цэцгүүдтэй түүнчлэн сайхан экзотикын ургамлын цуглуулгатай байдаг.
НАР, БОРОО БА
КВАДРАТ МЕТР
Цэцэрлэгийн
мөрөөдлийн дурын хэсэг болох патиог яах гэж байгуулдаг юм болоо? Зөөлөн сандалд
сууж ном уншихын тулд уу? Хоол идэж, зочид урихын тулд уу? Биеэ борлуулах гэж үү?
Бороотойд, гэр бүлтэйгээ цаг өнгөрөөх, зуны сайхан цаг агаартай үед л зөвхөн
патио хэрэгтэй юу? Задгай зуух, жижиг гал тогоо, барбекю л хэрэгтэй юу? Өвөлдөө
меблээ хураах уу? Эдгээр асуулт нь тэнд
борооны саравч, ба сүүдэрт, наранд хэр хэмжээтэй байх хэрэгтэйг, ямар төрлийн хашаа
хэрэгтэй болохыг хэлж өгдөг.
Газраа
сонгоход тэр хэсгийнхээ микро цаг уурыг нь тооцох хэрэгтэй. Гэрийн хойд хэсэгт
нар үзэгдэх нь ховор, сэрүүн байдаг. Нарны туяа байшингын урд хэсгийг илүү
удаан халаадаг. Зүүн этгээдэд нар өглөөгүүр, харин баруун талд хангалттай удаанаар
ялангуяа өдрийн хоёрдугаар хагаст нар бүгдийг гэрэлтүүлэн, бас тэгээд оройн
сэрүүнд нар баруун талаас саравчин доогуур шагайн харж байдаг. Хаанаас салхи үлээж
байгааг ч судлууштай. Харин дашрамд нь түүний ойролцоох болон гэрийн эргэн
тойрондох хуй салхыг ажиглаарай. Үүнд том биш дарцаг эсвэл лент туслана. Агаарын
урсгалын учрыг олон, салхины эсэргүүцлийг халхавчаар хялбархан тогтооно.
Салхинаас хамгаалсны адил нарны хэт халалтаас хамгаалж ороонго ургамал ба амьд
хашаагаар хайс ба пергол байгуулна. Борооноос патиог байнгын эсвэл хураадаг
саравчаар хаана. \ байнгын бол цасны массыг даадаг тийм материал шилж авах
хэрэгтэй.\ Шумуулнаас хамгаалахад мухар
шумуулын эсрэг тор эсвэл тийм материалаар хийсэн хөшиг хэрэгтэй.
Хашааны
дотоод хэмжээг яаж тодорхойлох вэ? Мэргэжилтнүүд нэг хүнд 3.5м квадратаас
багагүй байх хэрэгтэй гэж урьдчилан зөвлөдөг. \ Зочдын дээд талын тоо болон гэр
бүлийн гишүүдийн тоог үндэс болгон\.
Хэрвээ патио олон үйл ажиллагаатай төлөвлөгдвөл жишээ нь энд барбекюгийн
ширээтэй ба тааламжтай зочдын бүс, хүүхэд тоглох газар байх хэрэгтэй бол
тэдгээрийг тус тусад нь тооцох хэрэгтэй. Гэвч хоёр хүнд зориулсан маш жижигхэн
хашааг 4м квадратад байгуулж болно. Патиогын байгууламжинд дэвсгэр шал нь
шалбааг үүсэхгүйгээр, их хэвгий биш байх
хэрэгтэй. Хэрвээ патиогын талбай том бол ус зайлуулах дренажан сувгыг төвд нь
хийдэг. Шаллагааны материал нь үргэлж угааж шүүрдэхэд зориулсан шал байхыг
сана. Дэвсмэл чулуу, бетон, хавтанцар ч байсан бүгд ашигтай. Модон дэвсгэр сайхан
харагддаг. Гэвч түүнд тусгай арчилгаа хэрэгтэй ба жишээлбэл өвөл хучих хэрэгтэй
болдог. Хэрвээ патиогын талбайн захаар модтой бол модны ишнээс 3м-ээс багагүй
зайд дэвсгэр хийж өгөх хэрэгтэй. Тэгвэл мод усны дутагдалд ордгүй.
ХАНЫН КАШПО,
ВААР, ХАРМААНУУД
Цэцэрлэгийн
хамгаалалттай орон зайд байдгын ачаар патио нь илүү зөөлөн уур амьсгал бүрдэх
учраас тэнд экзот ургамал жишээлбэл анар, замбага \магнолия\, бругмансыг тарьж
болно. Уламжлалт манай цэцэрлэгийн ургамал болох лаванда, тимьян, котовник, барын
чих буюу гортензия, самшит, компакт буюу нягт арцыг зөвлөдөг. Хавар цэцэглэдэг
нарцисс, тюльпан буюу алтан зул, рябчик, гиацинт, крокусыг ашигладаг. Намрын цагт гол төлөв жижиг цэцэгтэй хризантем, бутлаг астра буюу гэсэрт цэцгийг тарьдаг. Патио
дахь ургамлыг бага зэрэг өндөрлөсөн цэцгийн мандал, чингэлэг, шаллагааны голд тусгай
хармаанд суулгадаг. Тийм хармаа хийхийн тулд нэг хавтанг \ эсвэл хэд хэдэн том
биш хавтангаар \ зуурмаггүй тавина. Дараа нь үлдсэн хавтангуудаа тавиад нөгөө
хавтангаа сугалан гаргаж, овоолсон зөөлөвчөө ч гарган зайлуулна. Нүдний
периметр дагуу хатуу хөвөө гарган хармааг үржил шимт хөрсөөр дүүргэнэ. Ийм
хармаанд том биш цөөрөм байгуулж, дотор нь гялгар уут ч дэвсэж болно.
Босоо
ногоон байгууламж нь патиог чимэх төдийгүй нарнаас бас бусдын нүднээс
хамгаалдаг. Мөлхөө сарнайг захаар нь
суулгадаг. Мөн олон янзын усан үзэм, клематис, квамоклит, кобеяг хана ба перголоор
унжуулж, патиог цэцэрлэгээс тусгаарласан хэсэгт хийсний адил дотоод хэсгийн
шийдэл ба аркыг байгуулж болно. Ампельтай
ороонго ба бүсэлдэг алиссиум, лобелей, настурция \буюу алтан лиш цэцэг\, бүслүүрийн
ба хилэн пеларгония \буюу шимтэглэйтэй\, хайтан, \ бегония\ петуния цэцгүүдийг дүүжилдэг сагс,
чингэлэг, кашпод хийсэн нь хашааны хамгийн тохиромжтой зохиомж юм. Дашрамд хэлэхэд Патиогын
нэртэй баяр наадам болох Испаны Кордовт тавигдсан их энгийн цэцэгтэй шимтэглэй \ пеларгоний\,
петуний голлосон дотор хашааны тод чимэглэл нь ЮНЕСКО -гоос хүн төрөлхтөний
материаллаг бус өвийн цэсэнд орж бичигдсэн байдаг.
Түүнчлэн
уламжлалт патиод ваартай тасалгааны ургамлаас бүрдсэн ваартай цэцэрлэг ордог. Онцгой мэт харагдах, тусад нь байрлуулсан тасалгааны мод гибискус \
хятад сарнай\, жижиг навчит фикус Бенджамина \ удамбор\, кротона, драцена \ луу
мод\, хуучин том зүйлийн мөнгөлөг красул \ талхны мод\ зэрэг ордог. Чингэлэг,
ваарыг нь загвар, өнгө, хэлбэр, материалаар нь сонгож, тэдний байгаа байдал,
сууриар нь зохицуулан найруулж өгдөг. Чингэлэг болон ваартай ургамлыг халуун
өдөр бол өглөө, оройд тогтмол услаж байх хэрэгтэй.
ЗАСАЛ ЧИМЭГЛЭЛ,
ГЭРЭЛТҮҮЛЭГ, АКСЕССУАР
Патиогийн
хувьд гол нь суух хангалттай орон зай,
түүнчлэн том ширээ ба жижиг ширээнүүд байх хэрэгтэй. Цэцэрлэгийн диванууд, ханз,
дүүжиг байрлуулж, хагас хэвтэж болох хөнгөн диван, гал тогооны буфет, барбекю,
усан хоолой гаргасан байна. Цаг уурын янз бүрийн нөхцөлд тохирсон материалаар
хийгдсэн мебелүүд, үүнд: өөрийн давуу чанараар модон мебель нь : харцыг зөөлрүүлж,
үргэлжийн зохистой байдаг бол металаар хийсэн мебель нь хатуу ширүүн, хэдий ч
тухлаг, хуванцраар хийсэн нь болохоор өргөхөд хөнгөн, үнэтэй биш байдаг. Үргэлжийн хэрэглэгддэг
нэхмэл эдүүд: дэр, хагас сандал, цэцэрлэгийн диван, түшлэгтэй сандалны дэвсгэр
нь нүдэнд тусах газар байрлуулах ба бороотой үед угаагдах учраас хураагддаг. .
Жижигхэн хашаатай цэцэрлэг нь гоо сайхан үзэмж болох учраас түүний засал чимэглэлд нь янз
бүрийн баримал, бяцхан хүн хөшөө – зараа ба мэлхийнээс эхлэн үзэсгэлэнтэй малчин
эмэгтэйн хөшөөг хүртэл нэмж хийдэг. Гэвч тиймэрхүү зүйлүүд \ патиогын хэмжээнээс
хамааран\ 1- 3 ширхэн байхад л хангалттай байдгыг мэдэх хэрэгтэй. Бас нэртэй
ландшафтны дизайнер Джон Бруксын хэлснээр цэцэрлэгийн баримлан деталууд нь болхи бааз биш,
энгийн байдлаараа ялгарах хэрэгтэй гэж онцолсон байдаг. Патиогын шөнийн гэрэлтүүлгийг нарны зайн
дээр гэрэлтүүлэгч суурилуулж хийх цахилгаан гэрэл ба цэцэрлэгийн тусгай бамбар ашиглаж хийж \энэ хамгийн аюулгүй хувилбар\ болно. Дээд
гэрэлтүүлэг нь зөөлнөөр гэрэлтүүлэгдэх ба ихэнхдээ түүнийг хэрэглэдэг.
Чимэглэлд онцгой үр дүн өгч байгаа гол гэрэл нь бариул эсвэл дороос нь гэрэлтүүлсэн тусгай
ургамал болон тодорхой хэсгийг гэрэлтүүлж байх хэрэгтэй байдаг.
БҮХ ЦЭЦГҮҮД
КОРОВЯК
·
Коровяк буюу мөн хааны очирт таяг \ царский скипетр\, хааны
лаа \ царский свеча\, баавгайн чих \ медвежье ухо\, латинаар вербаскум гэдэг нэртэй их ашигтай ургамал юм. Түүнийг цэцэрлэгт тариад 400 жил болж байгаа боловч одоо
үед тэр дахин моодонд орж оройлон манлайлж явна. Хэдий тийм боловч селекцчид
олон тооны том цэцэгтэй, үр ашгийн хувьд дельфиниумээс дутахгүй, сүүлийн үед
хамгийн түгээмэл яг байгалын, зэрлэг юм шиг, зүйлийн хувьд бага зэрэг өөрчлөгдсөн,
өөрийн байгалын барилгын төлөв, өсөлтийг даван туулсан тийм сортын гибридүүд
гарган авсан. Орчин үеийн ландшафтын дизайнерүүд коровякын цэцэрлэгээр хэсүүчлэн, санаандгүй газарт ч өөрөө
ургах чадварыг нь онцгой үнэлж авч үздэг юм.
Онцлох
шинж тэмдэг – Коровяк нь норичниковын овгийн хоёр ба олон наст ургамал.
Өндрөөрөө 150 – 200см хүрдэг, иш нь дангаараа, эгц босоо, навч нь хөвөөлөг, бүтэн,
гонзгой хэлбэртэй. Цэцэг зөв, дэлгэмэл түрүү хэлбэрийн, 2 -3см диаметртэй, шар, хүрэн,
час улаан, цагаан өнгийн түрүү хэлбэрийн эсвэл өтгөн багсанд нэгдсэн
хэлбэртэй баг цэцэг байдаг. 6 сараас 8 сарын хооронд цэцэглэдэг. Жимс нь уртавтар эсвэл
бөмбөлөг хэлбэрийн хайрцагхантай, үр нь их жижигхэн.
Биологийн
онцлог – вербаскум нь цамаан биш, олон наст, түүний хуурай нөхцлийг тэсвэрлэх чадвар нь
төрөлх нутаг болох Газрын дундад тэнгис, Өмнөд Европын хуурай нуга,
энгэрээс гаралтайгаас үүдэлтэй юм. Чийгтэй бас түүнчлэн хүнд, сайн бордсон
хөрс нь коровякад харш бөгөөд харин саармаг урвалтай, шим тэжээлийн бодисоор
баялаг биш, сэвсгэр хөрсөнд их мэдрэг байдаг. Тэдэнд гадаа, нарлаг, сайн
халдаг, халуун газар хэрэгтэй. Гэвч тэрээр хөнгөхөн сүүдэрлэлтийг тэсвэрлэх ба
сүүдэрт цэцэг нь илүү удаан байж, харин иш нь бага зэрэг тулгуур шаардах тул
уях хэрэгтэй болдог. Коровяк нь өвөлд тэсвэртэй болохоор өвөл хучилт
шаарддаггүй. Цэцэрлэгт олон наст нь түргэн үүлдэр нь доройтдог тул \ гибридийн сорт нь 3- 4 жил амьдардаг.\ Түүнийг хоёр наст хэлбэрээр тарьдаг. Цэцэглэж
дууссан цэцгийн ишийг цаг тухай бүрт тайрах нь нахианы суурь тавилтыг эрт
сэргээн, энэхүү арга хэмжээ нь ургамлын ургах хугацааг уртасгадаг. Вербаскумын үндэс
нь голлосон байдаг учраас ургамал зөвхөн
идэр насандаа шилжүүлэн суулгалтыг даадаг юм.
Үржил шим ба
агротехник – үндсэндээ бараг үрээр үржих ба цөөн олон наст сорт ба зүйлүүд
үндэслэг ишээр үрждэг. Үрийг хөрсөнд 5,6 сард тарьдаг. Тэд гэрэлд 7 – 14
хоногийн хугацаанд гарч ирдэг. Эхний жил тэвгэн навч гарч, хоёрдох жилдээ цэцэглэдэг.
Өвөл тарьж болдог. Үрийг хөрсний гадаргууд эсвэл 1см-ээс илүүгүй гүнд тарьдаг. Соёог
10 -15см зайд цөөлнө. 8 сарын сүүлээр ургамлыг байнгын газар луу \ заавал
шороотой нь\ шилжүүлэн суулгаж, ургамал бүрд 40х40 харьцаатай талбай олгоно.
Өөрөө тархан ургасан үед цөөлж, шилжүүлэн суулгаж болох ч ийм гибрид ургамал нь
сортын шинж чанараа алдсаар байдаг. Үндэсний хэсгээр үржих үед нь намар
үндэсний хэсгийг ухаж аван, 5 – 7см урттай тайрч, хөнгөн субстраттай цэцгийн
вааранд суулган, дараа хаврын гадаа суулгах хүртэл нь ургуулна.
Түүний
арчилгаа нь яршиг удах зүйл үгүй: хог ургамлыг түүх, хуурай цаг агаартай үед
хир тааруу услах, цэцгийн ишийг уях, бас түүнчлэн цэцэглэсний дараа цаг тухай
бүрд нь цэцгийн ишийг зайлуулах явдал юм.
Ашиглалт
– Коровяк нь өндөр хөвөө, чимэглэлийн хайс, хананд зориулсан уламжлалт таримал
юм. Намхан ургадаг сортууд том альпинарт хэрэглэгддэг. Шилдэг хослогчдод:
залаатан, шалфей, котовник, сантолина, золотарник, посконник, дельфиниум ордог.
Сорт ба
зүйлүүд – 16-р зууны сүүлээр Коровяк фиолетовый-г \ Verbascum phoeniceum\
тарималжуулсан ба зэрлэг байдалд нь Украины нугад тааралдах ба энэ гуалиг
сайхан ургамал 30 – 60см өндөр, нил ягаан цэцэгтэй байдаг ба харин Саутерн Шарм
сортын цэцэг нь хэврэг ягаан өнгөтэй. Энэ зүйл нь одоо үед хамгийн өргөн
тархсан гибрид \ V.hybridum\ бөгөөд
өндөр 80 – 150см, хамгийн олон янзын өнгийн том цэцэгтэй байдаг. Түүний
сортууд: Бредол Бук, Mont
Blank – цагаан цэцэгтэй, Pink
Domino – ягаан өнгөтэй, Gainsborough – шар
өнгөтэй, Cotswold Queen –
чангаанзны өнгөтэй, Херри Хелен – ханамал ягаан өнгөтэй, Хелен Джонсон – бүрхэг
ягаан өнгийн шоколадан час улаан голтой цэцэгтэй.
Аваргуудад
К. Шелконосный - \ V.Bombyciferum\
цэцгийн иш нь 180см өндөр, мөнгөлөг саарал эсгийлэг навчтай, цэцэг нь
булбарай шар өнгөтэй. Сорт: Polar
Summer – эсвэл ArcticSummer
ба C.L.Adams. бас илүү
хүчирхэг нь К.олимпийский \ V.оlimpicum\ 200см хүртэл
өндөр, том, уртассан өндөг хэлбэрийн эсгийлэг навчтай, цэцэг нь 3см хүртэл
диаметртэй, шар, шүхэр хэлбэрийн баг цэцэгтэй. К.скипетровидный \ V.densiflorum\ - хоёр наст
бөх бат 2м хүртэл өндөр иш бүхий урт түрүү хэлбэрийн багцанд том шар цэцэг
багцаараа \ 3 – 4-рөө\ цэцэглэдэг. К.чёрный \ V.nignim\ сайхан зүйлүүдийн нэг нь түүний өсөлт 60 – 100см, гол нь
улаан толботой тод шар жижигхэн цэцэгтэй. К.длинолистный \ V.Longifolium\ 70 – 120см
өндөр бут үүсгэн, мөчирлөг багцандаа 3см хүртэл диаметртэй алтлаг өнгийн
цэцгүүд цугласан, дохиурын утаслагууд нь амсраараа ил гарсан богинохон нил
ягаан өнгийн үслэгүүдтэй ба энэхүү ер бусын гайхамшиг нь цагаан өнгийн цэцэгтэй
Album гэдэг
зүйл ч бий.
Валентина Симкович
No comments:
Post a Comment