Ихэвчлэн
хаврын хүлэмж,
туннель бүтээхэд хэрэглэдэг. Гэрэл сайн
нэвтрүүлдэг. Ургамлыг бороо цаснаас
хамгаалж, илүү өндөр температурт
байлгадаг. Плёнкон доорхи хөрсний 8-10см
–т байх температур нь гадаа хучлагагүй
байгаатай харьцуулахад чинжүүний үндэс
байрласан хэсгийн температурыг үзэхэд
гадаахаас 3-4 градусаар илүү байжээ.
Плёнкон дох агаарын температур нь нартай
өдөр өдөрт 8-10 градус, шөнөд 4 градус
дээшилсэн байжээ. Гэвч полиэтилен плёнк
нь хэд хэдэн дутагдал байдаг. Тэр үргэлж
хүчтэй хүйтрэлээс хамгаалж чаддаггүй.
4,5 сард түүнчлэн 9 сард температур 0
градус, бүр _2 градус хүрдэг. Хэрвээ хавар
хүйтрэл болохоос өмнө тарималыг бүлээн
усаар усалвал плёнконы дотор эерэг
температуртай байж хөлдөхгүй. Хэрвээ
термометрийн багана _3-аас _5 градус бол
плёнкон доорхи ургамал үхдэг. \хаврын
дунд сард ихэвчлэн\. Ийм хүйтрэлтэй
тохиолдолд дээгүүр нь хоёр дох материал
болох лутрасил, спанбонда, агрилийн
төрлийн неткан материал эсвэл 5см зайтай
хоёр давхар плёнкоор бүтээдэг. Сүүлчийнх
нь илүү ажил ихтэй. Эндээс нэг бол неткан
материал, нэг бол плёнкоор бүтээдэг.
Өөр аргаар ч температурыг ихэсгэж болно.
Зун нартай өдөр 40 градус ч хүрч, агаарын
чийгшил багасдаг. Халалт нь чинжүү, цэс,
томатонд хүйтнээс ч илүү аюултай. Ийм
учраас плёнкон доорхи температурыг
сайн ажиглаж салхилуулж байх хэрэгтэй.
Өөр нэг дутагдалтай тал нь удаан
ашиглагддаггүй. 1-2 жил ашигласан хальсаа
солих хэрэгтэй болдог ба түүнйи уян
хатан чанар алдагдаж, хагарах юмуу
бутардаг. Түүнээс гадна хүчтэй салхинаас
болж урагддаг.
No comments:
Post a Comment