Бөөрөлзгөний
жимс
Бөөрөлзгөнө
нэн алдартай жимсний бутнуудын нэг юм. Амьдрал дээр хаа сайгүй тааралдах ба
гавьяа зүтгэлээрээ олны хайр, өргөн хэрэглээг байлдан олж авсан байдаг. Эрүүл
мэндэд үлгэрлэх юмгүй ашигтай, сулхан үнэр, таатай амтаараа манай цэцэрлэгт
орлуулшгүй үнэ цэнэтэй байршин байдаг.
МЭӨ 3-р
зуунд эртний Грек, Римд түүний тухай бичсэн зохиол бүтээл байдаг. Европт 16-р
зуунд, Америкт 18-р зуун тарималаар гарсан байдаг.
Байгаль
дээр зэрлэг байдлаараа ойнсека, ойн цоорхойд өргөн плантаци үүсгэдэг.
Цэцэрлэгийн гүзээлзгэнэ илүү том, үнэр амт ашиг тусын хувьд ойнход арай
хүрдэггүй.
Жимсэнд
нь сахар, органик хүчил, пектин, идээлэх бодис, эслэг, флавоноид, микро ба
макро элемент, антоциан, витамин В1, В2, РР, фолийн хүчил, провитамин А бий.
Витамин С бага ч төмөр ихтэй. Үрэнд нь тослог ихтэй тос ба бета-ситостеринтэй. Навчнаас
нь флавоноид ба органик хүчил илэрдэг.
Бөөрөлзгөний
органик хүчлүүдийн дунд эмчлэх чадвартай салицилийн хүчил онцгой байр эзэлдэг. Түүнд
бактерийн эсрэг бодис их хэмжээгээр илэрдэг. Тэр халуун буулгах, хөлөргөх,
өвчин намдаах үйлчилгээтэй. Бөөрөлзгөний навч, мөчирт салицилийн хүчил их
байдаг.
Иймд
ардын эмчилгээний жоронд хэрэглэх ба түүнчлэн жимс, навч, мөчир нь хэрэх өвчин,
солилцооны гаралтай үе мөчний өвчинд, тууштай эмчилгээнд салицилийн хүчлээс
гаргаж авсан эмийг хэрэглэдэг.
Хоол
шингээх тогтвортой идэвхжүүлэгчид түүний органик хүчлүүд ордог. \ алим, лимон,
дарс ба бусад органик хүчлүүд – бүгд 2.2 хувь хүртэл\. Тэд хоол шингээлтэд дээд
зэргээр тусалдаг. Ялангуяа энэхүү нэгдлүүд нь ходоодны хүчил бага байх үед сайн
ба энэ үед тэд организмд ялгарах давсны хүчлийн дутагдлыг нөхөж өгдөг. Түүнээс
гадна ходоод, хос гэдсэндэх органик хүчлүүд нь микроорганизм, бактери, мөөгөнд
аюултай нөлөөлж, гэдсэн дэх халдварыг багасгадаг бололтой.
Бөөрөлзгөнөд
байх кумарины бодис нь цусны бүлэгнэлтийг хэвийн болгож, протромбины түвшинг
багасгадаг. Үхэр бөлжиргөнө хэлбэрийн сортын хар өнгийн навч, мөчирт бүхнээс
илүү кумарины бодистой. Бие организмд чухал ач холбогдолтой антициан нь
хялгасан судас бэхжүүлэх ба судас хатуурлын эсрэг үйлчилгээтэй. Хар жимстэй
сортод
Болгоомжтой
Пурин
дээр суурилагдсан бодисууд их тул тулай, нефрит өвчинд хэрэглэхийг зөвлөдөггүй.
Ходоод үрэвссэн, бөөр, ходоодны шарх, бөөрний чулуутай үед буруу ашиглаж
болохгүй. Мөн түүнд харшилтай хүмүүс ч байдаг.
ба үхэр бөлжиргөнөтэй төстэй бөөрөлзгөний
жимсэнд антоциан ихтэй ба шар өнгийн жимстэйд нь их бага бий. Эслэг их агуулдаг
бусад жимснүүдийн дунд тэрээр 5 хүртэл хувь агуулах ба энэ нь хоол шингээлтэд
онцгой үүрэгтэй мөн
мэдэж авцгаа
·
Бөөрөлзгөнөд атеросклерозын хөгжилд саад болдог бодис
фитостерин агуулагдах ба түүнтэй химийн бүрэлдэхүүний хувьд ойролцоо витамин D-гийн төлөөлөгч
болох дегистростерин байдаг ба энэ нь хүүхдийн рахитыг \ сульдаа\ эдгээдэг
алдартай эм болдог.
·
Бөөрөлзгөнө калийн давс их агуулдаг тул зүрхний өвчин ба
зүрхний хэм алдагддаг өвчтэй хүмүүст зөвлөж болох юм. Түүнчлэн кали нь хөнгөн
шээлгэх үйлчилгээтэй.
·
Фолийн хүчилтэй хослон төмөр, зэс байх нь цус багадалтын
янз бүрийн хэлбэрийн өвчний үед ашигтай байдаг.
·
Органик хүчлүүд нь хоол боловсруулалтын зам дах төмрийн
шингээлтийг сайжруулдаг.
·
Бөөрөлзгөнөд иод байдаг ба урьдчилан сэргийлэх эмчилгээнд
атеросклероз, зүрхний хэмнэл алдагдахад эм болгон хий ханиалгахад хахиран
ханиалгах үйлчилгээг үзүүлдэг.
·
Органик хүчлүүд нь уургын солилцоонд байнгын үүсэлтийг
дэмжиж, организмаас шээсний хүчлийн давс уратыг гарган, саармагжуулж, холбож
өгөх чадвартай. Гэвч жимсэнд шээсний хүчлийн давс агуулагдан, харин органик
хүчлээр саармагжиж байдаг.
·
Түүний хөлөргөх чадвар нь даралт ихдэх өвчинд тустай ба
дүнд нь хоолны давс биеэс их хэмжээгээр зайлсны хүчинд артерийн даралт багасна.
Энэ нь хагас стакан уухад л болдог.
хос
гэдэсний хөдөлгөөнийг идэвхжүүлж, цөс болон ходоодны шүүс ялгаралтыг
эрчимжүүлдэг.
Жимс нь
сахар 5- 11 хувь үүндээ сайн шингэдэг фруктоз ба глюкозыг агуулж байдаг. Глюкоз
нь тархи ба зүрхний хоол тэжээлийн гол хэсэг юм.
Бөөрөлзгөний
хүнсний үнэ цэнэ ба химийн бүрэлдэхүүн
100гр
бүтээгдэхүүнд: Уураг 0.5г өөх тос 0.8г нүүрс ус 8.3г хүнсний ширхэг 3.7г.
Органик
хүчил 1.5г моно ба дисахарид 8.3г үнс 0.5г.
Витамин
РР 0.7мг бета каротин 0.2мг витамин А 33мг витамин В1 0.02мг витаминВ2
0.05мг витамин С 25мг витамин Е 0.6мг.
Ус 84.7г
кальци 40мг магний 22мг кали 224мг фтор 3мг төмөр 1.2мг марганц 0.21мг.
100гр
бөөрөлзгөнөд дунджаар калори нь ойролцоогоор 41 байдаг.
Фруктоз
нь цаашдаа организмд инсулярын аппаратын хэт хүчдэл болон хувиралт
шаардаад байдаггүй тул чихрийн диабетэд тустай. Энэ жимсэндэх сахарын агууламж
нь цаг агаарын нөхцөл болон оршин байх газраас болж их хувирамтгай. Жимсний амт үнэр нь эфирийн тосыг бүрдүүлж,
хооллох идэвхийг дээшлүүлэн, хоолны шингээлтийг сайтар харж, ходоод цөсний
шүүс, шүлс ялгаралтыг ихэсгэдэг.
Эртнээс
эмчилгээний алдартай эрчимтэй эмэнд тооцогддог байсан. Эхний ээлжинд энэ бол
салхинд цохиулахын эсрэг эм бөгөөд халуун буулгаж, хөлөргөх үйлчилгээтэй. Томуу,
хурц амьсгалын замын халдвар, үе мөчний өвчин хурцдах, радикулит ба бусад
өвчнийг эдгээхэд хэрэглэдэг. Ардын эмнэлэгт цэцэг, жимс, навчны орой, навчыг
хэрэглэдэг. Чанамал, хандмал нь бактер эсэргүүцэх, үрэвслийн эсрэг, хөлөргөх,
ходоод ба хос гэдэсний үйл ажиллагааг сайжруулдаг. Бөөрөлзгөний шүүс нь арван
хоёр хос гэдэс ба ходоодны шархыг эмчилэхэд тусалдаг.
No comments:
Post a Comment