ЦООХОР МАЙЛЗ – ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ НОГОО ОГОРОДНИК 2013.2
Энэ
ургамал нь шүхэр цэцэгтний овгийнх. Газар дундын тэнгисээс гаралтай гэж
тооцдог. Мэдээжийн эртний Грек, Рим, Египетэд эмийн ургамалд тооцогдон харин
зөвхөн дундад зууны үед л хоол хүнсэнд хэрэглэх болсон. Одоо цагт тэр бүх л
бүсэд түүнчлан Антарктидад ч тархсан ногоо юм. Өнөөдөр бид түүний цорын ганц
онцлог шинж чанарын талаар илүү дэлгэрэнгүй үзнэ.
Цоохор
майлз нь хэрэглээ ихтэй, хоол хүнсэнд түүний бүхий л хэсэг ордог. Салат, махтай
хоолонд ногоон хэсгийг нь хэрэглэдэг. Үндсийг нь шинээр нь түүхийгээр нь
хэрэглэх юмуу салат, хачирт хатаасан байдлаар нь хэрэглэдэг. Түүнчлэн түүнийг
чанах, хайрах, шарах, нэг хоёрдугаар хоолонд нэмэх эсвэл амтлагчинд хийдэг.
Болгоомжтой:
Түүгээр бэлдсэн хоол болон цоохор майлзын харш шалтгаан:
·
Хүчиллэг ихтэй ходоодны ба хос гэдэсний шархтай үед;
·
Жирэмсэн болон хөхөөр хооллож байгаа үед;
·
Варикозын үед;
·
Хураагуур судас үрэвсэх үед;
Цоохор майлзын
бүрэлдүүн болон ашигтай тал
Тэрээр
эрдэс болон витамины агууламж гайхалтай их. Оройгоосоо төгсгөл хүртлээ ашигтай.
Бүхий л хэсэг – навч, иш, үндсэнд витамин А, витамин К ба Е, В-гийн төрлийн
витамин ( тиамин
ба рибофлавин),
түүнчлэн никотины хүчил, амин хүчил, эфирийн тос агуулагддаг.
Цоохор майлзын
хүнсний ач холбогдол
100гр
бүтээгдэхүүнд: Ус: 82грамм Уураг: 1.3гр Өөх тос: 0.3гр Нүүрс ус:
7.1гр
Кальци:
60мг Магний: 30мг Натрий: 75мг
Витамин
С: 8мг Витамин РР: 1мг Бэта каротин:
0.01мг Витамин В1: 0.03мг Витамин В2: 0.05мг Витамин В9: 7мкг
Фосфор:
27мг Төмөр: 0.5мг Цайр: 0.3мг Үнс: 1.1гр Марганци: 0.17мг Цайр 0.3мкг
Тэмдэглэж
авцгаая
·
Цоохор майлз нь уургын шингээлтийг хөнгөвчилдөг учраас
махан хоолонд нэмэхийг зөвлөдөг.
·
Цоохор майлзын үндэс нь хүчтэй афродизиак тул түүгээр
хийсэн хоолыг хүч чадал нэмэгдүүлэх эмийн чанартай гэж үздэг.
·
Хан боргоцойг жинхэнэ өөх шатаагч гэдгийг бүгд мэддэг бол
илүү хямдхан цоохор майлзаар орлуулж болох юм. Тэрээр энерги өгдөг ч калоригүй,
калори нь 100граммд 18 ккал байдаг. Түүнээс ч илүү тэр калорыг үгүйсгэгч тул
түүнийг хэрэглэх үед хүний бие шингээхдээ калори бага зарцуулдаг.
·
Тогтмол хэрэглэх үед бие организмыг цэвэрлэгч,
залуужуулагч, ерөнхийд нь биеийг бэхжүүлэх үйлчилгээтэй.
·
Цоохор майлз нь ядаргаанд ашигтай төдийгүй идэвхийг
дээшлүүлж, ажиллах чадварыг нэмэгдүүлэн, мэдрэлийг тайвшруулан, нойронд сайн
болгодог. Түүнд стрессыг бууруулах чадвартай гормон бүхий идэвхитэй нэгдлүүд ордог
ба харин эфирын тос нь түгшүүртэй байдлыг авч хаядаг.
·
Шахсан шүүс нь организмаас хорт бодисыг цэвэрлэж,
хөгшрөлтийн явцыг удаашруулан, шээлгэх болон туулгах үйлчилгээтэй ба бодисын
солилцоог хэвийн байлгадаг тул сахарын диабэт, арьсны өвчин, таргалахад
зөвлөдөг.
·
Хүлээн зөвшөөрөгдөх тохиромжтой хэмжээ нь хоногт 100мл
хүртэл.
·
Хоолны өмнө хоолны халбага балтай цоохор майлзын шүүстэй
уухад хооллох дурыг үгүйсгэн, хоолны шингээлтийг нэмэгдүүлж, дархлааны
системийг бэхжүүлдэг.
·
Халгай ба багваахайн шүүсийг цоохор майлзны шүүсний
холимогтой хэрэглэхэд цус цэвэрлэн олон арьсны өвчнөөс ангижруулдаг.
·
Цоохор майлзыг хэрэглэхэд арьс, үс, хараа эрүүл байдалтай
болж эерэг нөлөө үзүүлдэг.
·
Харшил, бамбай булчирхайд түүнийг зөвлөдөг.
·
Өдөр бүрийн хоолны халбага зөгийн балтай цоохор майлзны
шүүс нь дархлааг бэхжүүлж, муу муухай сэтгэл санааг түргэн дийлэхэд тусалдаг.
·
Түүнийг тогтмол хэрэглэх нь цусыг цэвэрлэж, олон арьсны
өвчнөөс ангижруулдаг. \ багваахай, халгайн шүүстэй хэрэглэх нь бүр ч илүү үр
дүнтэй.\
·
Хэрвээ түүний шинэхэн ногоон хэсгийг махны машинаар
машиндан ижил хэмжээтэйгээр хайлуулсан цөцгийн тостой хольж, эм гаргаж аван
шарх, шархлаа, түлэгдэл, үрэвслийг эдгээж болно.
·
Навчит цоохор майлз нь зүрхний булчинд ашигтайгаар нөлөөлж,
түүнийг бэхжүүлэх ба ардын эмнэлэгт тулай өвчин, хэрэх өвчний эсрэг үр дүнтэй
эм гэж үздэг.
·
Шээсний хүчлийг биеэс хөөдөг гэж зөвлөдөг.
100 гр
байцаанд дунджаар 32 ккалори байдаг.
Цоохор
майлз олон ашигтай талтай. Эмнэлэгт цоохор майлз ба түүгээр хийсэн хоолыг
даралт ихдэх, бөөр өвдөх, шээс дуслын систем, хэрэх өвчин, өөхлөх ба жингийн
илүүдэл, дотоод тайван биш байдалд зөвлөдөг. Мэдрэлийн системд таатай нөлөө
үзүүлж, дархлалын системийг бэхжүүлэхэд туслан, халдварт өвчин үүслийг
арилгадаг.
Цоохор
майлзын үндэс нь хоол боловсруулах системд цогц нөлөө үзүүлдэг. Тэр үрэвсэх
явцыг багасган, секрец багассан эсвэл хэвийн байгаа үедэх ходоод ба, хос
гэдэсний шарх, ходоод үрэвсэх үед өвдөх мэдрэмжийг багасгадаг.
Сонирхолтой
баримт
Бариулт
болон үндэслэг цоохор майлзын зүйл нь олон янзын бүтээгдэхүүнүүдтэй хослодог.
Жишээ нь алимтай цоохор майлзын салат нь өргөн хэрэглэгддэг.
Мөн
түүнчлэн тэр ходоодны шүүс боловсруулахад түлхэц өгч, гэдэс дотрын өмхийрөх
явцыг үгүй хийдэг.
Цоохор
майлзын шүүс бодисын солилцоог хэвийн болгож, шээлгэх, туулгах, ерөнхийд нь
бэхжүүлэх үйлчилгээтэй.
Ханасан
өнгөтэй ногоон хэсэг нь хоол чимэглэхэд хэрэглэгддэг
No comments:
Post a Comment