Sunday, July 26, 2015



АГРОШКОЛА- 133.
ЭХЛЭН СУРАЛЦАГЧДАД ЗОРИУЛСАН БОГИНО КУРС
Шинэ жилдээ шинэ мэдлэгтэй
Өнөөдөр * Агрошкола* тусгай төслийн түр сургуулын сурагчиддаа хичээлийн шинэ жил эхэлсэнтэй  холбогдуулан 12 дахь удаагаа баяр хүргэж байна. Сүүлийн жилүүдэд манай тусгай төслийн сэдэв- Цэцэрлэгийн аж ахуй байлаа. Цэцэрлэгийн урлагын бүх дүрэм журмын ёсоор нэг ба олон наст ургамлын агротехникээс төвөгтэй чимэглэлийн зохиомжыг байгуулах хүртэл багагүй зүйлийг сурлаа. Өнгөрсөн жил бид та нартай хамт зүйн дизайнерын нарийн ширийн зүйлүүдийг эзэмшсэн: үүнд цэцэрлэгийн найруулга зүй, тосгоны арга маягаар цэцгийн мандал байгуулах а үсгийн цагаан толгойг мэдэж, , залаат ургамлын хамгийн орчин үеийн натургардены шийдлийг шингээн, философын цэцэрлэг ба японы жижиг цэцэрлэг, цэцгээс: хөнгөн * хөшиг* эсвэл *будан*, хүнсний ногооны мандлыг яаж байгуулах эсвэл чимэглэлийн нэг сонгиноор л довон- аллярий байгуулахыг сурч авсан билээ.
Агрошколын шинэ курс ямар байх болоо? Бид та нартай хамт өөрийн талбайд тааламжтай булан, сайхан цэцэрлэгийг байгуулах дүрэм журам, бүх нууцыг дадлагаар эзэмших болно. Үнэхээр их том цэцгийн замаар өнгөрөн, мастерын өндөр зэрэгт хүрч, захиануудыг судлах болно. Хэдий өндөрт гарна төдий хэмжээний тойм байдал нь анхаарлыг татна. Яагаад гэвэл шинэ хичээлийн жилд цэцэрлэгийг бүхэлд нь, бас түүний бүтцийг ажиглан, түүний энгийн ойлгомжтой \ христоматийние \ хэсгүүд- шаллагаа, таримал зүлэг, бут, амьд  хонин хашаа \ живые изгородь\, пергол, цэцэрлэгийн диван ба бусад зүйлүүдийг тус тус хуваарилан үзнэ. Бидний гол зорилго нь стандарт бус цэцэрлэгээс стандарт элементын цуглуулгаа салгаж авч цэгцлэх  вэ? юм. Энэ жилийн курсыг  * Цэцэрлэгийн акцент буюу өргөлт  * гэж нэрлэж болно. Чухамхүү акцент нь цэцэрлэгийн аль хэсэгт чулуу эсвэл өвс, пергол эсвэл хонин хашаат байгууламж, голт борын бут эсвэл * яруу сайхан * ургамал зэрэгт гойд анхаарал хандуулж, танай цэцэрлэгийг бусдаас ялгарахуйц давтагдашгүй болгоно.
ЦЭЦЭРЛЭГИЙН ГОЛ ЗАМ
Орчин үеийн цэцэрлэгийг заримдаа хөлд зориулсан цэцэрлэг гэж нэрлэмээр байдаг. Хөл доорхоо хучилгандаа ихэд анхаарал тавьж зам хүртэл тавьсан байдаг. Хучилганд дэвсгэр, цэцэрлэгийн хэсгээ хайрга, хайр чулуу, элс, холтос, зомгол асгах, түүнчлэн ургаж байгаа өвс - таримал зүлэг ч хамаарч болно. Дэвсгэр нь цэцэрлэгийн тун чухал гишүүн, түүний загварыг онцлон тэмдэглэж, бас түүнчлэн байшинтай хослуулан, нэгдсэн чуулган болгодог. Яагаад гэвэл материалын зөв сонголт, тэдгээрийн хослол, хээ угалз их чухал байдаг. Төдий чинээ дэвсгэр удаан байж, үнэ ихтэй, хөдөлмөр их шаардсан, дахин засварлахад амаргүй болдог. Тэгвэл дэвсгэрийг зөв сонгоход юуг харгалзаж үзэх хэрэгтэй болоо? Өнөөдөр бид нэртэй ландшафтны дизайнерын баримталдаг үндсэн зарчмуудыг үзэх болно.
Тоосго, Нударга чулуу, Дэвсмэл чулуу
Мэргэжилтнүүд жижиг дэвсгэрт - тоосго, ваар болон вааран хавтан, нударга чулуунцар, дэвсмэл чулуу, хэлбэртэй хэсгүүдийг, харин том дэвсгэрт – чулуун эсвэл бетонон хавтан, түүнчлэн бетон цутгасан замыг оруулан хоёр хуваадаг. Жижиг дэвсгэр нь тэр хэсгээ гэрсэг, илүү таатай болгон гадаргуун хувьд илүү баялаг, хэмжээ багатай ба энэ нь зөв биш хэлбэртэй  ч байдаг. Жижиг материалын дэвсгэрийн үнэ нь том хавтангаас илүү үнэтэй байдаг. Жижиг дэвсгэрт  барилгын ба гадрын тоосгыг ирмэг хэсэгт нь ашигладаг. Дэвсгэрт зориулсан тусгай тоосго болох янз бүрийн шавраар хийсэн клинкер, түүнчлэн бетоноор хийдэг. Клинкер нь дэвсгэр хийхэд тохиромжтой, хүйтрэлд тэсвэртэй, үйрдэггүй. Энэ бүх материалууд зураг төсөл гарган хийхэд туйлын тохиромжтой.
Зураг төсөл нь цэцэрлэгийн гадаад дүр төрхийг өөрчлөн үр дүнгээ өгдөг юм. Тогтвортой, нягт хээ угалз бүхий талбай нь анхаарал татаж, харин хөдөлгөөнтэй, тод зураасан зураг нь  хөдөлгөөний мэдрэмжийг бий болгон, харцыг холын холд аваачдаг. Өргөн талбайд ялангуяа тод өнгийн тоосго хэрэглэсэн энгийн дүр зураг  нь илүү дээр харагдаж, харин адармаатай зураг дүрслэл нь их амархан залхаадаг. Харин дэвсгэр нь 10 жилийн эдэлгээтэй. Тоосгон дэвсгэр нь том хавтантай харьцуулахад шатрын хөлгийн дэс дараалал шиг харагддагаас үүнээс зайлсхийхыг зөвлөдөг. Энэ зураг нь хатуу овор сүрээрээ дарж, хүн өөрийгөө ийм талбайд шоргоолж адил мэдэрдэг.
Шаллах материалыг цэцэрлэгийн стиль, даралтанд нөлөөлөхүйц өнгө, текстурын хувьд харгалзан үзэж сонгодог. Жишээлбэл: улаан клинкер, ялангуяа чийрсэн гэж нэрлэгдэх дүр зураг нь хөдөө аж ахуйн барилга, коттеджэд тохирдог. Боржин саарал өнгийн клинкер эсвэл хиймэл дэвсмэл чулуу нь хотын хатуу дүр төрхийг гаргадаг. Барилгын тоосго нь тоосгон барилгатай холбох элементийн үүргийг гүйцэтгэн хослон зохицдог. Материал нь нарийн болох тусмаа төдий чинээ дэвсгэр нь тансаг гоё болж харагддаг. Тоосго, чулууны хослол нь  болхи хийцийг нь засаж өөлсөн барилгад аятай үр дүн өгч, хамгаалах мэдрэмжийг үзүүлдэг. Эсвэл тийм нарийн ялгаа:  бетонон клинкертэй муруй захтай дэвсгэр нь  байшингийн дэргэдэх газар шороо ба байгалын байдалд нийцэхгүй байгаа бол харин шавар клинкер ийм байдлыг бий болгож чаддаг. Дэвсгэрийн янз бүрийн хэлбэртэй элементүүд \ ФЕМ\ нь орон сууцны орох хаалга, гражны өмнөх өргөн талбайд зохимжтой харагддаг.
Боржин чулуун дэвсмэл чулуу нь \гараар цавчиж цоолсон\ их загварлаг материал, их биш газрыг дэвсгэрлэн том навчтай ургамал байвал энэхүү стилд зохицож чаддаг. Дэвсмэл чулуу нь дэвсгэрт орохдоо дугуй эсвэл эрс дугуй хэлбэртэй талбайд тун тохиромжтой. Түүнчлэн түүнийг дуурайлган тавихад их амархан, илүү зөв хүрээг бий болгодог. Бетоноор бэхэлсэн нударган чулуу эсвэл хавтгай хайрга нь амралтын талбайд өргөнөөр ашиглагддаг.
ХАВТАН БА БЕТОН
Хавтан нь том цэцэрлэг, чулуун байгууламжтай газарт сайн. Олонхи дизайнерууд чулуун болон бетонон хавтангуудыг дэвсгэрийн  шилдэг материал гэж үздэг ба өнөөдөр зах зээл дээр олон янзын бүтэц, өнгө, хэлбэрийн өргөн сонголттой болжээ. Дизайнерууд хавтанг сонгохдоо түүний өнгөнөөс нь эхэлж сонгохыг зөвлөдөг. Эргэн тойрны барилга, хана, дээврийн ханын өнгөний тусгалыг тооцон, дараа нь хавтангын зохицох өнгө тоныг шилж авна. Энэ үед хавтангын өнгө яаж өөрчлөгдөж байгааг харахын тулд загвараа норгож үзнэ. Бараа сүр ихтэй хавтангууд ялангуяа чулуун хавтангууд цэцэрлэгт таатай дулаан мэдрэмжийг төрүүлж, түүний гадаа талбайдах тэгш өнцөгт хэлбэр нь сайн тодорч өгдөг. Харин чулуун хавтангын зөв биш хэлбэр бий болгох нь  алдартай дизайнер Джон Брусын санаагаар, үр нөлөө нь утгагүй  байдаг гэж үзэн хэрэглэхгүй байхыг хүсдэг. Худалдаж авахын өмнө чулуун хавтангуудыг шалгаж үзэхэд, чийгтэй байдалдаа тэд гөлгөр биш байдаг. Хавтангуудыг дунд нь завсар гарган  бие биед нь шахаж тавьдаг. Энэ нь өнөө үед загварлаг бөгөөд тэрхүү зайнд нь тимьян \ чабрец\  эсвэл бусад үнэрт ногоог тарьдаг. Хатуу хучилттай томоохон газрыг байгуулахад  бетонон суурь тавих нь хамгийн хямд арга юм. Тооцоогоор янз бүрийн хайрга, хайрганцар дүүргэн хийсэн тийм гадаад байдал бий болгож болно. Үр дүнг нь нэмэгдүүлхийн тулд чулуунцар болон янз бүрийн оруулгаар түрж өгөн, бетоны гадаргууг тусгай багсаар боловсруулна.
НҮЦГЭН ХӨЛӨНД ЗОРИУЛСАН ЗӨРӨГ ЗАМ
Хэрэв дэвсгэр хийсэн бол цэцэрлэг хөлд нүгэл болдоггүй ийм замыг эрүүл мэндийн зөрөг зам гэж нэрлэдэг. Энэ явган хүний зам байгалын янз бүрийн материалаар бүрхсэн, янз бүрийн мэдрэх мэдрэмжээр үүнд: олон фракцын сайр чулуу, элс, хайрга, том чулууд, модон кругляши, банзан хаалт, боргоцойнууд ба бусад материалуудаар хангагдсан байдаг. Дэвсгэр, өвсөн зүлэг хоёр ээлжилдэг. Ийм замаар хөл нүцгэн явахад мэдрэл ба зүрх судасны систем, дархлааг сайжруулж, хүчтэй эрүүлжүүлэх үр нөлөөтэй байдаг. Зөрөг замын дагуу фитонцид агуулсан ургамал - үнэрт өвс, арц, майлаас суулгаж, өлмийг сайжруулан чийрэгжүүлэх төдийгүй эрүүл агаарын зам болдог.  Сайр чулуу, чулуу, шилмүүсний зүү эсвэл боргоцой, хадсан өвстэй замаар явган явахад мэдрэлийн системд хүчтэй сэргээх үйлчилгээ өгдөг. Дулаан элс, зөөлөн өвс, гөлгөр дулаан банз нь тайвшруулна. Харин асфальтан зам эсвэл тоосгон ба плитан дэвсгэр, шүүдэрт өвс нь сэрүүцүүлэх мэдрэмж өгдөг. Эрүүлжүүлэх үйлчилгээ нь аажим эхлээд яваандаа эрчимждэг. Оймстойгоо явсан ч болно.
Дэвсгэрийн янз бүрийн материал сонгосноороо бид зөвхөн цэцэрлэгийнхээ гадаад үзэмжийг өөрчлөөд зогсохгүй шинэ материалууд нь бие организмд сайн нөлөө үзүүлдэг юм.
БҮХ ЦЭЦГҮҮД
КОРЕОПСИС
·         Кореопсын бут арвин бүрхсэн шар, орэнж эсвэл ягаан балжингармууд нарийхан ишэн дээрээ бүрхэн байх нь өөдрөг үзэл туяарах шиг болдог. Ард түмний дунд цыганхан, охины нүд гэж нэрлэгддэг нь тохиолдлын юм биш. Кореопсын сайн тал нь тэр цамаан биш, чимэглэлийн тогтвортой ургамал болдог, бас удаан хугацаанд цэцэглэдэг. Түүний эх нутаг нь Хойд ба Өмнөд Америк, Африкын тропик юм. Кореопсис нь 100-гаад зүйл байдаг ба таримлаар 10 гаран зүйл бий.
   Онцлох шинж тэмдэг - Сайхан цэцэглэдэг нэг ба олон наст үндэслэг иштэй, заримдаа хагас бутлаг өвслөг ургамал юм. Нийлмэл цэцгийн овгийнх. \ Гэсэр цэцгийн\. Ургамлын өндөр нь зүйлээсээ хамаарч 20 - 30см-аас 100см хүртэл байдаг. Навч нь эсрэг суусан, сарвуулаг хуваагдсан эсвэл өдлөг хуваагдсан. Иш нь эгц босоо, мөчирлөг. 7 сараас хүйтрэл хүртэл цэцэглэдэг. Баг цэцэг нь цэцгийн урт ишэн дээр сагс хэлбэртэй, 3- 8см диаметртэй байдаг. Захын цэцгүүд нь хэл хэлбэртэй, шар, орэнж, ягаан эсвэл хоёр өнгөт - хүрэн шар өнгөтэй. Хоолой хэлбэрийн цэцгүүд нь голдоо жижиг, шар эсвэл хүрэн өнгөтэй. Жимс нь үрэнцэр.  Соёололтоо 3 жил хадгалдаг.
Ботаникын онцлог - Байгаль дээр кореопсис нь хуурай ядуу элсэн хөрсөнд ургадаг. Ургамалд тэжээлийн бодис дунд зэрэг, сайн ширэгжсэн хөрс шаардлагатай. Хэдий хүнд үржил шимтэй хөрс байна төдий чинээ мэдрэг байж, чимэглэлийн шинжээ алддаг. Бүх зүйлүүд нь өвлийн хэт чийгшлийг тэвчдэггүй. Кореопсис хүйтэнд тэсвэртэй, наранд дуртай, наранд ээвэр газрыг эрхэмлэдэг. Намхан давжаа ургамлыг цэцэглэх үед нь хөрсний хэсэгтэй нь хамт шилжүүлэн суулгаж болно.
Үржүүлэг ба агротехник - үрээр, бутны хуваагдлаар, түүнчлэн шаардлагатай үед зуны мөчрөөр үрждэг. Нэг наст зүйлийн хувьд 3 сард үрслэгэнд  тарьж, 4 сард гадагшаа гаргадаг. 12 - 14 хоногын дараа соёо цухуйна. 5 сард цэцгийг ургамлын өндөр, бутлаг байдлаас шалтгаалан 15- 30см зайд суулгана. Өвөл ч тарьж болно. Олон наст кореопсис үрээр үржиж, хавар хөрсөнд тарин, суулгац нь 2 жилийн дараа цэцэглэдэг.
Хуурай цаг агаартай үед усалгаа шаардагдана. Зарим нэг наст зүйл тухайлбал будган кореопсис нь чийг дутагдах үед цэцэглэлт нь цөөрч болдог. Улиралд 2 - 3 удаа бүрэн эрдэс бордоог нэмэлт бордоогоор өгч, гол нь энэ үед хэт хичээн хэт бордсоноор хөрсөнд навчны масс нь өөхөлж, цэцэглэлтэнд гарз учирдаг. Тийм ургамлыг зайлуулахыг зөвлөдөг ба тэрээр чимэглэлийн байдалдаа эргэж орж чаддаггүй. Цаг тухайд нь цэцэглэж дууссан цэцгийг зайлуулж, ихээр удаан цэцэглэх нөхцлийг хангаж өгдөг. Өндөр ургадаг бутны зүйлүүд нь унаж болох учраас цаг тухайд нь тулгуур хийх хэрэгтэй. Намар орой кореопсисыг ишийг нь үндсэн дээгүүр нь тайрдаг. Олон наст кореопсисүүдийг өвлийн ид унталтаас хамгаалахыг зөвлөдөг. Түүнийг 3-4 жилд нэг удаа хувааж, шилжүүлэн суулгах хэрэгтэй.
Сорт ба зүйлүүд - Зуныхаас хамгийн өргөн хэрэглэгддэг кореопсис нь:
Красильный кореопсис - \будган- Coreopsis toinctria\ өндөр нь 15- 90см, ялангуяа түүний давжаа сортууд их үнэлэгддэг: - Blutrote Zwerg- өндөр нь 20- 25см, { дэлбээ} нь туяарсан, хар улаан, гол нь хар хүрэн; Red Tiger- өндөр нь 15- 25см, { дэлбээ} нь шар хүрэн өнгийн улаан толботой, гол нь хар хүрэн толботой. Бас өөр нэг наст нь к.Друммонда \C.drummondii\ өндөр нь 40см хүртэл, баг цэцэг нь хар голтой алтлаг хүрэн өнгөтэй, түүний түгээмэл сорт нь: Early Sunrise – баг цэцэг нь хагас саглагар, тод шар өнгийн; Mistigri – баг цэцэг нь гэгээлэг шар хүрэн голынхоо эргэн тойронд хар жижиг цагирагтай; түүнчлэн турба хэлбэрийн хүрэн цэцэг ба хар улаан хэлэн цэцэгтэй.  К. Ферулелистный \ С.ferulifolia\ - одоохондоо манайд ховорхон байгаа өндөр нь 50- 90см, баг цэцэг нь тод шар, диаметр нь 2- 4см, хар ногоон, түүний цавчигдсан мэт навч сүлжээсэн хөвөөтэй адил, түүний нэг хэлбэр Goldie илүү өргөн навчтай, харин Golden Goddess том цэцэгтэйгээрээ ялгардаг; нягт сорт Samsara-г өлгөө сагсанд суулгадаг.
Олон настаас хамгийн түгээмэл сайхан нь к.крупноцветковый \ C.grandiflora\ өндөр нь 100см хүртэл, олон сорт байдаг. Тэдний дундаас Baden Gold- 90см хүртэл өндөр, баг цэцэг нь 6.5см хүртэл диаметртэй; Mayfield Giant- 75- 80см өндөр, баг цэцэг нь 8см диаметртэй; Sunray ба Early Sunrise – нягт, өндөр нь 50см, баг цэцэг нь саглагар хошуу эсвэл хамар хэлбэрийн { дэлбээтэй}; Domino- 50см өндөртэй, цэцгийн төв хэсгийн эргэн тойронд хүрэн цагирагтай; давжаа сорт Sundancer – өндөр 20- 30см, баг цэцэг саглагар. К. Ланцетовидный \ C. Lanceolata\ өндөр нь 60см хүртэл, баг цэцэг нь шар, тонгойсон, олон гибридтэй сорт, хамгийн түгээмэл нь Golden Queen- баг цэцэг нь 6см хүртэл диаметртэй; Goldfink – давжаа хэлбэрийн 30см хүртэл өндөртэй ургамал юм. их чимэглэлжсэн к. Мутовчатый  \с. Verticillata\ 100см хүртэл өндөртэй,  нарийхан зүү мэт навчтай, баг цэцэг нь од хэлбэрийн, шар, шилдэг сортод Grandiflora. К. Розовый \ С. Rosea\ 40см хүртэл өндөр, баг цэцэг нь дангаараа, 2см хүртэл диаметртэй, хэл хэлбэрийн цэцгүүд нь ягаан өнгөтэй. К. Ушковидный \ C.auriculata\ 10- 30см өндөр, цэцэг нь хонин нүдэн цэцэг хэлбэрийн,  сорт: Nana- баг цэцэг нь орэнж шар шүдлэг дэлбээтэй; Zamphir – баг цэцэг нь апельсины өнгөтэй, биржгэр дэлбээтэй байдаг.  

No comments:

Post a Comment