Wednesday, July 30, 2014

Аркан плёнкон хүлэмж


Энэ хүлэмж нь 5 нуман хэсгээс бүрддэг. Цилиндр тулгуурын тусламжтайгаар газарт шааж нум хэлбэртэй тогтоодог. Плёнкны доод хэсгийг шороогоор эсвэл чулуу, дүнз, шургаагны тусламжтайгаар бэхэлнэ. Хүлэмжний хэмжээ: 4.1X2.35X1.8М, жин нь 35кг. Ашиглахаас 7-10 хоногийн өмнө “УРОЖАЙ” хүлэмж шиг плёнкоо татаж, хөрсөө халаах ба жил бүр хальсаа солидог. Сүүлийн үед хэдэн жил болдог шинэ “УРОЖАЙ” хүлэмжийг хэрэглэх болсон.\жил бүр угааж хатааж ариутгаж хэрэглэнэ. Плёнкон хүлэмжинд ургамал хүйтрэхээс сайн хамгаалагдаж хальсан юмуу неткан материалаар хучигддаг. Үүнээс гадна өдөр шөнийн температурын ялгаанаас конденсаци үүсдэг тул сайн салхилуулахаас гадна чийгшил өндөр учраас ургамал үхжил ба мөөгний өвчнөөр өвчлөх нь ихэсдэг\фитофтороз ба бусад\. Ургацын хувьд хальсан хүлэмж, гадаахаас илүү их өндөр байдаг. Халуун цаг агаартай үед муу салхилуулсан нөхцөлд эндхийн агаар 35-40 градус халж, цэцэг тоос муу хүртэн, тоосовч үргүй болж ургац буурдаг. Заримдаа хурдан салхилуулалт нь температурыг хэт буулгадаг.\нэг хаалгатай хүлэмжинд\.

No comments:

Post a Comment