Saturday, August 8, 2015



Хамгийн эртийн ногоо
Энэ бол гишүүн. Хөрс хайлаад 3- 4 долоо хоногын дараа ургаж эхэлдэг. Хөрсөн дээр хачин гуалиг хүрээлсэн ногоон бөмбөлгүүд үзэгддэг. Хаврын нарны зөөлөн туяанд тэд мөчир дээр нь том үрчлээтэн хуниралдсан том сагс хэлбэрийн навч болж задардаг.
Энэ бариулт мөчир нь хүнсэндээ хэрэглэхийг уриалан дуудаж байдаг. Түүнийг шууд эгнээнээс нь халуун боловсруулалтад оруулах хэрэггүй. Гэвч тэрнийг олон янзын хоол бэлдэх, өвөлд зориулан чанамал, повидло, мармелад ба бусад зүйлийг хийж болдог. сайхан амт эмчилгээний чанар нь түүнийг хаврын витамингүйдлээс аврах ногоо болгодог.
Манай эринээс өмнөх 2700 жилийн өмнө түүнийг Хятадад мэддэг байсан. Сүүлд түүнийг Грект тэгээд Персэд авчирчээ.
Өнөөдөр үйлдвэрлэлийн плантаци \ 20 гаруй зүйлийн гишүүн\ Ази ба Европи, Оросын дундад бүс, Украин, Белоруст бий.
Гишүүн нь хүчиллэг өндөртэй, түүнд 2.3 хувь хүртэл органик хүчлүүд агуулагдах \ алим, лимон, хурган чихний хүчил ба бусад\ ба 2 хувь хүртэл сахар, пектиний бодис, рутин, витамин А \ арьс болон салст бүрхэвч эрүүл байхад\, С, Е, РР, ховор витамин болох К байдаг. В-гийн төрлийн витаминаар баялаг ба Ниацин буюу В3 нь зүрх судасны систем, эсийн энергэд шаардлагатай бол пантотены хүчил В5 нь стрессээс хамгаалах, урам зоригыг сэргээдэг бол фолийн хүчил  В9 нь амьдрахад шаардлагатай кроветворениед, эсийн өсөлт, тархи мэдрэлийн үйл ажиллагаанд шаардлагатай байдаг юм. Ясны эд бүрдэх, түүний сэргэх, ургалтад шаардлагатай кальциар гайхалтай баялаг хэдий ч организм түүнийг бүрэн дүүрэн шингээж чаддаггүй нь тэр хурган чихний хүчилтэй нэгдэн уусдаггүй бодис оксалатыг үүсгэдэгтэй холбоотой. Гишүүн нь магни ба марганцыг \ хоёулаа булчингийн системд чухал ач холбогдолтой\, кали, эслэг, балластный бодис ихээр агуулдаг.
Үндсэнд нь 12 хувь хүртэл идээлэх бодис, 5 илүү хувь антрагликозид, макро элементүүд \ кали, кальци, магни, төмөр, микро элементүүд манган, зэс, цайр ба бусад элементийг агуулдаг. Бариуланд нь алимны \ 2 хувь \, лимоны, хувийн, хурган чихний, галлын, коричный хүчил ба бусад органик хүчил, пектины бодис \ 1.5 хувь хүртэл\, каротин, цардуул, давирхайлаг бодис, танин, флавоноид кемпферол ба кверцетин олджээ. Навч ба жимсэнд нь каротин, оксикоричный хүчил, флавонолууд: рутин, гиперезид, кверцетин, кверцетрин, изокверцитрин, антоцианууд ба  катехинууд бий.
Анхаарах зүйл
Шээсний диатез, тулай, цөсний гэр үрэвсэх, ходоодны цус алдах, бөөрний чулуу, хурц мухар олгой үрэвсэх ба цоройтос, гэдэсний непроходимость, жирэмсэн үед хориглодог. Хүүхдийн бөөрний ажиллагаа муудах аюултай.
Хоол шингээлтийг сайжруулах чадвартай танногликозидын агууламж нь гишүүнийг эмчилгээнийх болгосон.
Гишүүнээс хризорбин гэдэг арьсны өвчинд хэрэглэдэг бэлдмэл бэлддэг ба навчны бариулын ширхгээс чийг бамын эсрэг үнэт эмийг гарган авдаг.
Мэдэж авцгаа
·         Гишүүн нь эмчилгээний чанарын хувьд өтгөн хаагдахад хэрэглэдгийн адил диареед хэрэглэж болно. Бага хэмжээгээр хэрэглэхэд хатаах үйлчилгээтэй бол их хэмжээгээр хэрэглэхэд туулгах үйлчилгээтэй байдаг. Туулгах чанартайд гишүүний үндэслэг ишний чанамал ордог. \ стакан буцалсан усанд нэг хоолны халбага гишүүний үндэслэг иш\. 8- 12 цагийн дараа туулгах чадвартай. Дунд хэмжээний доз нь цөс хөөлгөх хэмжээний үйлчилгээтэй.
·         Эрдэмтэд гишүүний идэвхитэй нэгдлүүд нь зүрхний булчинг чангалж, ишемический инсультын хөгжлийн эрсдлийг багасгаж, хурц хэлбэрийн зүрхний дутагдлийг хамгаалдгыг олж нээжээ.
·         Даралт ихдэх, хамрын болон дотоод цус алдах, цонхийход түүний чанамал хамгийн сайн байдаг.
·         Ардын эмнэлэгт гишүүнийг гипоацидын ходоод үрэвсэх, гепатит, холангит, цөсний сувгийн дискинезий, сүрьеэ, шамбарам, цус багадах, даралт ихдэх, полиартритэд зөвлөдөг.
·         Тэр элэг, зогьсох, цусан суулга, бөөрний өвчин, давсаг, сав, чичрэг, шар өвчин, судас хатуурахад ашиг тустай.
·         Түүнд агуулагдах эслэг ба балластны бодис нь организмаас хорт бодис ба өөх тосыг гарган гэдсэнд холбогдон, мөн түүнчлэн гэдэсний сул байдлыг арилгах ба үүний ачаар илүүдэл жингээс салдаг.
·         Үндэслэг ишний чанамал болон нунтаг нь түлэгдэл ба псориазад хэрэглэх ба тэр нь цусан дах гемоглобин ба эритроцитийн хэмжээг нэмэгдүүлдэг. Нунтаг хэлбэртэй гишүүн нь дарс ба спиртийн ханд, сироп, ханд, хуурай экстракт болдог.
Гишүүний тэжээлийн үнэ цэнэ ба химийн бүрэлдүүн
100г бүтээгдэхүүнд: Уураг 0.7г өөх тос 0.1г нүүрс ус 2.5г хүнсний ширхэглэг 3.2г.
Органик хүчил 1г моно дисахарид 2.3г цардуул 0.2г үнс 1г.
ВитаминРР 0.1мг бета каротин0.06мг  витаминА 10мг витаминВ1 0.01мг витаминВ2 0.06мг витаминС 10мг витаминЕ 0.2мг.
Ус 91.5г кальци 44мг магни 17мг натрий 2мг кали 325мг фосфор 25мг төмөр 0.6мг.
100г гишүүнд дунджаар 16 калори ойролцоогоор.

Аж үйлдвэрт хуурай гишүүний экстракт, гоньдны ус, сахарын сироп агуулсан сиропыг гаргадаг. Хүүхдэд үндсэндээ шүд гарах үед хэрэглэдэг.
Болгоомжтой
Гишүүнийг 7 сарын дундуур түүхийг зөвлөдөггүй. Учир нь түүний бариулд \ялангуяа навчны дискинд хурган чихний хүчил ихээр\ их хэмжээгээр агуулагддаг үе юм. Хурган чихний хүчил их хэмжээгээр байх нь бөөрөнд оксалатын чулуу үүсэхэд хүргэдэг. Гэвч залуу ургамалд энэ хүчил их бага. Иймд хөгшин навч болон цэцгийн ишийг тогтмол зайлуулах хэрэгтэй. Шинээр ургасан иш, навчинд практикт хурган чихний хүчил хадгалагддаггүй. Учир нь улаан бариул нь ногооноосоо илүү зөөлөн амттай байдаг.
Гэвч гишүүний бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэх нь түүний хүчийг сулруулж, биеийг дасал болгодог. Цуутай хольж жижиглэсэн үндэс нь гадна талд витилиго ба бусад арьсны өвчнийг эмчилэхэд хэрэглэдэг.

No comments:

Post a Comment