Бүх ногоонуудаас хэмхийн жимс хамгийн их буюу 93 - 97% ус агуулдаг нь түүний усанд их шаардлага тавьдгыг харуулж байна.
НАРТАЙ ӨДӨР ТҮҮНИЙГ ӨДӨР БҮР УСЛАХ ШААРДЛАГАТАЙ. Хөрсний тохиромжтой чийгшил нь 75 - 95% бөгөөд хөрс хатаж 75% - иас доош болоход ургац эрс багасч, жимсэн дэх кукурбитацины алколоидын агууламж нэмэгдэн гашуурдаг байна.
ЗӨВХӨН БҮЛЭЭН УСААР усла. Хүйтэн ус ялангуяа нартай өдөр үндэс хөрснөөс усыг хангалттай хэмжээгээр авах чадваргүй болж физиологын гандалтанд хүргэдэг. Хөрсөнд ус байгаа ч ургамал гандалтанд ордог юм.
Бүлээн ус хангалтгүй тохиолдолд хүйтэн усаар болох ч зөвхөн нар жаргасны дараа оройн цагаар болдог. Шөнийн цагт усны хэм хөрсний хэмд ойртох тул ургамлын үндэс тэрхүү чийгийг өдрийн цагаар шингээж авдаг.
Үндэсний системийн ихэнхи хэсэг нь хөрсний 25 - 35см гүнд байрлах ба энд агаарын хуурайшил өндөр байдаг. Иймд хучилт хийх шаардлагатай. Хучилт нь хөрсний хэт хуурайшлаас хамгаалж, усалгааны тоо хэмжээг багасгадаг.
Хэмх хөрсний чийгшилд дуртай төдийгүй хангалттай өндөр агаарын чийгшилд \ 90 - 95% \ дуртай. Үүний тулд хүлэмжинд устай сав тавьж агаарын өндөр хэмд хэмхийн ургалтад таатай нөлөөг бий болгодог юм.
Гэвч санаарай. Хэмх чийгийн илүүдэлд дургүй. Энэ нь түүний үндсийг хүчилтөрөгчийн дутагдалд хүргэн үйл ажиллагаанд нь хор учруулан үхэлд хүргэдэг гэдгийг.
Хэрвээ та хашаандаа байнга амьдардаг бол өдөр бүр үдийн хоолны дараа маш сайн услаж, навчин дээрх ус нар жаргахаас өмнө хатахаар болгон өвчнөөс сэргийлж чадна.
Бүрхэг өдрүүдэд бол 2 - 3 хоногт нэг удаа услана.
Харин та ирж очдог бол
No comments:
Post a Comment