ДИЗАЙН - бүлэг Цэцгүүд.
Сайхан үнэрт
хүрхрээ
Петуния
Петуний
шиг өргөн тархсан ер бусын сайхан таримлын оронд өөр ургамлыг орлуулан тавих нь
хэцүү юм. Суулгахад зуун хувь тохирдог. Тариалахад төвөгтэй биш, онцгой
шаардлага тавиад байдаггүй. Маш өчүүхэн үрээс том бутыг бий болгож, үргэлжид
тод өнгийн цэцгээр бүрхмэл байдаг. Өнгө нь маш олон янз. Харин цэцэг нь хамгийн
том, жижигхэн, жирийн хонхон цэцгүүд, бас саглагар сарнайханууд. Тэгээд ч
бутлаг. Гадаа ургадаг шигээ чингэлэгт ч ургадаг. Талбайгаа түүгээр гоёцгоо.
Хашаа, балкон, байшингынхаа нүүрэн талыг ч бас.
Төрлийн
нэр нь бразил хэлний петун - тамхи гэдэг
үгнээс гаралтай. Энэ хоёр ургамал хоёул чэсэнцэрийн овогт хамаардаг. Тэдний
төрсөн эх орон Өмнөд америк, гол төлөв Бразилид, байгаль дээрээ болохоор
Парагвай, Болив, Аргентин, бас Урагвайд ургадаг. Жижиг навчит петуниягын нэг
зүйл нь – [Petunia palviflora Juss.] – Хойд Америкт тааралддаг.
Петуния нь
олон наст ургамал, бас тарималжуулсан нэг наст бий. Түүний иш босоо эсвэл
хэвтээ ургадаг, өтгөн найлзууртай, өндөр нь 10- 90см. Навч богинохон бариултай
юмуу суумал, бүтэн, янз бүрийн хэлбэр, хэмжээтэй. Иш ба навч үслэг бүрхүүлтэй,
онцгой үнэртэй. Цэцэг дангаар, энгийн эсвэл саглагар, 5-10см диаметртэй, юүлүүр
хэлбэртэй, өргөн таван далавчит нээлттэй тэнэгэр байдалтай, сайхан үнэртэй,
өнгө нь цагаанаас гүн час улаан ба хар чернилэн ягаан янз бүрийн туяатай,
заримдаа цоохор өнгөтэй. 6 сараас хүйтэн болтол арвин их цэцэглэдэг. Өөрөө үрээ
өгдөг. Жимс нь хоёр далавчтай хайрцганд их жижигхэн үртэй. 1 граммд 5000- 10000
үр тоологдох ба 2-3 жил соёололтоо хадгалдаг. Олон янзаар тооцоолж үзээд
Петуниягийн зүйл нь 15 - 40 хүртэл байдгыг тогтоожээ. Цэцэрлэгийн чимэглэлд
онцгой түгээмэл хэрэглэдэг цэцэрлэгийн петуния – [Petunia x hybrida Vilm.] бий. Түүнийг
цэцэрлэгийн гибридэд багтаадаг ба анхандаа энэ байранд пазушный буюу өврийн
петуний [ Petunia axillaries] ба нил ягаан петуний [Petunia violaceae] байсан
ба харин одоо тэдгээр нь тариалагддаггүй.
Сүүлийн
10 жилд цэцэрлэгийн петуниягын гетерозис гибридүүд гаргаж авсан нь өргөн
тархжээ. Түүний төрөл зүйл 500 сортоос давсан. Тэд бүгд эртийн, арвин цэцэглэдэг,
өтгөн ургадаг, ургалтыхаа үед орчны таагүй нөхцөл байдалд гайхалтай тэсвэртэй. Товчоор
хэлбэл энэ олон янзын гибридүүд нь бүгд гайхалтай сайхан, цэцэрлэгийн
мэргэжилтнүүд түүнийг цэцгийн хэмжээ хэлбэр, өндөр, бутны ургах онцлог гэх
мэтээр нь сортын хэд хэдэн группэд хуваажээ.
Өнөөдөр
зах зээл дээр сурфиния, фортуния, минитуния, фриллитуния, калибрахоа нэрээр
гарч ирж байна. Бүгд л петуниягаас юугаараа ялгарах юм бэ, петуния мөн үү гэж
асуудаг.
Сурфиний-
ампельны петуниягын нэг зүйл. Арвин, хээнцэр тансаг цэцэглэдэг, том цэцэгтэй,
хүчтэй мөлхөж ургадаг мөчиртэй. Сурфиниягын цэцэг нь хар эсвэл бүдэг нүдтэй.
Зөвхөн вегетативаар үрждэг ба үр бараг үүсдэггүй [ түүнийг сайн боловсортол
хүлээсэн ч тэр үр нь эцэг эхийнхээ шинж тэмдгийг үзүүлж чаддаггүй]. Ампельны
петунийг бодвол цэцэглэлт нь жигд явагддаг.
Фортуний-
мөн адил ампельны петунигын нэг зүйл, урт мөлхөө найлзуур нь 1м-ээс ч илүү
болдог. Петунигын энэ цувралыг тансаг сайхан, том биш цэцгэн хөшгийг байгуулж
болно.
Минитуний-
энэ петуний төдийлөн худалдаанд их гардаггүй, фортуний шиг боловч цэцэг нь их
жижиг байдгаараа ялгаатай.
Фриллитуний-
гайхмаар том 9см хүртэл диаметртэй цэцгийн дэлбээ нь атриа нугалаатай. Ургамал
шигүү тариалагддаг ба арвин ихээр үргэлжлэн цэцэглэсээр байдаг.
Харин
Калибрахоа нь петуния биш. Гэвч нэг үе петунияд харьяалагддаг байсан. Бүгд
генетикийн өөрчлөлттэй. Эрдэмтэд петуныг судлаад 2 бүлэгт хуваасан: нэг нь 14
хромосомтой, нөгөө нь 18 хромосомтой. Сүүлийнхэд нь калибрахоа харьяалагддаг.
Калибрахогын
петуниягаас ялгарах нь илүү мөчирлөлттэй, эрт модождог их том биетэй, илүү
жижиг навчинцар, цэцгүүдтэй байдаг.
Биологийн
онцлог
Петуния
гэрэл, дулаанд дуртай ургамал. Салхинаас хамгаалагдсан, наранд ээвэр гадаа
талбайд сайн ургадаг. Сэвсгэр, хөнгөн тэжээллэг, хөнгөн шаварлаг эсвэл хөнгөн
элсэнцэр хөрсийг эрхэмлэдэг ба шим тэжээл сайтай ямар ч хөрсөнд ургаж болно. Гэвч
петуний хуурайшилд тэсвэртэй, удаан хугацаанд чийг дутагдахад услах
шаардлагатай болдог. Тэр чийгийн илүүдэлтэй хөрсийг тэсвэрлэдэг ч тогтмол удсан
усанд гэмтдэг. Том цэцэгт сорт нь жижиг цэцэгтэйгээсээ илүү дулаан, чийг,
тэжээлийн горимыг шаарддаг.
Үржил
Петунийг
үрээр үржүүлэн үрслэг гаргаж авдаг. Мэргэжлийн дэлгүүр болон итгэгдсэн газраас
маш сайн чанартай үр олж авах шаардлагатай. Хоёр хэлбэрийн үр бий: цэвэр ба
бүрхүүлтэй. Сүүлийнх нь голцуу их байдаг. Энэ нь нэгдүгээрт бүрхүүл нь өвчин,
элдвийн механик гэмтлээс үрийг хамгаалж, хоёрдугаарт тарилтыг хөнгөвчилдөг. \
хэмжээ нь томрох учраас нэг нэгээр нь цацахад болдог сайн талтай.\
Бүрхүүлгүй
үр нь голдуу зөв тариалснаар сайн соёолдог.
Үрээ
хүлэмжинд хайрцганд эсвэл дулаан парниканд тарьдаг. Түүний үрслэгийг гаргаж
авахад гэрийн нөхцөлд гэрлийн дутагдалд \ гэрэлтүүлэг зайлшгүй шаардлагатай\
ордог.
Олон
цэцэгт петуний нь олон тооны 5см орчим диаметртэй цэцэг үүсгэдэг.
Хэрвээ
үрслэгийг жинхэнэ дөрвөн навчинд нь тайралт хийвэл тэр өтгөрч ургаж эхэлдэг.
Үрслэг
ургуулах үед петуний байнга тохиромжтой чийгшлийг шаарддаг. Тарилтанд зориулсан
хөрс нь урьчилан шигшсэн, сайн услагдсан байна. Петунигийн үр их жижиг учраас \
бүрхүүлгүй үр\, тарихын өмнө хөрсөө хуурай элстэй 1:5 харьцаатайгаар хольж,
дараа нь тарина. Битүүлэх хэрэггүй. Шүршигчээр усаа шүршин өгч, шил юмуу гялгар
уутаар таглана. Үр соёолох тохиромжтой градус нь 20- 23 градус. Илүү дулаантай,
гэрэл дутагдах үед үрслэг сунаж, налан, мөөгөнцөрөөр өвчилдөг. Түүнийг тарих
үед тогтмол салхилуулж, хэрэв хөрсний гадаргуу хатсан бол чийглэж, шүршүүрээр
ус цацаж өгнө. Тохиромжтой нөхцөлд 5-10 өдрийн дараа цухуйдаг. Хэрвээ шил юмуу
гялгар уутанд конденсаци үүсвэл өндөр чийгшлээс сэргийлэн түүнийг эргүүлж өгнө.
Соёо гарахад л шил юмуу плёнкыг авч болно. Үрслэгийг услахдаа болгоомжтой хир
тааруу услана. Соёолж эхлэнгүүт градусыг аажмаар 18 градус хүртэл буулгана.
2.5 - 3
долоо хоногын дараа үрслэгээ кассет юмуу стаканд шилжүүлж болно. Үрслэгийн үндсийг
сайн гаргахын тулд 18-20 градуст барих хэрэгтэй. Ийм нөхцөлд ургамал хурдан
үндэслэдэг. Шилжүүлэг хийгээд 10 хоносны дараа 2-3 удаа эрдэс бордоогоор бордож
болно. Жинхэнэ дөрвөн навч гарах үед нь оройг зайлуулж тайрч өгнө. Үүний
тусламжтайгаар унтаа нахиа задран, ургамал илүү сэвсгэр гоё болдог.
4 сард
теплицээс парникт авчирдаг. Хаврын хүйтрэл өнгөрсний дараа байнгын газарт нь
суулган, ургамал хооронд 20-30см зайтай суулгана.
Саглагар
цэцэгтэй сортыг үрээр үржүүлэхэд 40-50 хувь нь л гарах учраас мөчрөөр
үржүүлдэг. Ингэхдээ эх ургамлаас огтолж аваад \өвөл\ гэрэл сайтай ургамлын
хүлэмжинд 10-12 градуст байлган, эрчимтэй салхилуулалт ба дунд зэрэг усалгаа
өгнө. Мөчир үндэслэсний дараа цэцгийн вааранд шилжүүлж суулгана.
Арчилгаа
Ургамал
хэвийн ургаж цэцэглэхэд тогтмол усалгаа шаардлагатай. Халуун хуурай цаг
агаартай үед балкон дээр тарьсан бол оройн цагаар шүршиж услаж байх хэрэгтэй. Шүлхий
хачиг үзэгдэхээс урьдчилан сэргийлж шүршилт хийх хэрэгтэй. Арвин их, удаан
хугацаагаар цэцэглэх үед нь бүрэн эрдэс бордоог тогтмол ялангуяа калиг өгөх
шаардлагатай.
Орчин
үеийн гибридүүд хүчирхэг үндэсний системийнхээ ачаар эзэлхүүн багатай саванд
сайн ургаж байна.
Нэмэлт бордоог суулгаад долоо хоносны дараа
өгч эхлэх ба 10 сарын сүүл хүртэл 7-10 өдрийн давталттай өгнө.
Өлгөө
сагс, балконы хайрцаг, кашпо, чингэлэг зэргийн эзэлхүүн багатай саванд
суулгасан тохиолдолд илүү нарийн арчлах хэрэгтэй. Түүнд зориулсан хөрс үржил
шим сайтай: ширэг, хүлэрт навчит хөрс, том ширхэгт голын элсийг 2:2:1:1
харьцаатайгаар хольж өгсөн байна. Энэ холимог нь чийгийн багтаамж сайтай,
сэвсгэр байдаг ба перлит нэмж өгүүштэй. Түүнээс гадна эзэлхүүн багатай савны
хөрсний холимогт удаан уусдаг эрдэсийн ком холимог нэмэх хэрэгтэй. Холимогоо
хайрцаг чингэлэгтээ хийх үедээ ёроолд нь 5см-ээс багагүй дренаж \ хайрга,
керамзит ба бусад\ дэвсэхээ мартаж болохгүй.
Дүүжин
сагсан дах петуни нь фуксия ба вербентэй гайхалтай зохицдог.
Саглагар,
их цэцэглэдэг ургамлыг үргэлж услан, шүршиж өгөн \ халуун хуурай цаг агаартай
үед өдөрт 2-3 удаа\ долоо хоногт нэгээс цөөнгүй удаа бордож, үндэсний ба
үндэсний бус бордоог \ навчинд нь шүрших\ ээлжлэн өгөх хэрэгтэй. Хэрвээ өсөлт
болон цэцэглэлт нь цаг агаарын тааламжгүй байдлаас болсон болж зогсвол өсөлт
түргэсгэгчээр боловсруулахад л \ Циркон эсвэл Эпин экстра\ сайн үр дүн өгдөг.
Бороо
ихээхэн хохирол авчирдаг. Зуны хүчтэй борооны дуслууд зөөлөн дэлбээг урж, цэцэг
муухай болж, цэцэг бүхэлдээ чимэглэлийн байдлаа алдан, заримдаа цэцэглэхээ
болдог. Ийм учраас борооны өмнө кашпо, сагстай петунийг хучлаган дор авчрах
хэрэгтэй. Услахдаа ч болгоомжтой үндсэнд нь цэцгийг гэмтээхгүй байхыг хичээх
хэрэгтэй юм.
Шинэ
цэцгийн суурь бий болоход саад учруулж, шинэ үрэвч үүсгэдэггүй учраас цэцэглэж
дууссан цэцгийг заавал зайлуулах шаардлагатай.
Сайхан
нягт цэцгийн баглаатай болохын тулд хэлбэржүүлж, найлзуурын оройг тайрах
хэрэгтэй. Тийм арга хэмжээ нь шинэ мөчир, бут ургалтыг дэмжин, ургамал илүү
саглагар болдог.
Петуниягын
үрслэг нь хар хөл хэмээх мөөгөн өвчинд маш их нэрвэгддэг. Ургалтынхаа энэ үед
хөрс хажуугаасаа өмхөрч ялзран, ургамал налж унан, үхдэг. Хэрэв тэр үед нь арга
хэмжээ авахгүй бол үрслэгээ бүгдийг алдаж болно. Зөвхөн ургамлын үлдэгдэл
төдийгүй хөрсөнд халдвар \ патоген\ хадгалагдан үлдэх учраас хөрсний хэсэгтэй
нь хамт зайлуулах хэрэгтэй. Өвчлөлтөөс зайлсхийхын тулд субстратаа хэт
услахгүй, шигүү тариалахгүй \ үр тарихад зориулсан субстрат нь хэтэрхий хүнд
эсвэл хэтэрхий хүчиллэг байх ёсгүй, петунид зориулсан хөрсний рн нь барагцаалбал
5.5- 7 байна. Урьдчилан сэргийлэх зохистой арга хэмжээ нь нойтон үхжлээс
зайлсхийж, халдварлуулахгүй байх юм. Нойтон үхжил нь ургалтын аль ч үед
тохиолдоно. Хэрэв энэ нь том болсон ургамалд тохиолдвол хамгийн гол нь уг
ургамлыг цагыг нь олж зайлуулан, тусгай бэлдмэлээр \ жишээлбэл интеграл 1л
усанд 5мл, фитоспорин –м 1л усанд 4-5г \ боловсруулна. Урьдчилан сэргийлэхийн
тулд үрслэгийн тогоо бүрт 2г триходермин өгч болно.
Фитофтороз
– нь ишийг суурь болгон өвчлүүлэх ба ишийг хар хүрэн болдог. Ургамал аажимдаа
гандаж үхдэг. Өвчлөлтийг үгүй болгохын тулд петуныг зэс агуулсан бэлдмэлээр
боловсруулдаг. Үнэн шүү, хэд хоногын дараа чимэглэлийн байдлаа алдах хэдий ч дараа нь дахин хэвийн байдалдаа ордог.
Өтгөрүүлж тарих хэрэггүй. Хэрэв ургамал хамгаалалттай хөрсөнд таригдсан бол тогтмол
салхилуулж байх шаардлагатай. Урьдчилан сэргийлэх зэсийн бэлдмэл нь хүрэн
толбожилтоос хамгаалдаг.
Түүнчлэн
петуния нь навчны галлы, хэмх ба тамхины мозайк, тамхины некроз зэрэг вирус
болон бактерийн өвчнөөр өвчилдөг.
Авах
арга хэмжээ нь өвчилсөн ургамлыг устган зайлуулах юм. Урьдчилан сэргийлэх арга
хэмжээнд - өвчний халдварыг тээгч хортонтой \ ялангуяа бөөс\ цаг тухайд нь
тэмцэж байх.
Петуниягын
гол гол хортон шавьжуудад- трипс, цагаан далавчтан, бөөс, шүлхий хачиг ордог. Эдгээртэй
тэмцэхэд шүлхий хачигт демитан эсвэл неорон бэлдмэл тусалдаг. Шүршихдээ
ургамлыг бүхэлд нь ялангуяа доод хэсгийн навчийг хамруулах хэрэгтэй.
Нүцгэн
салс үрслэгэн дээр нилээд суудаг. Хөрсний гадаргууд цацсан суперфосфат нүцгэн
салсын халдлагыг үгүй хийдэг.
Дизайнд
ашиглах
Уламжлалт
байдлаар петуни нь цэцгийн мандал, рабаток \ зам болон байшингийн дагуух
цэцгийн урт нарийн эгнээ\, бордюр \ хөвөө, зах\, бөөнөөр тарих, балконыг
тохижуулахад хэрэглэдэг. Орчин үеийн гибридүүд хүчирхэг үндэснийхээ ачаар зай
багатай саванд \ кашпо, чингэлэг, дүүжилсэн сагс, ваар\ сайн ургадаг. Саглагар
сорт ба гибридүүд хүчтэй бороо болон салхинаас хамгаалагдсан газарт \ гэрт,
балкон, нээлттэй тавцан, чингэлэг, лоджид\ суулгасан нь дээр. Түргэн ургадаг
ампельны \ мөлхөө иш, дэлгэмэл иш, ороонго хэлбэрээр ургадаг ургамлыг дүүжин
вааранд ургуулан чимэглэлд хэрэглэсэн байдал\ петунийг сонгинолог булцуут
ургамлын дараа эсвэл миксбордерт хоосон хэсгийг хаахад зөвшөөрдөг. Түүнээс
гадна ампельны петунийг дүүжин кашпогийн маш сайн хэлбэр гэж үздэг. Петуния нь
урд зүг харсан цонх, балкон дээр туйлын зохистой ургамал.
Сонгинолог
булцуут ургамлын ургацын дараа петуния тэр газрыг түргэн дүүргэдэг.
Петуниягын
бүх сорт өөрөө гоё сайхан төдийгүй бусад ургамалтай сайхан зохицдог. Хивсэн
суулгалтанд тэднийг үргэлж цэцэглэдэг хайтан, лобуляртай, түүнчлэн чимэглэлийн
навчит төмсөн цэцэг, цинерария \ гэсэр цэцгийн овгийн ихэнх нь өвслөг, зарим нь
хагас бутлаг ургамал\, ирезин \ тэмээн тавхай, сарвалжгана- \амарантын овог\ намхан
ороож ургадаг мод, бут, өвсөрхөг ургамал. Төрөл бүрийн хэлбэрийн навчтай,
жижигхэн цэцэгтэй \ ба бусад ургамалтай хамт суулгадаг. Цэцгийн мандалд тэд
ихэнх зуны цэцгүүдийн {вербен, антирринум, гелихризум, бархатцы \ хилэн\,
целозы, агератумы, лобулярий, пеларгонийорви цэцэг, шимтэглэй\, рудбекий,
левкой ба бусдын} хамт тун сайхан харагддаг.
Зуны
эцсээр петуний алаг нүдэн цэцэг \ анютины глазки\, \примул\ хаварсал цэцэгтэй
түүнчлэн сонгинолог булцуут ургамал- \тюльпан\ алтан зул, \гиацинт\ хэлгий
цэцэг, рябчик, зуны бүүр сүүлээр цахилдаг, сарааны хамт их гоё харагддаг. Усан
сангийн хажууд ба сүүдэрлэг хэсэгт чимэглэлийн залаат ургамал, виргинскийн
традесканци, лилейник, хостын хамт бөөгнөрүүлэн тавихад гайхалтай зохицол
болдог.
Ваар,
чингэлэгт байгаа петуний нь хөвөөлөгч пеларгоний, фуксия \янаг цэцэг\, лобуляр,
хлорофитум, бальзамин, үнэрт вандуйтай зохицдог. Дүүжин сагс, цонхон дээрх
хайрцаг ампельны ургамлуудтай хамт \ лобелия, плющ \ороонго өвс\, зеленчук,
ороонго навчит будра, вербена, ороонго навчит пеларгоний ба бусад\ суулгаж болно.
Хэрвээ
таны балкон урагшаа эсвэл баруун урагшаа харсан бол петуний чимэглэлийн
гайхалтай ургамал болно. Цэцэрлэгт петуний нар сайн ээдэг газар байна.
Гадаа
талбайд петуныг бороо орсны дараа цэцгүүд нь түргэн сэргэдэг мультифлор петуний
эсвэл том биш цэцэгтэй бутлаг хэлбэрийнх нь хамгийн сайн нийцдэг.
Сүүлийн
арван жилд петуний нь Украинд хамгийн түгээмэл нэг наст ургамал болсон. Олон
янзын хэлбэрийнхээ ачаар цэцэрлэгийн дизайнд өргөн хэрэглэгдэж, тариалах
суулгацын материалын тоон хэмжээгээр бархатцы, сальвияг түүнчлэн орхин гарч
байна. Ямар боловч Украины цэцгийн зах зээл дээр жил бүр олон тооны сонирхолтой
зуны цэцгүүд гарч байгаа ч петуний дахин олон жил түгээмэл гэдэг рейтингийн
оройд байх болно гэж бодож байна.
No comments:
Post a Comment