Sunday, July 19, 2015

                                                   Хальсан бүрхүүлтэй туннель

      Энэ нь мод бутаар халхлагдсан, салхины зонхилох чиглэлд байрлаж, эгнээндээ тохирсон байх ёстой.
Бордоо цацсан мөрөндөө тааруулан нум нь 1.5-1.6м урттай байна. Гэвч 140см-ээс багагүй урттай байж болно. Нумны зузаан нь 4-5мм. Зуухны лакаар эсвэл цагаан эмалиар сайн будвал хэдэн жил ч ашиглаж болно. Дэлгүүрт пластик юмуу төмөр нум худалддаг. Хөнгөн цагаан нум зохимжгүй амархан нугардаг. Бөх бат нум нь газарт 10-12см орж, орой нь 1-1.5м  дээгүүр байж суурилагддаг. Нумыг тогтвортой байлгахын тулд плёнкыг боолтоор \даавуугаар\ тогтоодог. Бургасны мөчрөөр хийдэг ч энэ нь намхан төдийгүй тохиромжгүй байдаг. Гурвалжин маягийн гэр хэлбэрийн каркас ч хийж болно.
Туннелийн өндөр 80-100см түүнээс ч өндөр байж болно.
Дулаанд  дуртай таримлыг суулгах хугацаа болоогүй үед эрт ургацын ногоо болох салат, улаан лууван, гоньд, салатан гич, кресс салат зэргийг тарьж зайг ашиглаж  болно.
•    Үрслэгийг суулгахын өмнө зэсийн байвангаар  \1л халуун усанд 1цайны халбага\  ариутгана.
Нимгэн плёнкэнд цагаан даавуугаар даруулга хийдэг. Ийм пленка нь 1 улиралд л хэрэглэгдэх ба амархан урагдаж, металл нумтай хавиралдан, мөн нарны гэрлээс  болж үйрч бутардаг. Хэрвээ зузаан бол 2-оос ч илүү сезон хэрэглэдэг. Би тусгай агропленка “урожай”-ыг 5 жил хэрэглэсэн ба ногоо жимслэх, ургах үед их тохиромжтой. Өвөлд нумыг цэвэрлэн хашаандаа болон чердакандаа хурааж плёнкыг угаан дараа жилийн хавар хүртэл хадгална.
•    Энэхүү пленкондоо дараа жил чэсэнцэрийн  овгийн томат, цэс, чинжүүг тарьж  болохгүй.
Чинжүү ба цэс нь дулаанд  дуртай таримал ба нэвт үлээх салхинд  дургүй учраас пленкыг урд талаас нь онгойлгодог. Шөнөдөө үргэлж хаалттай байлгах  бөгөөд их дулаахан шөнө, шүүдэргүй  үед л хаадаггүй.  Пленкоо онгойлгохын тулд 2 талдаа сургаагтай байх нь зүгээр гэж бодож байна. Хэрвээ энэ боломжгүй бол пленкныхаа захыг  шороогоор эсвэл тоосгоор дарах нь дөхөмтэй. Хэрвээ тоосго чинь пленкыг ураад байвал пленкан уутанд хийгээд тавьж болно. Торцон пленкыг тоосго хавчуулж дарах эсвэл гадсанд уяж болно.
Пленкон доорхи температурыг сайн хянах хэрэгтэй. Температурыг багасгахын тулд жаахан онгойлгож  болно. Хүйтрэлтэй үед цагаан даавуу, бүтээлэг, шуудай зэрэг материалаар бүтээж болно.           Чинжүүнд сонингын цаасаар бүтээхийг зөвлөдөггүй. Учир нь ургамал их эмзэг учраас орой нь хугарч , навч нь тасран, гэмтдэг. Туннель нь ургамлын өсөлт, хөгжилтөд  сайнаар нөлөөлж, тоос хүртэлт явагдаж жимс түргэн боловсороход тустай. Гэвч шөнөдөө дулаанаа амархан алдаж , бага зэргийн хүйтрэлээс л хамгаалж чаддаг. Гадаа талбайнхаас 1-2 градусаар л илүү байдаг.  “Урожай”  пленкон доор дулаанд дуртай ургамал тохилог байж , өдөр хэт халахгүй, шөнө осгохгүй, -5 градусыг ч ажирдаггүй.
Хаврын пленкон теплиц

Хамгаалалттай хөрсний илүү нарийн байгууламж нь пленкон бүрхүүлт хүлэмж юм. Ийм хүлэмжийг дэлгүүрээс худалдаж авах юмуу эсвэл өөрийн төслөөр босгож болно. Эх орны үйлдвэрийн шинээр зохиосон “Урожай”, “Метро” хүлэмжүүд гарч байна.  

                                              “УРОЖАЙ” ПЛЕНКОН ХҮЛЭМЖ

       Ийм хүлэмж нь бөх бат, хөнгөн гэр хэлбэрийн ба  ногоочид их хэрэглэдэг.
Каркас нь төмөр хоолойноос бүрдэх ба гурвалжин юмуу загалмай хэлбэрийн кронштейноор хоорондоо нэгддэг. Пленкыг тогтоохдоо өргөн хавчаарын тусламжтайгаар тогтоодог. Угсарсан үедээ иймэрхүү хэмжээтэй: урт нь 4м, өргөн нь 2.1м, өндөр нь 1.87м, талбай нь 8.5м2, хоёр ороодог хаалгатай. Чадвартай хоёр хүн дуусгаж чадах хүлэмж байна. Плёнкоо унжуулахгүйгээр төмөр утсаар ханыг дарж тогтооно. Баригдсан үедээ 12 цилиндр тулгууртай болдог. Сайн хүлэмж барихад шороон дээр биш хэсэг тоосгон дээр, цементэн дээр, эсвэл модон шон дээр барьдаг. Шон дээр хийх бол 40см өндөр байхад болно. Энэ тохиолдолд хөрсөнд хиймэл занар зоож, хүлэмж өндөр болж байран мэт болно.
Илүү өндөр бол арчилгаа хийхэд тохиромжтой, дараа жил өргөст хэмх түүний дараа нь лоолийн өндөр ургадаг их ургацтай сортыг авч болох юм. Халуун үед чинжүү, цэс, өргөст хэмх хэт халахгүй, тоос хүртэлтийн эрч буурахгүй, нэг хаалгаа онгойлгоход л болно. Их халуун өдөр нэг талын плёнкоо сөхөж, саваагаараа ороож өгнө. Өвөл буулган хурааж дараа жил өөр газар тавина. Плёнкыг жил бүр хурааж, шорооноос нь цэвэрлэн угааж хатаан дараа жил өөр \байцаа, улаан лууван, гоньд бусад\ ногоо тарина. Томат, чинжүү, өргөст хэмхэнд жил бүр сольж өгнө. Плёнкыг халаалтгүй байшин эсвэл саравчиндаа баглан боож хайрцаглан хадгална. Плёнкон хүлэмж нь гаднахаас илүү ургац өгч, үрслэг эрт таригдаж, жимслэлт удаан явагдана. Жил бүр плёнкоо солих нь тохиромжгүй байдаг.    
                                                 Аркан плёнкон хүлэмж

Энэ хүлэмж нь 5 ширхэг нуман хэсгээс бүрддэг. Цилиндр тулгуурын тусламжтайгаар газарт шааж нум хэлбэртэй тогтоодог. Плёнкны доод хэсгийг шороогоор эсвэл чулуу, дүнз, шургаагны тусламжтайгаар бэхэлнэ. Хүлэмжний хэмжээ: 4.1X2.35X1.8М, жин нь 35кг. Ашиглахаас 7-10 хоногийн өмнө “УРОЖАЙ” хүлэмж шиг плёнкоо татаж, хөрсөө халаах ба жил бүр хальсаа сольдог. Сүүлийн үед хэдэн жил болдог шинэ “УРОЖАЙ” хүлэмжийг хэрэглэх болсон. \ жил бүр угааж хатааж ариутгаж хэрэглэнэ\.
Плёнкон хүлэмжинд ургамал хүйтэрлээс сайн хамгаалагдаж, хөрсөн дээрээ хальсан юмуу неткан материалаар хучигддаг. Үүнээс гадна өдөр шөнийн температурын ялгаанаас үүсэх конденсациас сэргийлж сайн салхилуулахгүй бол өндөр чийгшлээс болж ургамал үхжил ба мөөгний өвчнөөр өвчлөх нь ихэсдэг \фитофтороз ба бусад\. Ургацын хувьд хальсан хүлэмж, гаднахаас илүү их байдаг. Халуун цаг агаартай үед муу салхилуулсан нөхцөлд хүлэмжний агаар 35-40 градус болж, цэцэг тоосжилт муудан тоосовч үргүй болж ургац буурдаг. Заримдаа хурдан салхилуулалт нь температурыг хэт буулгадаг муу талтай. Үүнд нэг хаалгатай хүлэмжинд тохиолддог.

                                                   Нарны халаалттай шилэн хүлэмж

Шилэн хүлэмж нь ерөнхийдөө халаалтаараа ялгаатай, олон янз байдаг. Байгалийн халаалттай, техникийн халаалттай г.м.
Хальсан хүлэмж нь шилэн хүлэмжнээс оройтож үрслэг бойждог ба харин шилэн хүлэмжинд хүйтрэлээс хамгаалж неткан юмуу хальсан материалаар хөрсөө  хучиж, өдөр их хүйтэн биш үед жаахан онгойлгож өгнө. Шилэн хүлэмж нь гэрэлтүүлгийн хувьд хальсан хүлэмжнээс илүү ба жил бүр солих шаардлагагүй, өвөл заримыг нь сольж элэгдэн нурсныг засдаг.
Ультра ягаан цацраг шилээр орохгүй байгааг бодолцох хэрэгтэй. Энэ нь ургамалд таагүй нөлөөлдөг. Хэрвээ та гэрэл хувиргах “УРОЖАЙ” плёнкыг шилэн дээрээ хучивал ургамалд очих ультра ягаан цацраг улаанд хувирч ашигтайгаар эргэдэг. “УРОЖАЙ”-д ургасан таримал хурдан сайн ургаж, жимс нь түргэн боловсорч, чанартай сайн ургац авдаг.
Хоёр хүлэмжтэй байхыг, томаттай өргөст хэмх ба цэс, чинжүүг ээлжлэн тариалахыг хүсч болох юм. Гэвч үүнээс зайлсхийн плёнкоор 2 хэсэгт хуваан тарьж болно. Нэг талд нь чинжүү, цэс өргөст хэмхтэй хамт тарьж, нөгөө талд нь томат тарина. Чинжүү, цэстэй хамт томат улам муу ургаж, түүнчлэн янз бүрийн нөхцөл шаардан, салхилуулалт явуулахад хэцүүддэг. Хүлэмжийг хоёр хэсэгт хуваахад тус тусдаа хаалгатай байж нэгний бичил цаг уур нөгөөд нь нөлөөлөхгүй сайн талтай.
Хүлэмжний томатны хэсэгт -  базилик, петрушка сайн ургаж, гоньд чинжүү нь  өргөст хэмхтэй хамт сайн ургадаг.
Хүлэмжийг наранд ээвэр газарт, сүүдэрлээгүй, зүүн болон баруун урд зүгтээ модтой байвал сайн. Хөрс нь  хөнгөн механик бүрэлдэхүүнтэй байна. Хэрвээ хөрс шаварлаг ус муу нэвтрүүлдэг бол элс юмуу хайрга ашиглан 15-20см давхаргын периметрээр асгаж, илүү чийгийг зайлуулна. Усалгааны эх булагт санаа тавьж, усаа хүлэмжинд эсвэл гадаа модон бошигонд хийн \бүлээсгэхийн тулд\ өөрөө аяндаа урсахаар өндөрт байрлуулна.
Эрт ургац авахын тулд сайн чанарын шим тэжээлээр баян сэвсгэр хөрс бэлтгэнэ. Ийм хөрсөнд илүү хүчирхэг үндэс үүсч хөгжиж, ургамалд вегататив масс их үүсч, сайн үрэвч бий болж, хурдан боловсроно. Хөрсөө доод хүлэр\хар\, дээд сфагновийн\цайвар\ бага зэрэг ялзарсан хүлэрийг ашигладаг. Үйлдвэрлэх шаардлагагүй, тэгээд ч хаа сайгүй байдаггүй. Намар шинэ хүлэрийг шохойгоор борддог. Сайн шохойжуулах материал нь доломатын гурил бөгөөд сайн холилддог.
Түүнчлэн та хөрснийхөө хүчиллэгийг мэддэггүй бол энэ нь хөрсийг муутгадаггүй талтай. 1м3 талбайд 10-12кг өгнө. Хавар цацаж болно. Зөвхөн намар шохойг хэрэглэж болно. Түүнчлэн доломитын гурилыг тал шохойны хамт хэрэглэхэд илүү сайн. \ доломитийн гурилд кальци, магни агуулагддаг\.
Хүлэмжний 1м3 хөрс бэлтгэхэд: 1.5-2кг сульфат кали, 1.5-2кг давхар суперфосфат нэмдэг. Эдгээрийг үрслэг суулгахын өмнөх хөрс боловсруулах үед юмуу эсвэл шууд тогоонд нь хийдэг. Чинжүү, цэс, томатанд  шинэ бууц тохиромжгүй,  харин ялзруулдаг. Сайн органик бордоонд бууцны эсвэл компостны ялзмаг эсвэл биогумус ордог.
Хөрсний бүтцийг сайжруулахын тулд хэрвээ хөрс шаварлаг бол хүрэн өнгийн эсвэл тусгай бэлтгэсэн үртэс хэрэглэнэ. Хэрвээ хөрс хэдэн жил ашиглагдсан бол солих хэрэгтэй. Хамгийн сайн арга нь хөрсний өнгөн хэсгийн 2-3см –ийг хуулан авч хийдэг. Үүнийг намар хөрс хөлдсөн үед авна. Хавар бордоо цацахаас 10 хоногийн өмнө хийдэг. Хуулсан хөрстэй хамт шинийг нэмж өгдөг. Үүнийгээ 3-4 жил хэрэглэдэг. Үлдсэн жилүүдэд нь хөрсийг каркастай, шилтэй нь ариутгадаг. Ашиглалтын хугацаа дуусахад ургамлын үлдэгдлийг зайлуулдаг. \ түүнийг шатаахгүй бол  тэр нь халдварын эх булаг болдог.\        
Хамгаалалттай хөрсний хучих материалууд

Чинжүү, цэс, өргөст хэмх нь дулаанд дуртай ургамал учраас хамгаалалттай хөрсөнд \ дулаан ихтэй\  ургадаг.  Хөрс нь шилээр хамгаалагдсан мөн полиэтилен, гэрэл нэвтрүүлдэг “УРОЖАЙ” плёнка, полипропилены ширхгээс тогтсон неткан материал зэрэг ордог. 
                                                          Полиэтилен плёнка

Ихэвчлэн хаврын хүлэмж, туннелыг бүтээхэд хэрэглэдэг. Гэрэл сайн нэвтрүүлдэг. Ургамлыг бороо цаснаас хамгаалж, илүү өндөр температурт байлгадаг. Плёнкон доорхи хөрсний 8-10см-т байх температур нь гадаа хучлагагүй ургаж байгаа ногоотой харьцуулан үзэхэд чинжүүний үндэс байрласан хэсгийн температур нь гаднахаас 3-4 градусаар илүү байжээ. Плёнкон дох агаарын температур нь нартай өдөр 8-10 градус, шөнөд 4 градус дээшилсэн үзүүлэлттэй байжээ.
Гэвч полиэтилен плёнк нь хэд хэдэн дутагдалтай байдаг. Тэр нь үргэлж хүчтэй хүйтрэлээс хамгаалаад байж чаддаггүй. 4,5 сард түүнчлэн 9 сард температур 0 градус, бүр -2 градус хүрдэг. Хэрвээ хавар хүйтрэл болохоос өмнө тарималыг бүлээн усаар усалвал плёнконы дотор эерэг температуртай байж хөлдөхгүй. Хэрвээ термометрийн багана -3-аас -5 градустай байгаа  бол плёнкон доорхи ургамал үхдэг. Энэ нь голдуу хаврын дунд сард ихэвчлэн тохиолддог. Ийм хүйтрэлтэй тохиолдолд дээгүүр нь хоёр дох материал болох лутрасил, спанбонда, агрилийн төрлийн неткан материал эсвэл 5см зайтай хоёр давхар плёнкоор бүтээдэг. Сүүлчийнх нь илүү ажиллагаа ихтэй. Эндээс нэг бол неткан материал, нэг бол плёнкоор бүтээдэг. Өөр аргаар ч температурыг ихэсгэж болно. Зун нартай өдөр 40 градус хүрч, агаарын чийгшил багасдаг. Халалт нь чинжүү, цэс, томатонд хүйтнээс ч илүү аюултай. Ийм учраас плёнкон доорхи температурыг сайн ажиглаж салхилуулж байх хэрэгтэй. Өөр нэг дутагдалтай тал нь удаан ашиглагддаггүй. 1-2 жил ашигласан хальсаа солих хэрэгтэй болдог ба түүнйи уян хатан чанар алдагдаж, хагарах юмуу бутардаг. Мөн хүчтэй салхинаас болж урагддаг юм.   

                                                          Гэрлийг хувиргагч “УРОЖАЙ” плёнко

Сүүлийн үед полиэтилен хальсыг их хэрэглэдэг болжээ. Энэ нь ойролцоогоор 5 сар, 3-аас 4 сар болдог. Оросод плёнконы хэрэглээний чанарыг сайжруулах зорилгоор шинээр “УРОЖАЙ” –н шинэ хэлбэрийг гаргажээ. Энэ нь ургамлын өсөлт хөгжилтөнд хэрэгтэй инфра улаан туяаг бий болгодог хальс \ ултраягаан туяаг хувиргаж чаддаг \ юм. Харамсалтай нь энэ нь ургалтын нэг хугацаанд л хэрэглэдэг. Шинжлэх ухаан нэг л байрандаа байдаггүй, оросын эрдэмтэд гуравдах “УРОЖАЙ”-г гарган авсан. Энэхүү бүтээл нь “ПУЛ” хэмээх нэмэгдэл дулаанаа барих чадвартай бөгөөд бөх бат чанар нь 1.5-2 дахин нэмэгдсэн хальс юм. Үзэсгэлэнгээс медаль авсан энэхүү плёнко нь энгийн полиэтилен плёнконоос юугаараа ялгаатай вэ?
1.    Нэгдүгээрт- 1.5-аас 2 дахин бөх бат байдаг.
2.    Хоёрдугаарт 2-4 түүнээс ч илүү жил ашиглагдана.
3.    Гуравдугаарт- чинжүү, томат, цэс, өргөст хэмх зэрэг дулаанд дуртай таримал инфраулаан туяанд вегетацын хугацаа нь уртасч, жимс боловсролт нь 1.5-3 долоо хоногоор наашилдаг.
4.     Дөрөвдүгээрт-  инфраулаан туяаны 50%-г шингээдэг. Яагаад гэвэл үүний ачаар халуун өдөр ургамлын хэт халалт, түлэгдэл багасдаг.
Хүйтэн шөнө -8 градусын цочир хүйтрэл, хүйтнээс хамгаалж чаддаг. \6 градусаар дээшилдэг\. Эрдэмтэн мэргэжилтнүүдийн баталснаар таримлын онцлогоос хамаарч ургац 25-75% нэмэгддэг. Гаднаас нь харахад энгийн плёнконоос ялгардаггүй. Тунгалаг илүү цагаан заримдаа бага зэрэг ягаан эсвэл шар туяатай байдаг. Тусгай багажын тусламжтайгаар ултраягаан туяаны тусгалыг мэдэж болно. Плёнкыг тусгай багажаар гэрэлтүүлэхэд “УРОЖАЙ” плёнка нь улаан өнгөөр будагддаг бол энгийн плёнко нь ямар ч өөрчлөлт үзүүлддэггүй . Хуурамч гэж болгоомжлох хэрэггүй.  Учир нь тусгай фирм, дэлгүүрт зарагддаг. Дэлхийн гэх адилтгал байхгүй, оросод өргөнөөр хэрэглэж, гадаадад бөөнөөр зардаг. Үрслэг тариалах, услах, арчилгаа, нэмэлт бордоо зэрэгт энэ плёнко нь энгийн плёнкотой адил. Энгийн хүлэмжний плёнко нь урдаасаа онгойдог бол урожай нь хойт талаасаа онгойж бүх л өдрийн турш нарны гэрлийг авдаг. Урожай нь энгийн хальсыг бодвол үнэтэй, тунгалаг, хэдэн жил ашиглагддаг, их ургац авах боломжтой. Эдийн засгийн хувьд боломжийн. Би бараг 6 жил хэрэглэж байгаа ба сэтгэл их хангалуун байдаг.
                                                                Неткан - хучих материал

Сүүлийн үед орж ирж байгаа импортын материалыг неткан гэдэг. Германы лутрасил, францын агрил, орос белорусын хамтарсан спанбонд, негас гэх мэт. Бүгд шинж чанарын хувьд ижил. Эхлээд сэжиглэж байсан ч чанарын хувьд  дориун гэж боддог.
Юугаар хийдэг вэ? Полипропилены ширхгээс тогтдог ба гэрэл, агаар, усыг сайн нэвтрүүлдэг. Бүтцийн хувьд хэдэн давхар марлтай адил тунгалаг утаслагаас тогтох бөгөөд өндөр температурт нягтарч, дан болдог. Бид үүгээр ургамлыг бүтээгээд хүйтэнд халаахад ширхгийн хооронд жижиг агаарын бөмбөлөг үүсч, түүнийгээ барьж агаарын урсгал үүссэн. Хийсэн материал нь саармаг нэгдэл. Полиэтиленийг бодвол ултраягаан цацрагаас болж эвдэрдэггүй. Нямбай хэрэглэх юм бол хэдэн жил ч ашиглана. Хөнгөн, уян хатан ашиглахад боломжын. Материал нь нягтрал, жин нь өөр өөр.
•    17г\м2- цагаан, хамгийн нимгэн, хөнгөн, нягтралтай, уян хатан. Би түүнийг үрслэг ургуулахад хэрэглэдэг ба энгийн 1 давхар плёнконоос илүү дулаан байдаг. \хүйтрэлтэй үед хучиж\. Нум хэрэглэхгүйгээр ургамал дээр хаяхад дарагддаггүй. Нөөцтэй байхыг сануулж байна. Үрслэг суулгасны дараа эсвэл тариад шууд хэрэглэж болно. Харин чинжүү, цэсэнд хэрэглэхэд мөчрийг нь хугалж, дарж, өсөлтийг нь зогсоодог. -3 градус  аюултай биш, 2 давхар бол -5 градус хүртэл даадаг. Ургац хураасны дараа түүнийг хурааж, бохирыг угааж, хатааж,  дараа жил хүртэл тохиромжтой газар хадгална. Энэ нимгэн материал нь өөтэй гадаргууд тээглэн урагдаж болно. Гэвч бохир нь угаахад амархан арилдаг.
•    Материал 42г\м2- нь илүү бөх бат, ан цав гардаггүй. Түүнийг туннельд өргөн хэрэглэх ба каркасанд татдаг. Тэр мөн хөнгөн нягт илүү зузаан.  Шувуу,  мөндөр орох зэрэгт тэсвэртэй.  Энэхүү материал нь гаднахаас агаарын температур нь  5-7 градусаар илүү байх ба ургамал  градус -7 хүртэл хүйтрэлийг даадаг ба ууршсан ус нь мөсөн хуяг үүсгэдэг.
•    Материал 60г\м2- хар өнгөтэй, хог ургамлаас сайн хамгаалдаг шигээ хөрсийг сайн манаж бүтээдэг. Далангийн захаар дэвсэх ба далан дээгүүр ч бүтээж болно. Тэгэхдээ ургамалд нүх гаргаж өгнө. Олон наст ургамалд байнга дэвсэх ба 1 наст ургамалд ургацын дараа авч угааж хатаан агуулахад тавина. Дараа жил бас хэрэглэнэ. Бүх л арчилгааг хийхэд зүгээр. Даланг  үүгээр хучихад чийгийг барьж, ургамлыг хэт халахаас хамгаалж, цөөн услагдан, хог ургамал ургадаггүй.
Хар өнгийн хучих материал нь хар плёнконоос ч илүү ашиглахад тохиромжтой. Би 3 төрлийн хучих материалыг туршиж үзсэн. 5-аас дээш жил хэрэглэсэн ба дүгнэж хэлэхэд  полиэтилен плёнконоос хамаагүй дээр гэж бодож байна. Тэд агаар ус ултраягаан туяаг нэвтрүүлж, илүү хэмнэлттэй байдаг.  Дутагдалтай тал нь:
1.    Нумыг цагаан даавуугаар даруулсан үед салхинд хийсдэг.
2.    Зузаан материал нь тунгалагшил багатай гэтэл чинжүү, цэс, өргөст хэмх, лооль нь гэрэлд дуртай тул нимгэн материалаар хучихад дуртай. Чинжүү урожай плёнконд маш их дуртай.
3.    Нэг талын эд нөгөө талаас илүү услах үед усыг сайн нэвтрүүлж байдаг учраас тэр талыг сайн тэмдэглэж авах хэрэгтэй.
4.    . Зузаан материалаар хучигдсан үед ширүүн бороотойд, хүйтэнд плёнконоос дор байдаг. Томат чийгнээс болж фитофторозоор өвддөг. Учир нь агаарын чийгшлээс болж нойтон болдог. Харин чинжүүнд ялзрал,  өргөст хэмхэнд гуалах өвчнөөр өвчилдөг.
5.    Хүчтэй бороотой үед \2 давхаргатай\ нимгэн эд нь хүчтэй норж ургамлыг дарж гэмтээдэг. \ Ялангуяа цэцэглэлтийн үед\. Ингэж неткан материал нь сайн тал ихтэй ч тогтворгүй цаг уур болон таримлын төрлөөс болж өөр өөр байдаг. Иймд жирийн плёнконоос шууд татгалзаж болохгүй юм.

No comments:

Post a Comment