Tuesday, July 28, 2015

                                  Халуун амтат ургамлууд
ГОНЬД - Үр боловсрох үед нь үндсэн амтлагчийн нэгээр томат, өргөст хэмхийг давслах, байцааг хүнсний үйлдвэрт исгэхэд хэрэглэдэг.  Навч болон үрэндээ эфирийн тос агуулдаг ба энэ нь өвөрмөц тогтвортой амттай. Шинэхэн ногоонд нь төрөл бүрийн витаминууд ялангуяа С витамин агуулагддаг. Анагаах ухаанд  гоньдыг ханд байдлаар даралт ихдэх өвчний 1, 2-р шатны үед хэрэглэдэг.  Залуу ургамлыг багцлах шатанд нь салат, шөл, махтай ба загастай, ногоотой хоолонд сайхан үнэртэй амтлагч болгодог. Амтлагчаар хэрэглэх гоньдыг зуны хугацаанд 3 - 4 удаа тарьдаг. Үрээ  эгнээгээр тарих ба эгнээ хоорондын зай нь 25 - 30см. Гоньд нь хүйтэнд тэсвэртэй болохоор цас хайлсны дараа даруй тарьж болно. Хавар эрт соёолуулахын тулд өвөл тарьж болдог. Арчилгаанд: хог ургамал зулгаах, сийрүүлэлт, усалгаа. Мөн байцаа, өргөст хэмр, сонгины эгнээ хооронд нягтруулан тарьж болно.
АНИС - Нэг наст цоохор майлзын овгийнх. Цөөвтөр жижигхэн цагаан өнгийн цэцэгтэй, тэдгээр нь тааламжтай зөөлөн үнэрээрээ зөгий, шавьжийг өөртөө татаж байдаг. Түүнийг салат болон хачиранд хийхийн тулд  шинэхэн навчийг нь авах зорилгоор тарьдаг төдийгүй эртнээс талхны амтлагчаар талханд болон хүнсний үйлдвэрт, шөл болон соусанд, томат ба хэмхийг давслах болон бусад зүйлд үрийг нь хэрэглэдэг юм. Анисийн үр болон эфирийн тосыг анагаах ухаанд цахиртан ханиах, хүүхдийн ходоодны өвчнийг эдгээх, хоолны дуршлыг сэргээхэд эм болгон өргөнөөр хэрэглэдэг. Ард түмний дунд нашатыр - анисийн дусал ба анисын хандын хэрэглээ түгээмэл. Ардын эмнэлэгт үрнээс гарган авсан чанамлыг хүндэрсэн багтраа өвчин ба амьсгалын замын өвчний үед эм шиг хэрэглэгддэг.
Анисийн түгээмэл сортод  Алексеевский 38 орох ба үргэлж таригддаг нутагшсан сортын нэг юм. Анисад их биш 1 - 1.5кв.м газар байхад болно. Гэвч хөрсөнд нь ялзмаг эсвэл компостыг 1кв.м -д 3 - 4кг\кв.м, эрдэс бордоо 5 - 6г өгөх хэрэгтэй. Үрийг эрт буюу хөрсөнд хангалттай чийгтэй үед тарина. Соёо нь 2 - 3 долоо хоногын дараа гарч ирдэг. Арчилгаанд хог ургамал түүх, хөрсөө сийрүүлэх, усалгаа, нэмэлт бордоо зэрэг орно. Үрийг нь авах анисыг   9 сарын сүүлээр иш шарлаж эхлэх үед хураадаг.  Ургамлаа огтолж аваад багцлан боож, дараа нь болц нь гүйцэхээр нь цайруулна.
ТМИН - Хоёр наст цоохор майлзын овгийн ургамал. Үрийг нь хүнсний үйлдвэрт талхны амтлагч, махан хоол болон шөлөнд мөн амтлагчаар, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд, консервийн үйлдвэрт хэмх помидорыг давслах, байцаа эсгэхэд, квас чанахад ба бусдад амтлагчаар хэрэглэгддэг. Залуу болон сайн боловсроогүй мөчрийг салат болон шөлөнд хийдэг.
Анагаах ухаанд тминий үрийн чанамлыг ходоод гэдэс эвгүйрэхэд хэрэглэхийг зөвлөдөг. Ардын эмнэлэгт үрийн чанамлыг ходоод гэдэс муудах, хүчиллэг багасах, ходоодны үрэвсэл, цус багадахад хэрэглэдэг. Тминийг тариалах агротехник нь бусад халуун амтат ногоонуудаас ялгарах зүйлгүй. Түүнд сүүдэрлэсэн газар чийгтэй, үржил шимт хөрс их тохиромжтой.  

No comments:

Post a Comment