Sunday, July 26, 2015



Төмс
·         Эртийн төмсний тарих тохиромжтой хугацаа 4 сарын 16 – 18.
·         Оройн төмсний тарих тохиромжтой хугацаа 5 сарын 9 – 11.
Миний технологи
Ямар үр байна тийм овог
·         3 сарын 8-наас төмсөө тарилтад бэлтгэсэн. Баярын өдөр зоориноос үрийн төмсөө авчирсан.
Төмс бүрт өвчний шинж тэмдэг байгаа эсэхийг шалгана. Хэрвээ булцуу зөөлөн өөрөөр чулуу шиг хатуу байвал хаяна. Эхний 10 өдөр ургуулахын тулд дулаан харанхуй газар байлгана. Дараа нь гэрэлтэй газар 14 хонуулна. Нэг үеэр тараасан байна.
4 сард хүлэмжинд \ зүгээр эгнээнд нь ч болно \ гялгар уут дэвсэн түүн дээр 3 – 5см хүлэр дэвсэнэ. Булцууг бие биеэс 3 – 5см зайтай тавьж, хөнгөхөн чийгтэй хүлрээр хучина. Энэ бүгдээ гялгар уутаар хучина. Цагаан үндэс ажиглагдах үед \ ойролцоогоор 2 долоо хоногын дараа \ гялгар уутаа авч, угаан, дахин бүтээнэ.
Хоёрдох хүйтрэлийн дараа тарилтад бэлтгэж  \ бага зэрэг хэт ургах зовлон биш\ эхэлнэ. Урьдчилан хөрсөнд үндсэнцэр унагахгүйн тулд булцуугаа сайн угаана.
Калибр хэрэгтэй
Зарим нь вандуй хэлбэрийн булцуу тарих хэрэгтэй гэдэг. Тийм ээ тэр сайн ургадаг гэхдээ тийм булцуунаас өндөр ургац гарна гэж үү? Би дунд зэргийн 80 – 100г булцуугаар тарьдаг. Өөр бас нэг чухал хүчин зүйл нь ээлжлэн тариалалт. Мэдээж 6 сотод жил бүр ээлжлэн тариалах нь хүнд. Гэвч шинэ сортыг холиод л тарихыг оролддог. Жил бүр халгайгаар хийсэн органик бордоогоор талбайгаа борддог. Үүний ачаар бууц, химийн бордоо хэрэглэдэггүй.
Хэрвээ эрдэс бордоо хэрэглэдэггүй бол булцуу суулгах нүхэндээ эсвэл суулгацандаа чимх азотын бордоо, атга үнс заавал хийгээрэй.
Америк систем
Хэрвээ булцууг их шигүү суулгавал олон жижиг төмс гарна. Энэ ойлгомжтой. Би америк системээр: булцуу хооронд 35см, мөр хооронд 90см суулгадаг. Үүнийг ойлгоход амархан. Учир нь орчин үеийн сортууд хангалттай том үндэсний системтэй. Бутанд том хэмжээний талбай өгч их ургац авцгаа. Хэрвээр хөрс элсэрхэг бол илүүдэл чийг байхгүй гүн суулгалт хэрэггүй 4 – 5см хангалттай. Хүлэртэй эсвэл нугын хөрсөнд 3 – 4см-т суулга.
Хоёрдох хүйтрэлийн дараа соёолуулсан булцуугаа тарина. Газраа бага зэрэг дагтаршуулахыг бодоорой. Хөрс сийрэг байх ёстой. Үүнд сүрэл тус болно. Тэр хүйтрэлээс гайхалтай хамгаална. Хангалттай шан ховилоор сүрэл хуч гайхалтай агааран дэр болно. Хангалттай их нөөцлөөгүй бол хөрсөө хүйтрэлээс хамгаалахуйц хөрсөн дээгүүрээ тавь. Хэрвээ цухуйц хангалттай том бол газарт сайн хийж дараарай. Харин дараа нь чөлөөлнө.
3 удаа хучина. Барагцаалбал тариад 7 хоносны дараа энэ үед мөчрийг газарт бараг бүрэн булна. Хоёрдох нь хаврын хүйтрэлийн дараа, сүүлчийнх нь 7 сард хийнэ.
Авгалдай унтаж, цэцэг тасдана
Колорадын цохтой тэмцэх жинхэнэ шилдэг аргыг сонссон. Бороо юмуу шүүдрийн дараа нойтон мөчрийг хөрсөөр үрдэг. Тэрээр навчинд наалдвал хортны амьдрал хэцүү болдог. би үүнийг олон удаа хийсэн. Өглөө шүүдэртэй үед шангийн дагуу явж, навч шилбэнд нь үнс түрхсэн. Авгалдайн тоо эрс багассан.
Хүлэрт намагт төмсний иш идэвхитэй ургадаг. Үр дүнд нь налж унан ялзардаг. Үүнээс зайлсхийхын тулд ишийг хагаст нь хүртэл огтлон цэцгийг тасдана. Гуравдах өдөртөө л зангилаанд нь шинээр шинэ мөчир үүсдэг. Би багасгаагүй, байгалын нөхцөлдөхөөс илүү их масс үүсч, ургацад сайнаар нөлөөлсөн. Дашрамд цэцгийг тасдах уу болих уу? Миний бодлоор ургацын хэмжээнд нөлөөлөхгүй. Харин төмсний амт илүү сайхан болдог.
Зуны хугацаанд өвчтэй, сулыг бутыг ажиглана. Вирусын өвчнийг гол тараагч нь бөөс. Тэрээр зуны 2-р хагаст ажиглагддаг. Учир нь миний агротехникээр ажиллахад төмсний бүх ургацаа хураах үед энэ хортны ид гарах үетэй таардаг. Урьдчилан бэлтгэсэн суулгацаар түрүүлж ургац авах боллоо. 8 сарын эхээр хураадаг.
Хөвдөн дэвсгэр
Төмсний суулгацад сфагнум хөвдийг ихэд ашигладаг. Тэрээр хөрсийг хүчиллэг болгодог, халдвар эсэргүүцэх чадвартай. Суулгах бүрд хөвдийг хийж, суулгацаа урьдчилан проволочникоор хийсэн бэлдмэл, бордоонд дэвтээж өгдөг. Юу болсон бэ? Тухайн хэсгийн хөрсийг хүчиллэг болгож, паршанд боломж олгохгүй, үндсэнд тэжээлт орчин болдог.
Хөвдийг ойд бэлдэнэ. Суулгахаас хоногын өмнө хөвдөө 200л-ийн торхонд дүүргэн 7 – 8 хувин ус хийж, төмсний Исполин \ нэг торхонд 4 боодол \ жижиглэсэн бэлдмэл хийдэг. Нэг сотод эрдэс бордооноос 1кг мочевин, 2кг калийн бордоо, суперфосфат 1.5кг \ урьдчилан халуун усанд уусгасан \ эсвэл Кемир бэлдмэлийг хэрэглэж болно. Бүгдийг сайн холино.
Хортныг устгахын тулд булцуугаа боловсруулсан Престиж бэлдмэлтэй хамт \ проволочник, колорадын цох \ колорадын цохны эсрэг дурын бэлдмэл хос ампулыг нэмж проволокоос хамгаалдаг. Гэвч энэ тохиолдолд нойтон хөвдтэй ажиллахдаа резинэн бээлий хэрэглээрэй.
Сонирхолтой нь: хуурайшилтай жил хөвд өөртөө чийгийг татдаг, түүнчлэн сайн сидерат юм.
Мэргэжилтний зөвлөгөө
Булцууг хувингаар
·         Суулгацын талбайг хэмнэхийн тулд булцууг нүхэнд суулгаж болно. Зарим туршлагатай зусланчид ийм аргаар нэг бутнаас хувингаар нь ургац авдаг.
Намар дахин хагалахдаа эгнээг 70см хийж, ийм байдлаар бие биеэс нь 40 – 45см хэмжээтэй нүхийг 35 – 45см гүн хийдэг. Ёроолд нь бүрэн ялзарсан бууц, компост, үнс,  бага зэрэг шороо нэмнэ. Энэ холимгийн голд нь түргэн ургуулах боловсруулалт хийсэн булцууг тавьж, 2 – 3см шороогоор \ нүх ухахад гарсан овоолсон \ булна.
Хог ургамал гарахад хөрсөө сийрүүлж, соёо 12 – 15см болоход хучиж өгнө. Үлдсэн орой нь 2 – 4см өндөр байна. Хөрсөө том бүхэл болгохгүйгээр үүнийг улиралд 4 удаа хийдэг.
Ийм аргаар тариалахад бордоо ихээхэн бага орох ба учир нь тэд үндсээрээ сайн сорох чадвартай болсон байдаг. Нүхэнд өөрийн микро цаг уур үүсч, хөрсний градус дээшилж, жирийн үеэс тарих хугацаа нь наашилдаг. Мөн байнгын хучилт нь хаврын хүйтрэлээс хамгаалдаг. Энэ зорилгоор хөрсийг хучилт хийн, хуучин хальсан уутны хэсэг, гарын доорх материалаар хучдаг.
Амжилттай туршилт
Төмсийг каткаар
·         Төмсийг амьдрал дээр тариалахад хэдийн бичигдсэн зүйлээс гадна шинэ зүйл хэрэгжүүлэх бололцоогүй юм. Гэвч би 30 жил тарьсан болохоор үүнийг туршиж үзсэн юм. Олон аргыг туршиж үзсэн л дээ. Хөрсөөр хучсан буюу дарсан иш  болох 2-р ярусгүй бол сайн ургац авах гэж хүлээх хэрэггүй. Энэ бол хоёрдох тарилт юм.
Өөрийн аргаа би бул гэж нэрлэсэн. Энд хэцүү юм байхгүй: ургамал 15 – 20см өндөртэй болоход борооны дараа талбайгаар бултайгаа явна. Газарт бөхийсөн бут чийгтэй хөрсөөр хучигдана. Хэрвээ таньд мотоблок байгаа бол ажиллахад амар. Урдаа зөөлөн пүрштэй хөвөгч бултай, ардах өргөн анжис нь иш навчыг шороогоор булах зориулалттай. Хэрвээ ган болбол ургамал хэдийн өндөр болсон \ 25 – 35см \, бороог хүлээн, булаар төмсөө дарж өгөхдөө оройг далд ортол биш шүү. Дахин нэг зөвлөгөө: талбайг шууд их талбайд өнхрүүлэх хэрэггүй, ишийг газарт хийхгүй.
Иш гэмтэхгүй юу гэж асуух байх. Санаа зовох хэрэггүй. Бага зэрэг. Бас нэг нууц нь хөрс нэмэхэд колорадын авгалдай үхэж, харин том цохнууд нь эндхийг орхиж явах болно.
Миний амжилт
Жинхэнэ Скарб

·         Тусгай технологигүйгээр Скарб сорт том болсон.
2 сарын дундуур гэрийнхээ подвалаас үрийн төмс аваад ургуулахаар хайрцганд 2 – 3 үеэр өрсөн. 4 сарын дундуур мотоблокоор шан татаж, үндсийг нь унагахгүйн тулд болгоомжтой суулгасан. \ тэр нь хэдийн гоё ногоон багц болсон байсан \.   
Би ингэж хийдэг
Бутнаас нэг пүү
·         Өндөр ургац авахад надад хуучин арга тусалсан.
Гюлихийн арга – ургамал бүрд тэжээлийн том талбай хэрэгтэй. Суулгахын өмнө квадратад \ 100х100см\ шан татна. Дараа нь тус бүрд нь бүрэн болсон бууц өгч, тэнхлэг маягаар байгуулна. Голд нь шороо асган том төмсийг оройгоор нь доош харуулан хийнэ. Эргэн тойронд булцуу үүссэн мөчрийг  уртааш нь налуулан тэр хирээр цагирагны голд шороо хийж, үүний дүнд тэр гадагшаа хазайн булцуунаас нарны цацраг мэт салаална. Анхны навч гарах үед дахин хөрсөө нэмж, нэмэлт газар доорх мөчир болох столонууд гардаг. Ийм ажиллагааг хэд дахин хийхэд олон яруст төмс болдог. Хэрвээ түүнийг шаргуугаар ус, тэжээлээр ханган байнга сийрүүлбэл нэг бутнаас 16кг-аас багагүй ургац авч болно.
Пинтогын арга -  солбисон квадратад өрж, хөнгөхөн хөрсөнд дарж оруулан хөрс нэмэхгүй. Ийм байдалтай 1 – 2 долоо хоног болно. Мөчир үзэгдэхэд хөрсөөр хучин манахгүй. Энэ нь хүнд хөрсөнд тохиромжтой. Булцууны агаар, гэрэлд ил хэсэг нь борлож их ургацын нөхцөл болдог.

No comments:

Post a Comment