Thursday, July 31, 2014

Өргөст хэмх тариалах онцлог


Өргөст хэмх нь энэтхэгээс гаралтай нэг наст өвслөг, ороонго хулууны овгийн ургамал юм. Тариалах нөхцөл шаарддаг, зөвлөсөн нөхцөлд сайн ургац сайн өгдөг.
Юунд дуртай вэ? Температурт шаардлага тавьдаг. Тохиромжтой температур нь 24-28 градус, 15 градуст хөгжил нь зогсож, 3-4 градуст үхдэг. Ялангуяа түүний эмзэг үндэсний систем нь. Иймд нар болон техникийн халаалттай шилэн хүлэмж ба хаврын плёнкон хүлэмж, дулаалгатай уурын халаалттай дарлага, туннель плёнкон доор ургуулдаг. Хэмх нь гэрэл шаарддаг ч томатаас арай бага шаардлага тавьдаг. Наранд ээвэр газар тарихад ургалт сайжирч, ургац өндөр, жимслэх хугацаа нь уртасдаг. Өргөст хэмхэнд шим тэжээлээр баялаг хөрс үүнд ялзмагаар баян, сайн ширэгт, ус агаарын солилцоо сайтай, сайн халдаг, хөнгөн механик бүрэлдэхүүнтэй байх ёстой. Органикаар баян элсэнцэр хөрсөнд сайн ургадаг. Шаварлаг хөрсийг бууцаар эсвэл үртэстэй компостоор \хүрэн өнгийн удаан ялзарсан\ бордоно. Элсэн хөрс нь ухах эсвэл услах үед усыг доод давхарга руугаа алдаж, хөрс нягтран ус шим тэжээлийг нэвтрүүлэхдээ муу болдог. Хөрс саармаг байх ёстой. Хүчиллэг хөрстэй үед бордооноос шим бодисыг муу нэвтрүүлдэг ба доламатийн гурил, шохой, үнс ба шохойгоор боловсруулах хэрэгтэй. Органик органик болон эрдэс бордоонд ордог бүх элементийг шаарддаг. Ургалтын бүх л хугацаанд мөн газар гишгэхийн өмнө ч гэсэн хөрсөнд бордоог хйиж өгдөг. Тогтмол шингэн бордоог өгснөөр хэмх эрт жимсэлж, навч томорч, хажуугийн мөчир сайн хөгжиж, хүчирхэг бо иштэй болдог. Өндөр дозоор өгч болохгүй харин бага багаар тогтмол өгөх хэрэгтэй. Зүйлүүд нэмэлт бордоонд харилцан адилгүй ханддаг. Ялангуяа шинэ гибридүүдэд нэмэлт бордоо зайлшгүй хэрэгтэй байдаг. Тусгай тэжээлйин элементийн дутагдалд тун эмзэг байдаг. Калид онцгой шаардлага тавьдаг ба кали нь бодисын солилцоог зохицуулж, өвчинд тэсвэртэй болгож, сэрүүн цаг агаартай үед жимсэндэх сахарын агууламжыг дээшлүүлэн амтлаг болгодог. Кали дутагдахад навчны хөвөөгөөр цайрч /доод навчнаас эхлэн/, халуунд гандан, жимс лийр хэлбэртэй болдог. Фосфор нь жимслэлтийг түргэсгэж, үндэснйи өсөлтийг идэвхжүүлэх ба дутагдвал навч хар ногоон болдог. Азотын ачаар иш навч түргэн ургадаг. Дутагдах юм бол өсөлт зогсон, жимс ногоорч хурц сэлэм хэлбэрийн болдог \лууван шиг\. Хүчиллэг хөрсөнд кальци хүрэлцэхгүй тэжээлийн бодисыг муу шингээн, навч хуйлран, жимс жижгэрч амтгүй болдог. Хөгжлийн үе шатаас хамаарч тэжээлийн элементийг харилцан адилгүй шингээдэг. Эхний 15 хоногт азотын бордоо зайлшгүй шаарддаг \үрслэгт фосфор бага зэрэг\. Цэцэглэлтийн эхэн үед фосфорын шаардлага нэмэгддэг. Ид жимслэлтийн үед азот-калиг шаарддаг. Хамгаалагдсан хөрсөнд гэрэл дутахад \сүүдэрлэх, бүрхэг өдөр\ кали чухал шаардлагатай. Өргөст хэмх нь хөрс ба агаарын чийгт өндөр шаардлага тавьдаг. Чийгэнд маш их дуртай ургамлын нэг бөгөөд навч том, үндэсний хөгжил сул, ус их ууршуулдаг онцлогтой. Ид жимслэх үед хөрсний чийг өндөр байх ёстой ба бүлээн усаар услахгүй бол өсөлт зогсон өвчлөнө. Үхэж ч болно. \3-4 өдөрт 1 удаа хоноод ч болно\.

No comments:

Post a Comment