Friday, August 21, 2015



Багц хэмхийг яаж тариалах вэ?
Тэд ямар байдаг вэ?
Тэдний дунд зөгийгөөр тоос хүртдэг гибрид байдгын адил бас өөртөө тоос хүртдэг партенокарпик ч байдаг ба онолын  хувьд гадаа талбайд ч хамгаалалттай хөрсөнд ч тарьж болдог. Нэг зангилаанаас хэд хэдэн жимс авахын тулд гадаах талбай энэ нөхцлийг хангахгүй газар хүлэмжинд тариалах болдог. Навчны дор бүхэл бүтэн багц үүсгэхийн тулд гадаа талбайд дулаан, чийгийн нөхцөл хүрэлцдэггүй.
Гэвч багцлалт нь генетикийн гаралтай болохоор багцан дах хэмхийн тоо ургамлын байдал, тариалах нөхцлөөс хамаарч цөөрч болно. Энгүүндээ гол ишний доод талын зангилаан дах үрэвч дээд талын зангилаандахаас олон байдаг. Ялангуяа энэ ялгаа нь азотын бордоогоор хэт бордох буюу түүнчлэн хүлэмжин дэх хэт өндөр халуун болоход ажиглагддаг.
Жирийн хэмхний адил багц хэмх нь ургамлын мөчирлөх түвшингээрээ ялгаатай. Энэнд үрээ олж авахдаа анхааралтай хандах хэрэгтэй.
Мөчирлөх чадвараас түүний арчилгаа болон ургацын хэмжээ хамаарч байдаг. Үүнд:
Сайн мөчирлөдөг хэмх  жимслэх хугацаа урттай байдаг. Мөчрийн хязгаарлалттай гибридийн ололттой тал нь арчилгаа хялбар, хажуугын мөчрийг танахад бага хугацаа зарцуулдаг.
Сул мөчирлөлттэй багц хэмх нь хажуугын мөчир богинохон, практик дээр таналт гэж бараг шаардлагагүй. Жимслэх хугацаа хагас сараас илүү үргэлжилдэггүй. Ийм таримал нь богино хугацаанд их ургац авахад их тохиромжтой байдаг.
Багц хэмхэн дунд жимс нь илүү болдгүй хэмх ч бий. Тэднийг жимс нь удаан өсөлттэй корнишон гибрид гэдэг. Мөн залуу хэмх ч бий. Багцан дах олон тооны үрэвчний  \ 12 хүртэл\ тоо жимсний удаан бүрэлдэхтэй холбоотойгоор түүнийг илүү том болох боломжыг олгодоггүй. Энэ нь зөвхөн амралтын өдрүүдээр л талбайдаа ирдэг зуслангийнханд жинхэнэ олзуурхууштай явдал юм. Үүнд: гибрид F1 Балконный, Будь здоров, Карапуз ба бусад.
Дашрамд
·         Ихэнх багц гибридүүд гэрэлд дуртай. Хэдий гэрэлтүүлэг сайн байна, төдий их үрэвч зангилаан дотор үүсдэг.
Сүүлийн жилүүдэд олон гайхалтай эх орны багц гибридүүд гарч байна.
1.    Буян – хурдан болцтой гибрид. Дунд өсөлттэй, дунд иштэй. Сугандаа 3 хүртэл үрэвч хэлбэржүүлдэг. Хэмхийн урт 8 – 10см.
2.    Вьюга – эртийн гибрид. Дунд өсөлттэй, сул мөчирлөдөг. Навчны суганд 4 – 5-аас илүү үрэвч хэлбэрждэг. Хэмхийн урт 6 – 8см.
3.    Детинец – эртийн гибрид. Дунд өсөлттэй, дунд мөчирлөдөг. Навчны суган дах үрэвч 5 хүртэл. Хэмх 10-аас 12см.
4.    Календарь – эртийн гибрид. Ургамал сул хөгжилтэй, дунд зэрэг мөчирлөдөг. Навчны сугандаа 3 – 4-өөр үрэвчтэй. Урт 8 – 10см.
5.    Карлик – эртийн гибрид, ургамал хүчтэй өсөлттэй, хүчтэй мөчирлөдөг. Навчны суганд 3 – 4 үрэвчтэй. Хэмхийн урт 10см хүртэл.
6.    Колибри – эртийн гибрид. Ургамал сул хөгжилтэй, сул мөчирлөдөг. Навчны суганд үрэвч 4 – 5-раа. Хэмхийн урт 5 – 8см.
7.    Король грядки – эртийн гибрид. Ургамал дунд өсөлттэй, сул мөчирлөдөг. Навчны суганд 5-аас илүү үрэвчтэй. Хэмхийн урт 9 – 11см.
8.    Крошка сынь – эртийн гибрид. Дунд өсөлт, хүчтэй мөчирлөдөг. Навчны суганд үрэвч 3- 4-өөр. Жимс урт 6 – 10см.
9.    Мальчик с пальчик – эрт болцтой гибрид. Хүчтэй өсөлт, дунд мөчирлөлттэй. Сугандаа 3 – 6 үрэвчтэй. Урт 6- 10см.
10. Мастер – эртийн гибрид. Дунд өсөлт, сул мөчирлөлттэй. Сугандаа 3 – 4 үрэвчтэй. Хэмхийн урт 10 – 12см.
11. Махаон – эртийн гибрид. Сул өсөлт, сул мөчирлөдөг. Навчны суганд 4 – 5 үрэвчтэй. Жимсний урт 7 – 11см.
12. Метелица – дунд эртийн гибрид. Хажуугын мөчрийн өсөлт хязгаарлалттай. Навчны суганд 3 – 4 үрэвчтэй. Хэмхийн урт 7 – 8см. Давслахад сайн тохирдог.
13. Музыкальные пальчики – дунд эртийн гибрид. Хүчтэй өсөлттэй, хүчтэй мөчирлөдөг. Навчны суганд 4 – 5 үрэвчтэй. Хэмхийн урт 10 – 15см.
14. Муравей – хурдан болцтой гибрид. Дунд өсөлт, сул мөчирлөдөг. Навчны суганд 3 хүртэл үрэвчтэй. Жимсний урт 8 – 11см.
15. Охотный ряд – хурдан болцтой гибрид. Хүчтэй өсөлт, сул мөчирлөдөг. Навчны суганд 4 – 6 үрэвчтэй. Жимсний урт 8 – 11см. Өвчинд өндөр тэсвэртэй.
16. Робингуд – ирээдүйтэй хурдан болцтой гибрид. Хүчирхэг өсөлт, сул мөчирлөлттэй. Навчны суганд 4 – 5 үрэвчтэй. Жимсний урт 5 – 6см. Давслахад гойд тохирдог.
Тарилтаас хураалт хүртэл
·         Үрслэгэнд багц хэмхийг 4 сарын сүүл, 5 сарын эхээр тарьдаг. 2 – 3 долоо хоногын дараа цонхон дээрээс хүлэмжрүү явахад бэлэн болдог. Энэ үед газар халж, агаарын температур нэмэгдэн, шилжүүлэхэд бэлэн болдог. Багц хэмхийг ургуулахад хэцүү биш, харин цаг тухай бүрт нь л хийх хэрэгтэй.
Цонхны тавцан дээрх тарилт
Багц хэмхийн үрийг тарихад чимхлүүр ажил шаардаггүй сайн талтай. Жигд үрслүүлэхийн тулд  хангалттай соёолуулах хэрэгтэй. Ингэж хийнэ. Эхлээд үрээ хөөлгөхийн тулд 30 – 35 хэмийн усанд хийнэ. Дараа нь гель юмуу нойтон салфеткан дээр тавьж, тасалгааны хэмд үрийн ихэнх хэсэгт үндэс үзэгдтэл байлгана. Энгүүндээ энэ нь 1 – 2 өдрийн дараа гардаг. Хамгийн чухал нь үндсээ хэт ургуулаагүй байна. Тохиромжтой урт нь 0.5 – 1см. Илүү урт байвал тарих үед хугарч болдог. Соёолсон үрийг шууд л тарьдаг. Тэгээд хайрцаггүй бол тэр шилжүүлэлтийг муу даадаг тул стакан, кассетэнд суулгадаг.
Дэлгүүрээс худалдсан эсвэл хөрс, эсвэл өөрийн бэлтгэсэн хөрсөөр дүүргэнэ. Ялзмаг \ компост\, доод хүлэр, ба хагас ялзарсан үртсийг 2:1:1 харьцаатайгаар бүгдийг холино. Холимгондоо бордоо: 10кг хөрсөнд нэг хоолны халбага доломитын гурил, дурын эрдэсийн комплекс бордоо өгнө. Сайтар хольж стаканаа дүүргээд тунгаасан усаар усалж, цагын дараа тарилт хийнэ.
Үрээ 2 – 3см гүнд стаканыхаа ирмэгт ойр байхаар тарина. Стакан бүрт нэг соёолсон үр хийнэ. Хэрвээ үр соёолоогүй бол хоёроор тарина.  Ерөнхийдөө үр 2 – 3 хоногын дараа гарч ирдэг. Энэ үед плёнкыг авч, хаана 20 хэм хүрэхгүй байгаа тэр газар ж\нь: цонхны тавцан дээр тавина. 5 хоногын дараа буцааж дулаан газар нь \ 22 – 24 хэм\ тавьж томруулна.
Хэрвээ 2 ширхэг соёолоогүй үр нэг стаканд байгаа бол хоёуланг ургуулан, аль хүчтэйг нь үлдээнэ. Энэ үед сул хөгжилтэйг нь сугалалгүй, хугалалгүй, үлдсэн ургамлын үндсийг гэмтээхгүйн тулд тайрч хаяна.
Үрслэгийн ажил
Суулгацын арчилгаанд \ сеянца\ усалгаа, нэмэлт бордоо орно. Тунгаасан усаар хоёр хоногын дараа усална. Эхний нэмэлт бордоог соёолсноос 2 долоо хоногын дараа өгнө. Шилдэг органик бордоонд ж\нь: Биуд 1:20-оор шингэлнэ. Хүлэмжинд шилжүүлээд 2 – 3 хоносны дараа бордоно. Энэ удаад бүрэн эрдэс бордоог хэрэглэн 5л усанд нэг цайны халбагыг уусгаж өгнө. Бордоог усалгаатай хамт услаад, бордоод тэгээд усална. Хоёрдох нь навчин дээр унасан бордоог угааж, түлэгдлээс хамгаалан усалдаг.
Хүлэмжинд суулгахаас хэд хоногын өмнө усалгааг больж, тэсвэржүүлж эхэлдэг. Балкон дээр эсвэл цонхоо онгойлгоно. Эхлээд хэдэн цагаар, дараа нь бүтэн өдрөөр хийнэ. Гол нь энэ үед хүйтрэлд өртүүлэхгүй, нарны шууд тусгал доор тавьж болохгүй.
Хүлэмжний арчилгаа
Багц хэмхийг олон тооны үрэвчтэй үед бордоогүй бол зарим үрэвч нь хатдаг. Энэ үед таны хүссэн хэмх гарахгүй учир дараах дүрмийг баримталдаг. Үүнд:
·         Хүлэмжинд хэмх ид бүрэлдэж байгаа үед иссэн өвстэй торх тавибал хурдасдаг. Исэлдэх үед ялгарах СО2 нь жимслэлтийг нэмэгдүүлдэг. Хэрвээр СО2-ыг 20 дахин ихэсгэвэл ургац 20 хувиар нэмэгддэг гэдэг мэдээ байдаг.
1.    Үрслэг суулгахаас 10 хоногын өмнө хөрсөө бордоно. Ялзмаг эсвэл компост \ 10 – 15кг\м2\, комплекс эрдэс бордоо \ 2 хоолны халбага\м2-д\ хагалгаагаар өгнө. Суулгахаас хоногын өмнө сайн усална.
2.     Хөрсний 10см гүнд 10 хэм дулаарсан үед энэ нь энгүүндээ 5 сарын дунд үе таардаг ба хэмхээ суулгадаг.
·         Хүлэмжинд тарихын өмнө багц хэмхийн хүчирхэг үрслэг нь богино зайдамтай, 2 – 4 хар ногоон навчтай байна.
3.    Нүхний гүн 10 – 12см  ба эгнээнд 40см зайтайгаар багц хэмх нягтарахад дургүйг харгалзан суулгана. Суулгахын өмнө нүх бүрт 1л-ээс багагүй марганцын бүлээн уусмал \ 10л\1г\ хийнэ.
4.    Үрслэгээ суулгахаас 2 цагын өмнө усална. Бөөн шороотой нь дээд орой нь газрын түвшинтэй зэрэгцэж байхаар суулгана. Дараа нь шороогоор хучин, ургамлаа дарж өгөн, усалж, хүлэр ялзмаг эсвэл энгийн шороогоор бүтээнэ.
5.    Зангилаан дах үрэвчийн өсөлтийг тохиромжтой байлгахын тулд: агаарын чийгшил 90 – 95 хувь, суулгах үед градус 20 – 22 хэм, цэцэглэх үед 25 – 28, жимслэх үед 25 – 30 хэм.
6.    Хүйтрэлээс хамгаалж намхан нуманд эгнээг хангалттай хэмжээгээр плёнкоор хучиж өгнө.
7.       Хүйтрэл өнгөрөхөд тулгуурт уяна. 2м өндөрт 30см зайтайгаар 2 төмөр утас татна. Эхний хос навчны доогуур олсоо чөлөөт гогцоо гарган уяж дээд үзүүрийг төмөр утсандаа уяна. Эгнээнд нь байрлуулахдаа нэг төмөр утсандаа нэг дэх ургамлаа, хоёрдох төмөр утсандаа хоёрдох ургамлаа уяна. Олс төмөр утсанд хүрээд, төгсгөл нь 20см илүү гарч байх хэрэгтэй. Энэ нь иш өсөхийн хирээр сулруулах шаардлага гардаг учраас тэр юм.
8.       Хүчтэй болон дунд зэрэг мөчирлөдөг ургамлыг заавал мөчрийг нь танаж хэлбэржүүлэх хэрэгтэй. Дараалал ийм байна. О бүс буюу эхний 4 навчны суган дах бүх эм цэцэг, түүнчлэн мөчрийг 5см-ээс илүү ургуулалгүйгээр зайлуулна. Нэгдүгээр бүсэд анхны багц хэмх ургаж, хажуугын мөчрийг тайрч, 2 навч үлдээнэ. Цаашдаа 2-р бүсэд оройг тайрч, хоёр навч багц хэмх үлдээнэ. Зохих ёсоор 3-р бүсэд 3 багц хэмх, навчтай үлдээнэ. Иш төмөр утсанд хүрэх үед түүнийг хоёр дахин ороож, наймын тоо хэлбэртэй бэхлэнэ. Хос навч, багц хэмх үлдээдэг.
1.    Хэмхний усалгааг зөвхөн тунгаасан усаар нартай өдөр дараачын сийрүүлэлттэй нь өгдөг. Жимслэх хүртэл долоо хоногт нэг удаа, түүнээс хойш 2 – 3 хоногт нэг удаа өгнө.
2.    Нэмэлт бордоог 2 долоо хоногт нэг удаа комплекс эрдэс бордоо \ 10л усанд 1 – 1.5 хоолны халбага\ ба органик бордоонд үхрийн баасыг 1:10, сангасыг 1:20-оор шингэлж өгнө.
3.    Бүх жимсний бүрдэлтийг идэвхжүүлэхийн тулд стрест тэсвэржүүлэлтийг дээшлүүлэхийн тулд бэлдмэлээр \ эпин, циркон ба бусад бодисоор\ шүршинэ. Цэцгийн цоморлиг дэлгэрэх ба ид цэцэглэх үед 2 удаа шүршинэ.
Эмчилгээ ба хамгаалалт
Багц хэмх нь өвчин болон хортонд бага нэрвэгддэг сайн талтай. Хэрвээ тийм зүйл тохиолдвол даруй хортонг устгаж, өвчнийг эмчлэх хэрэгтэй.

No comments:

Post a Comment