Харин та долоо хоногт нэг удаа очдог бол эхлээд ургацаа хураагаад дараа нь 1м2-д 30 - 50л ус өгөх хэрэгтэй. Ийм хэмжээний ус нь хөрсийг 50см түүнээс ч илүү гүнд чийглэдэг. Энэхүү нөөц ус нь долоо хоногын хугацаанд ургамалд хүрэлцээтэй. Харин дараа нь хөрсөндөө хучилт хийж өгөх хэрэгтэй. Энэ нь хэрэв та хашаандаа амьдардаггүй бол заавал шаардлагатай зүйл юм. Чанартай хучилгад: модны үртэс, хэрчсэн сүрэл, жижиглэсэн ногоон масс, хадсан өвсний үлдэгдэл ордог.
БАГА ХЭМЖЭЭГЭЭР БИТГИЙ УСЛААРАЙ. Энэ нь зөвхөн хөрсний өнгөн хэсэг услагдах ба үр дүнд нь хөрсний өнгөн хэсэг түргэн хэт хатаж, үндэсний хөрсний өнгөн хэсэгт байрлах жижиг сорох хэсгүүдийг үхэлд хүргэдэг. Хэрвээ та хашаандаа байнга байгаад байдаггүй бол дуслын усалгаа бүрдүүлсэн нь дээр. Эгнээндээ жигдхэн байдлаар 1.5 - 2л усны сав байрлуул. Савандаа хэд хэдэн нүх гаргаарай. Ус аажмаар гарч, эгнээг чийглэж байх болно.
ГЭРЭЛ
Хэмх гэрэлд их дуртай учраас түүнийг шигүү суулгаж болохгүй. ЭНЭ БОЛ ГОЛ ДҮРЭМ. Гялгар уутан хүлэмжинд эгнээндэх ургамал хооронд 30 - 40см байна. Шигүү
суулгасан нөхцөлд ургамал бие биеэндээ муугаар нөлөөлж, өвчин хурдан тархаж, үргүй цэцэг олноор гардаг.
ТЭР ХҮЙТЭН САЛХИНД ДУРГҮЙ. Ийм учраас салхилуулахдаа нэг талын цонх эсвэл хаалгаа онгойлгосон нь дээр.
Хүлэмжинд ХЭМХИЙН ИШИЙГ ХЯНАЛТГҮЙГЭЭР ОРХИЖ БОЛОХГҮЙ. Түүнийг заавал хэлбэржүүлэх хэрэгтэй. Хэлбэржүүлсэн нөхцөлд л тэр гэрэл болон хүчилтөрөгчийг хангалттай авна. ХЭЛБЭРЖҮҮЛСНЭЭР УРГАМАЛ ХҮЧЭЭ ХЭМНЭЖ, БУТНЫ ӨСӨЛТӨНД БИШ ЖИМСНИЙ ГАРАЛТАНД ХҮЧЭЭ ЧИГЛҮҮЛНЭ. Хажуугын мөчрийн өсөлтийн цэгийг авч хаяснааар ишний ургалт саарч, ногоон
No comments:
Post a Comment