Tuesday, July 28, 2015

ЧАБЕР душистый  - намхан ургадаг, сэнгэнэсэн сайхан үнэртэй ургамал. Түүний шинэхэн болон хатаасан навчийг амтлагчаар хэрэглэдэг. Өргөст хэмх, томатыг дарах, давслахад хамгийн чухал үнэ цэнэтэй ногоо. Анагаах ухаанд ходоод гэдэсний өвчний үед хоолны дуршил сэргээхэд хэрэглэдэг. Нэг гэр бүлд хоёрхон эгнээ тарьсан байхад хангалттай. Хавар эрт тарьдаг ба тарихдаа үрээ хөнгөхөн ялзмагаар хучаад орхидог. Соёо нь 12 - 16 хоногын дараа цухуйдаг. Цэцэглэж эхлэх үед нь навчийг нь хүнсэнд хэрэглэнэ. 9 сард сүүлчийн хураалтыг ургамал хүрэнтэх үед хийдэг.
ФЕНХЕЛЬ -  олон наст цоохор майлзын овгийн ургамал. Эртний Египет, Рим, Энэтхэгт үнэр, амт, эдгээх шинж чанараараа үнэлэгдсэн байдаг. Янз бүрийн витамины агууламжаараа олон ногоонуудыг давж гардаг. Үнэртний үйлдвэр, хоол хүнс, анагаах ухаанд түүний нарийн бүтэцтэй эфирийн тосны  агууламж нь өндрөөр үнэлэгддэг. Ногоотой, махтай хоол, шөлөнд амтлагч болгон хийдэг. Жимсийг нь хэмх, томатыг давслах, байцааг исгэхэд оруулдаг.
Түүний үрийг ардын эмнэлэгт хөнгөн хэлбэрийн цөсний ба бөөрний чулуутай үед ханиадны эм адил хэрэглэдэг. Залуу ургамал нь навчны бариулаараа толгой хэлбэрийг үүсгэдэг ба түүнийг нь битүү чанах, шарах, жигнэх байдлаар бэлтгэж хэрэглэдэг. Фенхелийн нарийн үндэс нь амтаараа пастернакыг санагдуулдаг. Сайн гэрэлтүүлэгдсэн талбайд 5 сарын сүүлээр 20 - 25см зайтай тарьдаг. Хүйтрэл даадгүй учир нэг жил тариад өвхөн навчийг нь хүнсэнд хэрэглэдэг.
ИССОП - олон наст хагас бутлаг ургамал. Навч болон цэцэг нь таатай үнэр, халуун амттай байдаг. Янз бүрийн махан болон ногоотой хоолонд амтлагч болгодог. Залуу навч, иш ба цэцгйиг шинээр болон хатаасан байдлаар  зууш болон чидун жимс, хэмх, помидорыг давслахад үнэр оруулах зорилгоор хийдэг. Тосыг нь дарс бэлтгэх болон үнэртний үйлдвэрт түүхий эд болгодог. Ардын эмнэлэгт амьсгалын замын өвчин, хоол боловсруулалт муудах, багтраа, хэрх өвчнийг эмчилэхэд хэрэглэдэг. Ханд болон чанамлыг \ нэг

1 comment:

  1. Jammy Casino Hotel & Spa - Henderson NV Hotels - JTM
    JAMMY CASINO HOTEL & 강원도 출장안마 SPA 김천 출장마사지 is Henderson's first and only casino in Henderson, 광주 출장샵 Nevada. Our luxurious rooms and suites 경상북도 출장마사지 boast spacious floor-to-ceiling windows 청주 출장안마 and

    ReplyDelete