Friday, August 21, 2015



Хүлэмж болон далан дээрх  багц өргөст хэмх
·         Олонх ногоочид багцаараа жимсэлдэг өргөст хэмхийг эрхэмлэдэг. Бас энэ нь зөвхөн шинэ маяг гэж өргөмжилсөндөө ч биш юм. Багц өргөст хэмх нь жирийн өөртөө тоос хүртдэг гибридээс хоёр дахин түүнчлэн гурав дахин ургац ихтэй, зангилаа бүрт нэг биш 5-12 үрэвч үүсдэг ба түүнчлэн хажуугийн мөчирт нь 15 хүртэл гардаг. Хэрвээ нэг үрэвч үхвэл түүнтэй хамт заавал өөр нэг              . Ургац  буурахгүй. Урьд нь бид 3-5 ургамал суулгаж байсан бол одоо 1-2 суулгахад болдог. Шинэ өндөр ургацтай хэмх нь гайхалтай уян харимхай, температур уналтад тэсвэртэй. Сайн хооллолт, сайн агротехниктэй үед нэг ургамалд 20, бүр 30 ч хэлбэрждэг.
Багцын төрлийн жимслэлттэй хэмх бага талбайг эзэлж, түүнчлэн хажуугын мөчир богино, харин бид ихэнх ургацаа гол ишнээс авч, яг гуравдахаас авдаг. Үүнийг бид ийм гибридийг тарих болон хэлбэржүүлэх үедээ сайн бодох хэрэгтэй юм. Өтгөрүүлэх шаардлагагүй ба ингэснээр ногоонд илүү их гэрэл өгч чадна. Нэг квадрат метрт 3 – 4-өөс илүүгүйг суулгаж болно. Бага биш боловч багцаараа жимсэлдэг хэмх нь өвчинд комплекс тэсвэртэй байдаг ач холбогдолтой. Тийм гибридүүд нь хүчирхэг хөгжилтэй үндэсний систем бүрдүүлснээрээ өвчний эсрэг хангалттай зогсож чаддаг.  Өвчинд тэсвэртэйн ачаар багц хэмхний жимслэх хугацаа уртасдаг. Жирийн гибрид нь хуурамч гуалалтад их нэрвэгдсэн үедээ хэдийн жимсэлж чадахаа байдаг бол шинэ гибридүүд эзэндээ шинэхэн хэмхнүүд өгч байдаг. Амж, ид, нөөцөө давсал. Дашрамд шинэ гибридийг бүрэлдэх үед манай селецичид заавал жимсний амт чанарын үзүүлэлт, давслагдах чанар, үнэртэх байдлыг тооцдог. Өнөөдөр жинхэнэ шинэ сайхан үнэртэй хэмх худалдаж авахыг хүсч тоймлож байгаа нь нууц биш шүү дээ. Худалдаанд хэмх хангалттай байгаа гэвч тэрнийг өөрийн хэмхтэй, өөрийн талбайд байгаатай адилтгаж болно гэж үү дээ. Олонхи ногоочид манай гайхалтай хэмхний зүйлүүдийг голланд эсвэл германы цамцан дах нягт, шарчигнасан зөөлөн эдтэй, гашуун ба хөндий биш хэмхтэй зүйрлэж үнэлчихсэн байгаа.  Сонирхолтой нь багц хэмхийг хамгийн жижиг пикул, корнишон хэлбэрээр, арай томыг нь хурааж болдог. Илүү том болгох гэж бид хичээдэг. Багцнаасаа хэмхийг хуга татаж хэмхлэхгүй, болгоомжтой огтолж авах, үлдсэн үрэвчийг нь гэмтээлгүйгээр авах хэрэгтэй. Бид түүнээс хангалттай ашиг тусыг хүртэх болно. Одоо шинэ гибридүүд, түүний онцлогуудтай танилцья.
·         Бабушкин внучок F1 – хурдан болцтой. Багц үрэвчин байрлалтай, хязгаарлалттай хажуугын мөчирлөлттэй, ургацлаг партенокарпик гибрид. Корнишон богинохон, цилиндр хэлбэртэй, жин 110 – 120гр, хар ногоон өнгөтэй, гайхалтай амт, нягт, шарчиганасан, сэнгэнэсэн үнэртэй, багцандаа 2 – 4-өөр байрладаг. Шинэ салат, давслах, консервлоход туйлын тохиромжтой. Кладиоспориоз, гуалах өвчин, үндэсний үхжилд тэсвэртэй.
·         Дедушкина внучка F1 – хурдан болцтой, эм төрлийн цэцэглэлттэй, партенокарпик гибрид, багцандаа үрэвч байрласан \ зангилаандаа 2 – 3\, хамгаалалттай ба гадаа талбайд зориулсан. Жимс цилиндр хэлбэрийн, хар ногоон, урт нь 12 – 14см, жин 130 – 150гр, шарчиганасан, сайхан үнэртэй. Жинхэнэ гуалалт, оливын толбожилтонд тэсвэртэй. Хуурамч гуалалт, үндэсний үхжилд толерантен.
·         Маменькин сынок F1 – хурдан болцтой \ 38 – 43 хоног\, партенокарпик гибрид. Ургамал хүчтэй өсөлт, сул мөчир үүсгэх чадвартай. Навчны суганд 5 – 6 түүнээс илүү үрэвчтэй. Жимс цилиндр хэлбэрийн, урт нь 11 – 13см, хар ногоон, богинохон судалтай, жин 120 – 140гр, гөвдрүүтэй, их амтлаг, шарчиганасан. Төрөл бүрээр хэрэглэдэг. Жинхэнэ гуалалт, оливын толбожилтонд өндөр тэсвэртэй, хуурамч гуалалт ба хэмхний вирусын мозайкад тэсвэртэй.
·         Малышок – крепышок F1 – хурдан болцын партенокарпик гибрид, багцат хэмх \ зангилаандаа 3 – 4\. Эм төрлийн цэцэглэлттэй, хязгаарлагдмал өсөлттэй хажуугын мөчиртэй. Жимс цилиндр хэлбэрийн, жин 110 – 130гр, урт 10 – 12см, дунд зэргийн урттай хар ногоон бүслүүртэй. Жимсний гадаргуу нь том гүвдрүүтэй, гүвдрүү нь дунд хэсэгтээ байрласан, хар хөвөөтэй. Жимсний амтны чанар нь онц. Гибрид тогтвортой өндөр ургац түүнчлэн тариалах тааламжгүй нөхцөлд ч өгдөг.
·         Малютка – Анютка F1 – хурдан болцтой \ 40 – 45 хоног\, гадаа талбай болон хамгаалалттай хөрсөнд тариалдаг партенокарпик гибрид. Ургамал хүчирхэг, хажуугын мөчрийн өсөлт хязгаарлалттай, багц үрэвчин байрлалтай, зангилаандаа 2 – 4 үрэвчтэй, тоос хүртээх шаардлагагүй. Жимс цилиндр хэлбэрийн урт 10 – 12см, жин 110 – 130гр. Хар ногоон, шарчигнасан, жижиг үрийн камертай, салат ба давслахад тохиромжтой. Гадаргуу жижиг гүвдрүүлэг, цагаан хүрээтэй. Жинхэнэ болон хуурамч гуалалт, оливын толбожилт, үндэсний үхжилд тэсвэртэй. Ургац 12 – 13кг\м2. 
                                         

No comments:

Post a Comment