Лимоныг тасалгаанд
Анхааралтай бас зөв арчилвал тасалгааны лимон 20 - 40 жимс, том биш давжаа мандарин 60 - 70 хүртэл хурааж болдог. Ийм сайхан жимсэлдэг мод ургуулахын тулд түүнийг тариалах нөхцөлтэй танилцахыг хүсч байна. Үүнд: гэрэлтүүлэг, чийг, температур, мөн тасалгааны нөхцөлд ургуулах аргыг эзэмших хэрэгтэй. Цитрусын төрлийнхөн мөнх ногоон ургамлууд. бүтэн жилжингээ ургах ба бас эрчимтэй ургах үе ба амрах үеүд ч бий. Тэд гэрэл, чийгэнд их дуртай. Өсөж хөгжихөд хамгийн тохиромжтой хэм нь 16 - 20. Элсэрхэг, агаар сайн нэвтрүүлдэг, сул хүчиллэг хөрсөнд дуртай. Цитрусын бүх төрлүүд хамгаалалттай хөрсөнд тариалагддаг агротехник нь тасалгаанд ургуулдагтай адил. Жилийн турш ургаж, цэцэглэж, жимс өгдөг. Хөгшрөхийн хирээр навч нь аажмаар солигдож байдаг. Навч бүрийн амьдрах хугацаа дунджаар 2 жил орчим, сайн арчилгаатай үед 3 жил хүртэл үргэлжилдэг.
Бүтэн жилийн ургалтын хугацаанд лимоны навч оройгоо цэвэр байлгахын тулд их хэмжээгээр ус ууршуулдаг. Навчны аппаратаар болгоомжтой арчилна. Үүний тулд усаар сайн угаах юмуу тоосруулагчаар 15 хоногт нэг удаа шүршин цэвэрлэж улаан хачигаар халдварласан эсэхийг ажиглана. Учир нь түүгээр навч өвчилвөл үхдэг. Нарлаг сайн гэрэлтүүлэгдсэн байрлалд нэгэн жигд услагдаж, цаг тухайд нь шилжүүлэг хийгдэж, эрс хүйтрэлгүй, өвлийн цагт нэмэлт гэрэлтүүлгээр хангагдсан ийм тохиромжтой нөхцөлд цитрусын төрлийн өсөлтийн хэд хэдэн үеийг ялангуяа лимон 3 - 4 үеийг дамждаг юм. Тиймдээ ч навч жилээр биш ургах үеэсээ болж унаж байдаг. Хавар тарьж ургуулсан навч нь зун тарьсан навчнаас хэмжээ том, өнгө нь эрчтэй хар ногоон байдаг. Навчинд шим тэжээлийн бодис хуримтлагдан ургалт, цэцэглэлт, жимслэлтэнд аажим аажмаар зарцуулагддаг. Тохиромжгүй нөхцөлд навч ихээр унадаг.
Ийм учраас өнгөрсөн жилийн навчыг тун сайн хамгаалахгүй бол хавар ургамалд физиологын процесс илүү эрчимтэй явагдан залуу навчыг ургуулахын тулд шим тэжээлийн бодисыг эрчимтэйгээр хуримтлуулж байдаг.
Орчны таагүй байдлаас үүдэлтэй навчны уналт нь ургацанд сөргөөр нөлөөлдөг. Эрдэмтдийн тооцоолсноор нэг ургамалд 10-аас доошгүй жимс бүрэн боловсордог ба харин мод шинэ навч үүсгэхэд зарцуулагдах бодис хуримтлуулахад үндэс хэвийн үйл ажиллагаатай байх хэрэгтэй. Навчны эрчимтэй өсөлтийн дараа мөчир бүр үргэлжилсэн тайван байх үерүүгээ ордог. Энэ тайван үедээ шинэ эд, навч, модлог үүсч байдаг. Харин тохиромжгүй нөхцөлд энэ нь үгүй.
Цаг агаар халуун үе ба хавар, зун усалгааг нэмэх ба голчлон жигд байлгахыг зөвлөдөг.
No comments:
Post a Comment