Wednesday, July 30, 2014

Неткан хучих материал

Сүүлийн үед орж ирж байгаа импортын материалыг неткан гэдэг. Германы лутрасил, францын агрил, орос белорусын хамтарсан спанбонд, негас гэх мэт. Бүгд шинж чанарын хувьд ижил. Эхлээд сэжиглэж байсан ч чанарыг дориунд үнэлдэг. Юугаар хийдэг вэ полипропилены ширхгээс тогтдог ба гэрэл, агаар усыг нэвтрүүлдэг. Бүтцийн хувьд хэдэн давхар марлтай адил тунгалаг утаслагаас тогтох бөгөөд өндөр температурт нягтарч, дан болдог. Бид үүгээр ургамлыг бүтээгээд хүйтэнд халаахад ширхгийн хооронд жижиг агаарын бөмбөлөг үүсч, түүнийгээ барьж агаарын урсгал үүссэн. Хийсэн материал нь саармаг нэгдэл. Полиэтиленйиг бодвол ултраягаан цацрагаас болж эвдэрдэггүй. Нямбай хэрэглэх юм бол хэдэн жил ашиглана. Хөнгөн уян хатан ашиглахад боломжййн. Материал нь нягтрал, жин өөр өөр. 17г\м2- цагаан, хамгийн нимгэн, хөнгөн, нягтралтай, уян хатан. Би түүнийг үрслэг ургуулахад хэрэглэдэг ба энгийн 1 давхар плёнконоос илүү дулаан байдаг. \хүйтрэлийн үед хучиж\. Нум хэрэглэхгүйгээр ургамал дээр хаяхад дарагддаггүй. нөөцтэй байх хэрэгтэй. Үрслэг суулгасны дараа эсвэл тариад шууд хэрэглэж болно. Харин чинжүү, цэсэнд хэрэглэхэд хугалж дарж өсөлтийг нь зогсоодог. _3 градус нь аюултай биш, 2 давхар бол _ градус хүртэл даадаг. Ургац хураасны дараа түүнийг хурааж, бохирыг угааж хатааж дараа жил хүртэл тохиромжтой газар хадгална. Энэ нимгэн материал нь өөтэй гадаргууд тээглэн урагдаж болно гэвч бохир нь амархан угаахад арилдаг.
Материал 42г\м2- илүү бөх бат, ан цав гардаггүй. Түүнийг туннельд өргөн хэрэглэх ба каркасанд татдаг. Тэр мөн хөнгөн нягт илүү зузаан шувуу, мөндөр ороход тэсвэртэй. Энэ материал нь гадаанаас агаарын температурыг 5-7 градусаар илүү байх ба ургамал _7 градус хүртэл хүйтрэлийг даадаг ба ууршсан ус мөсөн хуяг үүсгэдэг.
Материал 60г\м2- хар өнгөтэй хог ургамлаас эрс тэс хамгаалдаг шиг хөрсийг манаж бүтээдэг. Далангийн захаар дэвсэх ба далан дээгүүр ч бүтээж болно. Тэгэхдээ ургамалд нүх гаргана. Олон наст ургамалд байнга дэвсэх ба 1 наст ургамалд ургацын дараа авч угааж хатаан агуулахад тавина. Дараа жил хэрэглэнэ. Бүх л арчилгааг хийхэд зүгээр. Далан үүгээр хучихад чйигйиг хадгалж, ургамлыг хэт халахаас хамгаалж, цөөн услан, хог ургамал ургахгүй. Хар өнгийн хучих материал нь хар плёнконоос илүү ашиглахад тохиромжтой. Би 3 төрлийн хучих материалыг туршиж үзсэн. 5-аас дээш жил хэрэглэсэн ба дүгнэхэд полиэтилен плёнконоос хамаагүй дээр гэж бодож байна. Тэд агаар ус ултраягаан туяаг нэвтрүүлж, илүү хэмнэлттэй. Дутагдалтай тал нь: 
1. Нумыг цагаан даавуугаар даруулсан үед салхинд хийсдэг.
2. Зузаан материал нь тунгалагшил багатай гэтэл чинжүү, цэс, өргөст хэмх, лооль нь гэрэлд дуртай тул нимгэн материалаар хучихад дуртай \чинжүү урожай плёнконд маш дуртай\.
3. нэг талын эд нөгөө талаас илүү услах үед усыг сайн нэвтрүүлж байдаг учраас тэр талыг сайн тэмдэглэж авах хэрэгтэй.
4. зузаан материалаар хучигдсан үед ширүүн бороотойд, хүйтэнд плёнконоос дор томат чийгнээс болж фитофторозоор өвдөж, \агаарын чийгшлээс болж нойтон болдог\ чинжүүнд ялзрал, өргөст хэмхэнд гуалах өвчнөөр өвчөлдөг.
5. хүчтэй бороотой үед \2 давхаргатай\ нимгэн эд нь хүчтэй норж ургамлыг дарж гэмтээдэг. \цэцэглэлтийн үед\. Ингэж неткан материал нь сайн тал их ч тогтворгүй цаг уур, таримлын төрлөөс хамааран судлах хэрэгтэй. Иймд жирийн плёнконоос шууд татгалзаж болохгүй юм.

No comments:

Post a Comment