Thursday, July 31, 2014

Теплицэд хэмх тариалах

Хөрс бэлдэх- Намар халдваргүй болгон, хавар гадна дотно талын шилийг нямбай сайн угаана. Шилжүүлэн суулгахаас 2 долоо хоногийн өмнө хүртэл \плёнкон теплицэд\ бүтээж хөрсийг халаана. Хэрвээ теплицэд хөрсөө солиогүй, дээврээ онгойлгоогүй бол би хөрсөө 2 дахин угааж үлдсэн бордооны концентрацыг багасгаж өгнө. Дараа нь хөрс эгшэхэд зэсийн байвангаар \ хувин усанд хоолны халбагаар 1\ халуун усанд шингэлж ариутгана. Үүнйи дараа хөрсөө бордоно. Эгнээ бүрийн хэмжээг тооцон гаргаад шаардлагатай бордооны хэмжээг ч тооцон хөрснйи гадаргууг тэгшлэнэ. Үүнийг суулгахаас 10-15 хоногийн дотор хйинэ. Эгнээнйи 1м квадратад 1-1.5 хувин ялзмаг юмуу компост хйинэ. Өгөршсөн хүлэр талаас 1 хувинг хйихэд тун сайн бөгөөд хөрсөндөх чийгийг барьж өгдөг. Дээр нь зуухны шигшсэн үнс 1.5 стакан \ түүдгийн үнс бол 2 дахин их\, хоолны халбаар 1 суперфосфат, 1 сульфат кали \ эсвэл сульфат магни, хлорт калийг авдаггүй\ өгдөг. Хэрвээ тусгай эрдэс бордоо үгүй бол комплекс бордоо 2 хоолны халбага\ РАСТВОРИНА, КЕМИРА- УНИВЕРСАЛ, НИТРОФОС БА БУСАД\ өгдөг. Үүнйи дараа хөрсөө хутгана. Хэрвээ үхрийн баас 1:10, сангас 1:20, БИУД 1:20-оор шингэлж услан хэд хоног уустал нь үлдээнэ.
ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ- Эхлээд үрслэг суулгах газраа сонгоно. Эгнээнд 2 мөрөөр тарьж болно. Миний олон жилийн туршлагаас 1 мөрөөр тарихад сайн ургаж, цэцэглэж, цэцэглэдэг. Ургамал хоорондын зай 35-45см \ 2 мөрөөр бол шатрын хөлөг шиг суулгаж, 30-35см\.
Дээвэр дор эгнээ бүрт 2 зузаан төмөр утас бэхлэж, дээврээс холбоно. Нимгэн төмөр утас гулзайдаг. Захруу нь гадас юмуу арматурын төмөр зоож өгнө. 10-12см гүн нүх ухна. Нүх бүрт 2 атга ялзмаг, хоолны халбаганы 3\1 суперфосфат өгнө. \няцалж өгвөл бүр сайн.\ Бүгдийг шороотой хольж, бүлээлгэсэн усаар юмуу марганцтай усаар \ягаан \ усалж өгнө. Одоо суулгаж болно. Үрслэг суулгах нь их хариуцлагатай үе. Суулгахаас 2 цагын өмнө үрслэгээ услана. Түүнийг гүн суулгаж болохгүй. Учир нь хэмхийн үндэс дулаан, агаар их шаарддаг учраас. Сунасан үрслэгийг үрийн тал навч хүртэл бага зэрэг налуу суулгаж болох ба эндээс дагавар үндэс их үүсдэг. Нүхээ гүнзгийрүүлж, шороо юмуу элсээр булж болохгүй. Энэ тохиолдолд үндэсний үхжилээр өвчилдөг. Пластик стаканаас үрслэгийг болгоомжтой сугалан гаргаж, сүүний стаканаас 2 газар зүсэж сугалан авснаар бутрахаас хамгаална. Нүхэндээ суулгаж шороогоор болгоомжтой хучиж өгнө. Шороо нэмж хийгээд нягтруулаад нүхээ дүүргэхгүй. Дараа нь 25-27 градусын усаар усалж өгнө. Хөрсөө ялзмаг юмуу хүлрээр хучиж өгөх нь хөрснйи гадарга хальстаж хатахаас хамгаална. Хар неткан материалаар хучих нь сайн. Мульча нь хөрсний чийгийг сайн хамгаалж, хог ургамлаас хамгаалж, мөн мульча нь агаарыг сайн дамжуулж, шөнө бага хөргөдөг. Бас сйирүүлэлт хэрэггүй болдог. Хэмх нь температурын хэлбэлзэлд их эмзэг, шинэ газар үндэслэхдээ муу. Хэрэв дулаан бол өдөртөө нэг талыг нь онгойлгож өгнө. Шөнө 15 градусаас дээш үед хурааж болно.
Үрслэг суулгах- Хөнгөн элсэнцэр хөрсөнд 5 сарын 10-15-ний хооронд суулгаад давхар хүйтрэлээс хамгаалах плёнкоор давхар хучиж өгнө. Шаварлаг, орой халдаг хөрсөнд 5 сарын 20-25-ны хооронд суулгана. Үрээр тарихад зөвхөн сайн халдаг хөрс хэрэгтэй бол үрслэгэнд ач холбогдол багатай. Орой суулгасан ургамал сайн ургаж, эрт жимсэлдэг. Туршлагатай ногоочдын зөвлөснөөр өглөө эрт тарьж, сул доройг заазлах хэрэгтэй. Дулааны бага барьж, температурын хэлбэлзэл ихтэй байдгаараа халаалтгүй хальсан хүлэмж дутагдалтай. 5 сард хүйтэн үед 0 градусаас доош болж, өдөр нартай үед 35-40 градус болдог. Иймээс давхар неткан плёнкоор заавал хучих шаардлагатай. Хүнд бол каркас хийж дээгүүр нь хучиж, хөнгөнд бол бүтээхэд болно. Зарим ногоочид хана, зах, завсар зайнд нь кресс салат, ногоон сонгино, хятад салатны байцаа, навчит салат, мөн улаан лууван тарьдаг. Үүнйиг үрслэг суулгахаас өмнө хйидэг. Хэмх ургаж эхлэхэд тэдгээрийг аажмаар зайлуулдаг. Заавал авах бол тарьж болно. Минйи туршлагаас харахад эдгээр ногоонууд нь бөөс\ширх\-ний сонирхлыг их татдаг. Захаар нь гоньд юмуу базилик таривал их сайн. Учир нь бөөсийг татахгүй, үргээж 2 дах ургацыг өгнө. Гоньд 15-20 см өндөр ургавал авч дараагийнхийг тарина. Бөөсийг үргээхийн тулд бархатцыг тарьдаг туршлага бий\тагетес\. Хэмхйин эгнээнд тарих бол сийрэг суулгаж өгнө. Би түүнийг эгнээний эхэн ба төгсгөлд тарьж, их өтгөрвөл тайрч авдаг. Хуурайг нь ургамлын хоронд ашиглаж болно.
УСАЛГАА- Теплицэд үргэлж пошиг юмуу пластик саванд бүлээсгэсэн устай байх ёстой. Ёнгостой бол газраас дээш өндөрт байх хэрэгтэй. Ус нь шланкаар хүлэмжинд өөрөө урсаж очихоор байвал их амар байдаг. Хэмх хөрс, агаарын хуурайшилд их эмзэг өсөлт, ургалтыг удаашруулж, ялангуяа эхний шатандаа их шаардлага тавьдаг. Их хуурайшихад цэцэг унаж, жимс эрэмдэг болдог. Хангалттай, тогтмол бүлээсгэсэн усаар усалах хэрэгтэй. Ус нь хөрснйи чйигйиг барих төдийгүй агаарын чийгшлийг ихэсгэж өгдөг. Гэвч хэт чийгшил нь хөрснйи агаарын горимыг алдагдуулж, дулааны горимыг алдагдуулдаг. Хэмхийг теплицэд арвин, өдрийн эхэнд \11 цагт\ усалбал өдриин цагт агаарын чийг өндөр байдаг. Мөн хүлэмжинд устай боошиг, сав таглалгүй тавих нь ашигтай. Хэмхийг услах усны температур 25-27 градус тохиромжтой. Хэрэв 14-16 градус бол үндэс үхэж, ургалт удаашран, өвчилдөг. Хэрэв худаг ба цооногын бүлээсгэсэн ус бол \ сульфат кальци агуулсан\ хамгйин тохиромжтой. Энэ бол туршлага. Крантны ба худагын усаар шууд усалж хэзээ ч болохгүй. Эдгээр нь халуунд өдөр температурын их ялгааг үүсгэдэг аюултай. Хэрэв ёнгосгүй бол нүх ухаж, гялгар цаас дэвсэж\ хэдэн давхар\ өгнө. Хавар хангалттай халуун байхгүй үед боошигоо галаар эсвэл халаагчаар халаана. Тарихын өмнө үрслэгийн хонхороо сайн усална. Энэ нь үндэснйи өсөлтөд сайн. Суулгасан үрслэгээ торгүй шүршүүр юмуу данхаар услах ба шланкаар усалвал хөрс идэгддэг. Хэмхийн жимслэлтийн үед 5-7 хоногт 24-27 градусын усаар 1м квадратад 2-3 литр орохоор усална. Хөнгөн элсэнцэрт олон удаа бага дозоор, шаварлаг хөрсөнд их хэмжээгээр цөөн өгөх ба энэ нь хөрснйи чийгийг барихад нөлөөтэй. Усалгаа нь эхнйй үрэвч үүсэх, их массаар ургах үед маш ач холбогдолтой. Жимслэх үед олон удаа арвин долоо хоногт 2-3 удаа услах ба 1м квадратад 10л өгнө. Заримдаа их халуунд энэ усалгаа ч дутагдаж навч гандана. Энэ тохиолдолд сэрүүцүүлэх усалгааг шланкаар навчинд шүршиж өгдөг. 17-18 цагт зөгйи бага нисэх үед хурдан шүршиж өгдөг. Ингэхэд навчин дээрх шороо арчигдаж, фотосинтез сайжирч, өндөр температур багасч, хөрс агаарын температур багасан ургамал сэргэдэг. Хөрснйи чийг багаас болж халуун цагаар ургамал ганддаг. Хэрэв услахад хөрсөнд муу нэвчвэл сэрээгээр сйирүүлнэ. Хэрвээ хөрс хурдан ширгээдэг бол 2-оос 3 аргаар: 1. Эхнйи удаад 1м-т 1-2 хувин ус, хэсэг хугацааны дараа ихэсгэж бүр 1м-т 8-10литрт хүргэнэ. Зуны эцсээр усалгааг цөөлдөг. Хүйтэн хөрсөнд чийг ихэдвэл үндэс ба иш үхэжинэ. Теплицэд өглөөгүүр конденсаци үүсч мөөгний өвчлөлтөд их нөлөөтэй.
СИЙРҮҮЛЭЛТ- Усалгааны дараа хөрс хатсан байдаг учраас хэмхйиг сийрүүлэх хэрэгтэй ч гүнзгий сийрүүлж болохгүй. Учир нь хэмхийн үндэс нь өнгөн хэсэгт тархсан байдаг юм. Хөрсөнд ойр байх иш нь хуурай байх ёстой ба өөрөөр хэлбэл үндэс ялзарч ургамал үхдэг юм. Тиймээс хүлэмжинд хэмхийг манахыг би зөвлөж чадахгүй. Хэрвээ үндэс усалгаагаар угаагдаад ногоон өнгөтэй бол тэр эрүүл. Хэзээ ч үнс, үртэс, ялзмагаар хучиж болохгүй.
ТЕМПЕРАТУР- Хэмх нь энэтхэгйин чийглэг нутгаас гарсан чийг дулаанд гойд дуртай. Бүгчим агаарт дуртай. Хөгжлийнхөө янз бүрийн шатанд янз бүрийн температур шаарддаг. Суулгацын үед өдөртөө 20-28 градус, шөнөдөө 16-18 градус, цэцэглэлтийн үед 25-30, шөнөдөө 18-20 градус байвал тохиромжтой. Хоёр термометр нэг нь дээд талд, нөгөө нь хөрсөнд ойр байрласан байна. 15 градустай үед ургамлын өсөлт, хөгжилт зогсож, цэцэг унаж, 10 градусаас доош үед өсөлт зогсож, 8-9 градуст үхдэг. Хэрвээ хүлэмжинд агаарын температур 17-19 градус болж ургац буурч, партенокарпик гибрид цэцэг унаж, үрэвч хатдаг. Өндөр температур ч бас хортой. Тиймээс онгойж болох бүгдийг онгойлгож, усалгааг зам дээр сайн хйиж өгнө.
УЯХ- Хэмхийг нэг мөрөөр тарина. Төмөр утсанд зөөлөн бөх олсоор бэхэлнэ. Үүний тулд хүлэмжнйи дээврээс 2 төмөр утас татна. Ургамал бүрийн доод навчны доод талд олсоо хөвөрхйи уяж, иш бүдүүрэхэд чангалахгүй байх болно. Олс бөх байж ургамал гэмтэхгүй. Дээд тал\ олсны\ төмөр утсанд уягдана. 15-20см нөөц үлдээж ургамал сулардаг учраас тэр юм. Чанга уявал үндэс татагдаж үхнэ. Нэгийг зүүн талын утсанд уяж, нөгөө ургамалаа баруун талд уяна. Ингэж ү хэлбэрээр уягдахад салхи сайн авч, хэлбэржүүлэхэд амар, сүүдэрлэгдэхгүй, ургац сайн байна.
ХЭЛБЭРЖҮҮЛЭЛТ- Хэлбэржүүлэхгүй бол ургамал хажуугийн мөчир уртасч, хүлэмжинд ажиллахад хэцүү болж, өвчин амархан тархаж, ургацын ихэнх хэсгийг алдана. Хүлэмжинд хэмхийг заавал хэлбэржүүлэх хэрэгтэй. Плёнкон теплицэд 1 ишэн дээр 1-3 жимс үлдээж, үлдсэн ургацыг хажуугийн мөчирт үлдээнэ. 2-3 навчинд нь хажуугийн мөчрийг авч хаяна. Ингэснээр ургамал эрүүлжиж, үндэсний үхжил болж, өвчлөхгүй. Ургамлын эхэн шатанд гол ишэнд тэжээлийн бодис авч, хажуугийн мөчирт зарцуулагдахгүй. Дээрхйин дээд хэсэг нь гол ишэнд хажуугийн мөчрийг авч 2-3 навч үлдээнэ. 3-дах үе буюу дунд хэсэгт гол ишинд 2 навч, 2 хэмх үлдээнэ. Дээд хэсэг буюу дээд зангилаанд хажуугийн мөчир тавьж 3 навч, 3 жимс тавьдаг. Гол ишийг төмөр утас хүртэл ургуулж, 2 ороож, 2-3 навчинд 1 хэмх оноогдохоор, илүү өндөр болоход нь 3 навчинд 3 жимс оногдуулна. Өндөрсөх тусам хажуугйин мөчир уртасдаг. Дээд хэсэгт өтгөрүүлэх хэрэггүй. Доод хэсэгт гэрэл дутагдсанаас навч шарлаж, үржин жимс багасдаг. Навч шарлаж, үхэх нь байгалийн жам, тйим навчийг тасдах хэрэггүй. Харин хатаж, харлаж, өвчилснийг авч хаях хэрэгтэй. Үлдсэн навч, хожуулыг үлдээвэл хуурамч гуалалтаар өвдөх тул зайлуулах хэрэгтэй. Түүнчлэн өглөөд жимс өгөхөө байсан мөчрийг, оройд хатсан болон тайралтыг хийх хэрэгтэй. Минйи ажигласнаар сахлыг авахгүй бол ургац хураах ба хэлбэржүүлэхэд саадтай.
НЭМЭЛТ БОРДОО – Шинэ партенокарпик гибридүүд органик бордоог их авдаг. Нэмэлт бордооны өмнө заавал усална. Өндөр доз биш бага дозоор олон удаа өгч, органик ба эрдэс бордоог хольж өгч болно.
Миний бодлоор хамгаалалттай ҮНДЭСНИЙ НЭМЭЛТ БОРДОО- Партенокарпик гибридүүд органик шим тэжээлийг эрчтэй авдаг. Нэмэлт бордоо өгөхийн өмнө усална. Өндөр доз хэрэггүй. Харин бага дозоор олон бордох хэрэгтэй. Органик ба эрдэс бордоог ээлжлэн эсвэл хольж өгнө. Ургамал ба цаг агаарын байдлаас болж 7-15 хоногт өгнө. Өдрийн эхний хагаст усалсны дараа бордоогоо усанд уусган өгөх нь маш сайн. Хэсэг хугацааны дараа хөрс хатаж шингээлт муудвал болгоомжтой сйирүүлэх хэрэгтэй. Ком эрдэс бордоо “РАСТВОРИН”, “КЕМИРА УНИВЕРСАЛЬНЫЙ” нитрофоск ба бусад. Бөөнөөрөө цэцэглэж эхлэх эхний үед нэмэлт бордоог 1 хувинд 1 хоолны халбага бордоо хйинэ. Хэрэв ком бордоогүй бол амиакын шүү эсвэл мочевин, хүхэр хүчлийн кали, давхар суперфосфат 10л усанд 1 цайны халбага орно. 2-3 долоо хоногийн дараа массаар жимслэх үед дозыг нэмж ком бордоо бол 50-60грам\ 1.5 хоолны халбага\, аммиакын шүү буюу мочевин 20-25грамм, хүхэр хүчлийн кали 25-30гр, давхар суперфосфат 15-20граммыг 10л усанд уусгаж өгнө. Үхрийн баас 1:10-аар\ 2-3 хоногт исгэж\, шувууны сангасыг 1:25-аар\3-5 өдөрт исгэн\, БИУД 1:20-оор \ хэдэн цаг исгэн\ 1 метр квадратад 3л өгнө. Органик ба эрдэсийг хольж болно. Үүнд 1 литр үхрйин баасанд 10гр аммиакын шүү юмуу мочевин 10л усанд найруулж өгнө. Массаар жимслэх үед 1 л үхрийн баас, 10гр аммиакын шүү, 15г хүхэр хүчлийн кали, 15г давхар суперфосфатыг хувин усанд хйиж өгнө. Давхар суперфосфатыг хоногийн өмнө усанд уусгана. Мөн исгэсэн өвс \ 3-4 хоногт исгэсэн\ зүгээр. Бас дараагийн сийрүүлэлттэй хамт нойтон хөрсөнд үнс цацаж болно. Цэцэглэлтйин үед марганц \ягаан өнгөтэй\ -ын уусмал юмуу үнснйи идээшмэлээр сайн услаж болно. Сэрүүн цаг агаартай үед үндэс шим тэжээл муу шингээдэг. Энэ үед үндэснйи гадуур бордоо цацаж болно. Ургамлын гадаад байдлыг ажиглан дозыг их багаар өгнө. Доод талын навч шарлаж, хажуугйин мөчир өсөлт зогсонги, жимс хурц хэлбэртэй болбол азот дутагдсанаас. Калийн дутагдал нь навчны зах гэрэлтэж\ ялангуяа доод талын навч\ , халуунд гандаж, жимс лийр хэлбэртэй болно. Дээрх шинж тэмдгүүд ажиглагдвал навчаар шүршиж нэмэлт бордоог өгвөл ургамалд шууд хурдан очно. Хэрвээ хүчтэй өсөлт болон жимслэлт удааширвал суперфосфат ба сульфат калиар бордох хэрэгтэй. Хэрвээ жимс хураалтын дараа үрэвч бага байвал сангас , үхрийн баас юмуу “БИУД”-аар бордоно. Кали дутагдвал жимс сууриараа өргөн үзүүрлүүгээ нарйисч, азот дутагдвал үзүүрлүүгээ бүдүүрнэ. Ургац аяндаа буурч байвал хувин усанд мочевин чимхийг, ялзмаг юмуу биогумус атгыг хийж хонуулна. \заавал хонуулна.\
ЦЭЦЭГЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ҮНДЭСНЙИ ГАДУУРХИ НЭМЭЛТ БОРДОО- 10л усанд микроэлементййн таблеткын 2-ны 1-ийг, борын хүчлийг халуун усанд уусгасанаас цайны халбаганы 4-ны 1-ийг хйиж өгнө. “ИДЕАЛ” \ 1Л усанд 1 колпак\ юмуу “ГУМИ-20” \ 8 дуслыг 1л усанд\ юмуу “ЗАВЯЗЬ” стимуляторыг 1л усанд 2г хйиж өгнө. Шүршилтйиг 2 удаа: цэцэглэлт эхлэх үе ба ид цэцэглэх үед цацна. “ЭПИН- ЭКСТРА” СТИМУЛЯТОР-ыг үрслэг суулгасны дараа, бундуйжих буюу цэцэглэхийн өмнө, цаашдаа 2 долоо хоногт 1 удаа 5л усанд 1мл хйиж шүршинэ. Эдгээрйиг сэрүүн өдрүүдэд цацаж өгөхөд цэцэг сайн гарч, жимслэн бага өвчилдөг.
Зөгийг татаж, тоос хүртээх- Хүлэмжинд зөгийгөөр тоос хүртдэг гибрид тарьсан бол дээвэрт цэцэглэсэн багваахай, ногоон сонгино, үнэрт тод өнгийн цэцгүүдийг тавьбал сайн. 1л усанд 1 цайны халбага зөгийн бал эсвэл сахар хийж цацаж болно. Өгөөш тавибал зөгий хэмхэн дээр суухгүй. Цэцэг юмуу хэдгэнэ тоос сайн хүртээнэ. Өөртөө тоос хүртээдэг эм цэцэг их гардаг партенокарпикуудад энэ хэрэггүй. Жижиг хүлэмжинд 10 ийм ургамалд 1 эр цэцэгт ургамал тарьдаг. Зөгий татдаг гибридүүдэд F1 ФЕРМЕР, F1 ВЕРНЫЙ ДРУЗЬЯ, СОРТ- ФЕНИКС, МУРОМСКИЙ ба бусад. Өөр тохиолдолд гараар тоос хүртээнэ. Эр цэцгийг тасдан эм цэцгэн дээр тавина. 2-3 удаа 1 эм цэцгэнд хүртээх эсвэл 1-2 эм цэцгэнд 1 эр цэцгийг хүртээдэг. Хүйтэн үед шавьж бага тоос хүртдэг энэ үед гараар тоос хүртээх тохиромжтой. Партенокарпик гибридүүд гар тоос хүртэлт хэрэггүй. Зөгйи өглөө 7 цагт хүлэмжээ онгойлгож өгөх хэрэгтэй. Нэвт үлээх салхигүй байх ёстой. Зөгийгөөр тоос хүртдэг гибридийг хаалганд ойр суулгах хэрэгтэй. Сэрүүн үед хүлэмжээ хааж гараар тоос хүртээх хэрэгтэй.
УРГАЦ ХУРААЛТ – Шарчиганасан, том биш, доод талын жижиг, боловсорсон бүгдийг хураана. 2 өдөрт 1 удаа хураана. Хөгширүүлэх хэрэггүй ба дараачийнх нь гарахгүй. Ийм хэмх нь амтгүй, зузаан байдаг. 6 сарын дундаас 9 сар хүртэл хураах ба дулаан үед 10 сар хүргэдэг. 1 ургамлаас 6-8 эсвэл 8-12кг авдаг. Ургамлын сорт гибрид, тариалсан байдал, технологоос хамаардаг. Эрт болцынх нь суулгаад 20-25 хоногийн дараа ургацаа өгдөг. Эрт ургац авахыг хүсвэл 5 сарын эхээр суулгаад неткан материалаар 2 дахин давхарлаж өгнө. Ингэхэд 6 сарын эхээр ургац авдаг. Гэхдээ эртийн хүйтэнд тэсвэртэй, температурын өөрчлөлтөд тэсвэртэй гибрид жишээлбэл F1 МАЗАЙ\ 1 удаадаа багц хэд хэдэн жимс өгдөг\, эсвэл F1 БУЯН, F1 САЛТАН ба бусадыг тарих хэрэгтэй. Өдрийн эхэн хагаст хураавал удаан хадгалагддаг. Жимс өгөх нь багасаад ирвэл ишээ шинэчлэж, ургац хураасан мөчрөө зайлуулж, шингэрүүлсэн үхрийн баас, мочевиноор шүрших, 9 сард шинэ мөчир ургуулж ногооруулан хэмх авч болно.
ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН ХАМГААЛАХ – Хэмх орчны таагүй нөхцөлд их эмзэг. Агаарын температур, чийгийн горимд анхаарч өвчин гарвал тэмцэх хэрэгтэй. Хэт чиигтэй хүйтэн хөрс нь үндэснйи үхжилд таатай орчин болдог. Плёнкон теплицэд өглөөгүүр конденсаци ихтэй байдаг. Энэ нь хуурамч гуалалт, жимсний цагаан ба саарал илжрэл зэрэг мөөгөн өвчнйи үүсвэр болдог. Мөн вирусын өвчин ч бий. Чанартай үрээр ариутгаж тарина. 13-15 градусаас доошгүй хөрсөнд үр ба үрслэгээ тарих хэрэгтэй. Эртийн өвчинд тэсвэртэй сорт, гибридйиг сонгож, хог ургамлыг зайлуулж \ өвчний уурхай болдог учраас\ шатаах хэрэгтэй. Ээлжлэн тариалалтыг хйиснээр өвчний оршихыг зайлуулж чадна. Өөрөөр хэлбэл үрслэг ба үрийг жил бүр өөр газар тарих хэрэгтэй. Үндсэн ба нэмэлт бордоо хэрэглэснээр ургамал хүчирхэг болж өвчинд бага нэрвэгдэнэ. Хлорын шохойгоор хүлэмжээ ариутгана. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ болох ардын арга хэрэглэх нь дээр.
МӨӨГӨН ӨВЧИН- ГУАЛАЛТ-Хулуу, патиссон, тэвгэн хулуу, хэмх өвчилдөг. Үхэр манжин, шар манжин, цагаан лууван, шош, гоньд, салат зэрэгт их тохиолддог. Голдуу навчинд, цөөндөө бариул, ишэнд үүсдэг. Навчны дээд талд цагаан өнгөртэй толбо гарч, яваандаа томорч, доод хэсэгт шилжин, навч борлон хатаж үйрдэг. Их өвчлөлттэй үед хөгнөн иш нь хатдаг. Үүнээс үүдэн ургамал жижгэрч, жимс жижгэрч, өсөлт зогсдог. Температурын эрс хэлбэлзэл, их чийгшил, конденсаци түүний тархалтад тустай. Салхилалт муутай, хүйтэн усалгаатай, хүчтэй салхилдаг, жил бүр 1 газар тариалдаг бол энэ өвчинд амархан өртдөг. Мөөгний спор ургамлын арчилгааны үед салхиар тардаг. Өвчин үүсгэгч нь өвөл ургамлын өвчилсөн ургамлын үлдэгдэл дээр, зам дээр, өвсөнд өвөлждөг.
УРЬДЧИЛАН СЭРГЙИЛЭХ АРГА БА ТЭМЦЭХ АРГА- Тэсвэртэй гибрид F1тарих- БУЯН, МАЗАЙ, САЛТАН, ФИНИСТ, ВЕРНЫЕ ДРУЗЬЯ, ПОДМОСКОВНЫЕ ВЕЧЕРА, ФЕРМЕР, ЛОРД, ВИРЕНТА, РЕГИНА плюс, бас түүнчлэн ИЗУМРУД, ЛЕВИНА, НОРД, ОТЕЛЛО, МАРИНДА, КЛАВДИА ба бусад.
ХАРЬЦАНГУЙ ТЭСВЭРТЭЙ СОРТ- ВОДОЛЕЙ, ЭЛЕКТРОН, ОБЕЛИСК, НЕЖИНСКИЙ КУБАНИ, БРИГАДНЫЙ И ДЕКАН, түүнчлэн гибридF1: РОДНИЧОК, ЗОЛОТОЙ ПЕТУШОК, БИДРЕТТА. Өвчнйи анхны шинж тэмдэг илэрвэл навчийг огтолж, хувинд зэсийн байвангийн уусмал цацна. Хэрвээ үргэлжлээд байвал коллиод хүхэр шүршиж \ 10л усанд 30гр\ эсвэл нунтаг хүхрийг марльд хйиж 7-8 хоногйин давтамжтай пургиулна. Ардын арга- Хуурай үхрийн баасны хандмал- Хувингийн 3-ны 1-т ус хйиж 3 өдөр байлгаад 3 давхар марль юмуу зузаан эдээр шүүж, 3 дахин сулруулж, 10л ханданд 1 цайны халбага зэсийн байван хийж \халуун усанд уусгасан\ өгнө. Ялзарсан өвс юмуу өвснйи хогыг 1кг өвсийг 3л усанд хйиж, 3 хонуулаад шүүж аваад устай 1:3-аар хйиж, 10л ханданд 3гр зэсийн байван хийнэ. Эдгээрийг 7-9 хоногийн зайтай 2-3 удаа шүршинэ. Ингээд хязгаарлагдвал өвчилсөн ургамлыг \10л усанд 1л сүү \ -гээр шүршинэ. Зарим ногоочид гашилсан сүүг ашигладаг. Үргүй, үндэсгүй шинэ өвсийг хэрчиж хувингийн талд дүүргээд 65 градусын халуун ус хйиж, 2 хоног идээшүүлээд шүүж, 10л идээшмэлд халуун үед 1 цайны халбага мочевин эсвэл 1гр марганц хййнэ. Ээлжлэн тарих, хог ургамлыг устгах, ургамлын үлдэгдлйиг шатаах, калиар нэмж бордоно. Хэрэв дээрх тус болохгүй бол “ОКСИХОМОМ”-оор 10-14 хоногт 1 удаа 3-аас илүүгүй давталттайгаар шүршинэ.
ХУУРАМЧ ГУАЛАЛТ- Энэ нь ургамлыг бүгдийг ургацтай нь авдаг аймшигтай өвчин. Огурцы, хулуу, ногоон сонгино, тарвас ба бусад ургамлыг өвчлүүлдэг. Олон янзаар илэрдэг. Навчны дээд хэсэгт шар ногоон өнгийн өнцгөн юмуу бөөрөнхий толбо гарч, хүрээгээр судалтай байна. Навч хуурайшиж, хатаж, үйрч, бариул нь л үлддэг. Хүлэмжнйи өндөр чийгшил, хүлэмжний конденсацласан ус, температурын эрс хэлбэлзэл \ өдөр 25 градус, шөнө 12 градус\ манан, шүүдэр, хүйтэн усалгаа зэрэг нөлөөлдөг. Өвчин үүсгэгч салхиар тархах ба цахилгаан мэт тархаж, ургацыг устгадаг. Өвчтэй ургамлын үлдэгдэлд хадгалагддаг.

1 comment:

  1. Эдгээр бордоог хаанаас авч болох вэ?

    ReplyDelete