Sunday, August 9, 2015



Өндөр агууламжтай байцаа
Түүний чанар чансааг өндрөөр үнэлж, цэцэгт байцааг Марк Твен ингэж нэрлэсэн байдаг. Цэцэгт байцаа нь жинхэнэ эрдэс, ашигтай бодисын уурхай юм. Түүний ашигтай чанар нь түүнд агуулагдах уураг, нүүрс ус, эрдэс давсын өндөр агууламжинд байдаг. Энэхүү ногоон дох уураг нь үнэт аминхүчлийн цогц бөгөөд амархан шингэдэг азотын нэгдлүүд юм. Учир нь цэцэгт байцаа нь хүний биед амархан шингэдэг.
Сувиллын хоол төдийгүй амт нь сайшаалтай. Ханамал биохимийн бүрэлдэхүүн нь орлогдошгүй хоол тэжээлийн найрлагатай төдийгүй үнэт эмийн бодис болдог.
           Цэцэгт байцааны эх орныг газрын дундад тэнгис гэдэг ба бүр магадгүй сирийн феллахи навчит байцаанаас гарган авсан байх. Учир нь удаан хугацаанд түүнийг сири байцаа гэж нэрлэдэг байсан. Зөвхөн 14-р зуунд л Франц, Итали, Англи, Голландад тариалж эхэлсэн байдаг. Оросод цэцэгт байцаа 17-р зууны сүүлчээр гарч ирсэн.
Цэцэгт байцаа нь бөөрөнхий байцаанаас уургын агууламж 1.5 – 2 дахин, харин аскорбины хүчил \ витамин С\ түүнд 2- 3 дахин их байдаг. Цэцэгт байцаа нь витамин В1, В2, В6-гын агууламжаар сайрхахуйц өндөр агууламжтай. Түүний буржгар толгойд натри, кали, кальци, магни, фосфор, төмөр бий. Жишээлбэл цэцэгт байцаан дах төмрийн агууламж нь чинжүү, салат, ногоон вандуйн дах нөөцөөс 2 дахин их байдаг. Түүнд олон пектин, алим, лимон, тартроны хүчил агуулагддаг. Сүүлчийнх нь өөхний хуримтлал үүсэхэд саад болдог ба цэцэгт байцаа нь хэн илүүдэл жинтэй хүнд зайлшгүй хэрэглэх бүтээгдэхүүн нь болдог юм.
Тэрээр сувиллын бүтээгдэхүүн хэдий ч өөх агуулдаггүй.
Түүнд байдаг биотин нь арьсны бүрхүүлийн үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Энэ бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэхэд арьсны төмөр буюу себореей-ээр өвчлөлтийг хөөн зайлуулдаг. Цэцэгт байцаа нь арьс, үсний байдлыг сайжруулдаг онц сайн бүтээгдэхүүн юм.
Хлорофил ба хүчтэй антиоксидантууд нь хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Хоолны цэсэндээ цэцэгт байцаа оруулсан эмэгтэйчүүд нь хөхний хавдар, эрэгтэйчүүд нь бэлгийн хавдар нэрвэгдэх нь цөөрдгийг нотолжээ.
Болгоомжтой – хэрвээ тулай эсвэл цэцэгт байцааны харшилтай нь оношлогдсон бол татгалзах болж байна. Хүчиллэг ихтэй ходоодны үрэвсэлтэй ялангуяа хурц хэлбэрийнх бол цэснээсээ цэцэгт байцааг хасах хэрэгтэй.
Байцааны шүүс болон түүгээр бэлдсэн хоол нь ходоодны үйл ажиллагааны шүүрэл багассан үед ашигтай. Энэ үед хоол шингээх явцыг хэвийн байдалд оруулдаг байна.
Сахарын диабетэд нэрвэгдсэн хүмүүст цэцэгт байцаа нь ашигтай. Халдвар эсэргүүцэх, хархиран ханиаж нулимах, дархлааны үр дүнг дээшлүүлдэг учраас цэцэгт байцаа нь хаврын витамин дутагдлын үед маш их үр дүнтэй эм болдог юм. Тэрээр улирлын өвчлөлийн халдвар болон ханиаднаас урьдчилан сэргийлэхэд онц сайн эм болдог.  Ногоо нь хүний организмыг эрдэс болон витаминаар нөхөн гүйцээж, түүнийг гадны сөрөг нөлөөнөөс эсэргүүцэх хүчийг нэмэгдүүлж өгдөг.
Мэдэж авцгаа
·         Цэцэгт байцааны бүрэлдэхүүнд зөөлөн бүтэцтэй целлюлоз байдаг. Тэрээр амархан шингэж, гэдэс дотрыг зөөлөн цэвэрлэдэг. Хөнгөн сул үйлчилгээ нь өтгөн хаагддаг хүмүүст ходоод гэдэсний булчин шөрмөсний ажиллагааг дээшлүүлэхэд тус болж хоолныхоо цэсэнд оруулахад болох ногоо юм.
·         Цэцэгт байцааг тогтмол хэрэглэх үед организмд цусны эс – эритроцит үүсэх явцыг идэвхижүүлдэг. Магни ба аскорбины хүчил нь цусан дах гемоглобины хэмжээг нэмэгдүүлэхэд тус болох төмрийн биологын шингээлтийг нэмэгдүүлдэг байна. Үр дүнд нь организмын эдийн эс хүчилтөрөгчөөр хангалттай нийлүүлэгддэг байна.
·         Цэцэгт байцаа нь эмэгтэйчүүдийн хавдраас урьдчилан сэргийлж хамгаалдаг эстрогений бодисын солилцоонд оролцдог индол – 3 - карбинол бодисыг агуулдаг. Түүнчлэн цэцэгт байцаа нь судас бэхжүүлэх, холестринийг зайлуулахад тусалдаг ба түүний шүүсийг усаар шингэлэн буйлны үрэвслийг намдаадаг.
Тэр цөс хөөлгөх үйлчилгээтэй.
Цэцэгт байцааны тэжээллэг болон химийн бүрэлдэхүүн
100гр бүтээгдэхүүнд:
Уураг 2.5г, өөх тос 0.3г, нүүрс ус 4.2г, хүнсний ширхэглэг 2.1г.
Үнс 0.8г,  ус 90г, моно ба дисахарид 3.8г.
Витамин С 70мг, витаминА 3мкг, витаминВ1 0.1мкг, витаминВ2 0.1мкг, витаминВ6 0.2мкг, витаминВ9 23мкг, витаминН 1.5мг,витаминЕ 0.2мкг,витаминРР 1мг.
Фосфор 51г, натри10мг,  магни 17мг, кали 210мг, кальци 26мг, төмөр 1.4мг,цайр 0.28мг, зэс 42мкг, марганц 0.15мг.
100гр цэцэгт байцаа нь дунджаар 30ккал байдаг.
Цэцэгт байцааг зөв сонгох нь их чухал юм. Толгойг бүх талаас нь сайн харах хэрэгтэй. Хэрчсэн болон хутга хэрэглэсэн бол хурдан хатаж зөөлөрдөг. Баг цэцгийг навчтай нь үлдээх нь хамгийн шилдэг арга бөгөөд харин баг цэцэг нь өөрөө нягт, хатуу, бие биетэйгээ шахцалдсан байдаг.
                                   Сонирхолтой баримт:
·         Англид цэцэгт байцаа нь ногоонуудын дунд чухалд тооцогддог ба түүнийг хамгийн шилдэг цэцэг бол  цэцэгт байцааны цэцэг гэж ярьдаг.
·         Урьд нь ногоон, орэнж, чернилэн ягаан байцааг гаргаж авдаг байсан. Гэвч өнгө өөрчлөгдсөнөөр амт нь урьдын л адил үлдсэн.
Хөргөгчинд бүтэн долоо хоног хадгалж болох ба харин хөлдөөгчид цагыг  хязгаарладаггүй.
o   Гал тогоонд цэцэгт байцааг өргөн хэрэглэдэг. Олон янзын цэс гаргаж болно. Хайрмал, салат эсвэл рагу. Котлет шарахад чимэглэл болж, хачиранд холих юмуу бялуунд нэмэлт болгон оруулж болно. Цэцэгт байцаатай шөл ч болох ба амтархан уух болно.

No comments:

Post a Comment