Сүүлийн
үед полиэтилен хальсыг их хэрэглэдэг
болжээ. Энэ нь ойролцоогоор 5 сар, 3-4 сар
болдог. Оросод плёнконы хэрэглээний
чанарыг сайжруулах зорилгоор шинээр
“УРОЖАЙ” –н шинэ хэлбэрийг гаргажээ.
Энэ нь ургамлын өсөлт хөгжилтөнд хэрэгтэй
инфраулаан туяаг бий болгодог \ултраягаан
туяаг хувиргаж\ юм. Харамсалтай нь энэ
нь ургалтын нэг хугацаанд л хэрэглэдэг.
Шинжлэх ухаан нэг л байрандаа байдаггүй,
оросын эрдэмтэд 3дах “УРОЖАЙ”-г гарган
авсан. Энэхүү бүтээл нь “ПУЛ” хэмээх
нэмэгдэл дулаанаа барих чадвартай
бөгөөд бөх бат чанар нь 1.5-2 дахин нэмэгдсэн
юм. Үзэсгэлэнгээс медаль авсан энэ
плёнко нь энгийн полиэтилен плёнконоос
юугаараа ялгаатай вэ? Нэгдүгээрт –
1.5-аас 2 дахин бөх бат байдаг. Хоёрдугаарт
2-4 түүнээс илүү жил ашиглагдана.
Гуравдугаарт чинжүү, томат, цэс, өргөст
хэмх зэрэг дулаанд дуртай таримал
инфраулаан туяанд хувиргахад вегетацын
хугацаа уртасч, жимс боловсролт 1.5-3
долоо хоногоор наашилдаг. Дөрөвдүгээрт
инфраулаан туяаны 50%-г шингээдэг. Яагаад
гэвэл халуун өдөр ургамлын хэт халалт,
түлэгдэл багасдаг. Хүйтэн шөнө _8 градусын
цочир хүйтрэл, хүйтнээс хамгаалдаг. \6
градус дээшилдэг\. Эрдэмтэн мэргэжилтэнүүдийн
баталснаар таримлаасаа хамаардаг ургац
25-75% нэмэгддэг. Гаднаас нь харахад энгийн
плёнконоос ялгардаггүй. Тунгалаг илүү
цагаан заримдаа бага зэрэг ягаан эсвэл
шар туяатай. Тусгай багажын тусламжаар
ултраягаан туяаны тусгалыг мэдэж болно.
Плёнкыг багажаар гэрэлтүүлэхэд “УРОЖАЙ”
плёнка улаан өнгөөр будагддаг бол энгийн
плёнко нь ямар ч өөрчлөлт үзүүлддэггүй
. Хуурамч гэж болгоомжлох хэрэггүй учир
нь тусгай фирм, дэлгүүрт зарагддаг.
Дэлхийн гэх адилтгал байхгүй, оросод
өргөнөөр хэрэглэж, гадаадад бөөнөөр
зардаг. Үрслэг тариалах, усалгаа,
арчилгаа, нэмэлт бордоо зэрэгт энэ
плёнко нь энгийн плёнкотой адил. Энгийн
хүлэмжний плёнко нь урдаасаа онгойдог
бол урожай нь хойт талаасаа онгойж бүх
л өдрийн турш нарны гэрлийг авдаг. Урожай
нь энгийнийг бодвол үнэтэй, тунгалаг,
хэдэн жил ашигладаг, их ургац авдаг.
Эдийн засгийн хувьд боломжтой. Би бараг
6 жил хэрэглэж байгаа ба их хангалуун
байдаг
No comments:
Post a Comment