Хүйтэн
хөрс, хүйтэн усанд дургүй. Ийм ус нь
тэжээлийн бодисыг муу шингээж, өвчлүүлж
бүр үхүүлж ч болно. Эрчимтэй иш ургах
үед сул усалгаа хийх, хэтэрхий усалгааг
тогтмол хийхэд ургамал тэжээлийн бодис
ба хүчилтөрөгчийн дутагдалд орж, өсөлт
зогсон, үндэс ялзардаг. Өргөст хэмх нэвт
үлээх салхинд дургүй тул хүлэмжний
хаалга гэгээвчийг онгойлгож, туннелэнд
нэг зэрэг хоёр талаас нь онгойлгох
хэрэгтэй. Ургалтын хугацаа удааширч,
жимслэлт саатан, жимс жижгэрэн эсгэлэн
болох шалтгаан нь шигүү тарьсан үрслэг,
бүрхэг өдөр, моддын сүүдэр зэргээс
халхлагдсанаас үүсдэг. Дургүй зүйл:
1. Хүчиллэг хөрсөнд тэжээлийн бодисын
шингээлт муудсанаас өлсгөлөнд өртдөг.
2. Шөнө орой хүйтэн усаар услах. Өдрийн
эхний хагаст услах нь сайн шингэж
ууршилтыг багасгадаг. 3. Хөрсийг удаан
ашиглах нь шим тэжээлийг барагдуулж,
ядраадаг. 4. Усалгаа, бордсоны дараа
салхилуулахгүй бол тоос хүртэлт муу
явагдаж, цэцэг унан, ялзралд хүрнэ. 5.
Хураалтыг цөөн хийснээс залуу үрэвчийн
өсөлт саатаж, ургац буурдаг. 6. Температурын
эрс хэлбэлзэл плёнкон хүлэмжинд олон
\өдөр 25-35 градусаас дээш шөнө 12-15 градус\
тохиолддог. Ийм уналт нь конденсаци
болж, цэцэг унан ялзралыг ихэсгэдэг.
Ургамлыг хэлбэржүүлэхгүй бол хэт
салаалж, гэрэл ба тэжээлийн бодисын
дутагдалд орж ургац буурдаг.
No comments:
Post a Comment