Thursday, July 31, 2014

Шилжүүлэн суулгалт


Хэрэв та үрээ стаканд суулгаж амжаагүй нүхэнд тарьсан бол шилжүүлэх шаардлагатай. ( ногоон үрийн тал задарсан үед нь). Тэднийг теплицэд шууд гадаа суулгаж болно. Суулгацаа болгоомжтой бөөн шороотой, жижиг үндсйиг гэмтээж болохгүй. Оройтож суулгавал үхдэг. Хэрвээ та шилжүүлэн суулгах бодолтой байгаа бол үр тарих газраа хөрсөөр биш үртсээр дүүргэж болно. ( үртсийг борддоггүй ба давирхайлаг бодисыг арилгахын тулд 2 дахин шалзалж халуун усаар угаадаг нь уг бодис ургамлын өсөлтөнд саад болдог учраас). Хайрцагны ёроолд ус зайлуулах нүх гаргана. Сүрлэнд ховил гарган хэрвээ янз бүрийн үр тарих бол шошго тавина. Үрэн дээгүүр ялзмаг 1.5см хучиж нягтруулан плёнкоор хучиж 25 градустай хүлэмж юмуу цонхон дээр тавина. Соёо нь 2-3 өдрийн дараа гарахад хучилгаа авдаг. Нэмэлт бордоог үндсийг хүчтэй болгох гэж хйидэггүй. Харин стаканд хйисэн бол шлжүүлэн суулгахад илүү арчилгааг шаарддаг. Байнгын газарт нь соёололтоос хойш 20-30 хоногийн дараа 3-5 навчтайд нь суулгана. Илүү залуу 15-20 хоногтойд суулгаж болох ба илүү хүйтнийг даадаг. \ 5-7 навчтайд суулгахад өсөлт удаан, өвчлөлт удаан байдаг.\

No comments:

Post a Comment