Дэлгүүрт
олон янзын өргөст
хэмхийн үр
байдаг ч туршлагатай ногоочинд өөр
юм. Эхлэн сонирхогчдын
хувьд дотоодынхоос гадаадын үр
илүү
байдаг. Гэвч манай
нөхцөлд
бүх
гадаад үр
сайн ургац өгдөггүй,
жимслэлт удаан, үр
гаргаж авахад амаргүй
төдийгүй
дотоодын бүх
үр
нутагшаагүй
байдаг. Олон
туршлагатай ногоочид гибрид үрийг
сонгодог. Энгийн
сорттой харьцуулахад ургац өндөр,
өвчинд
тэсвэртэй, хоногийн хэлбэлзлийг сайн
даадаг. Гэвч өндөр
агротехник, тусгай нэмэлт бордоо их
шаарддаг. Түүнээс
гадна үнэтэй,
гаргаж авахад их хугацаа шаарддаг.
Сортуудын дунд
сайн нь цөөнгүй,
өргөст
хэмхээс үрий
нь аваад тарьж болно. Гибридйиг
сонгоход ургац, товарын зүйл,
ногоон массын хэмжээг
сонгоно. Илүү
урт жимстэй сорт
нь ургац ихтэй. Гэвч жижиг жимстэй нь
эрэлт ихтэй. Хэрэв та худалдаанд гаргах
гэж байгаа бол 7,8 сард гаргах ба энэ үед
ихээр орж ирж байдаг. Чухал
нь гоё байх ёстой. Ямар хэмх тарихаа
шийдэж үрээ
авна. Давсалсан,
түгээмэл,
салатных уу, зөгийгөөр
үү
партенокарпик уу гэж сонгоно. Тэгээд
гадаа тарихуу хальсан доор уу шилэн
хүлэмжинд
үү
хальсан хүлэмжинд
тарихуу гэдгээ сонгоно. Хамгаалалттай
хөрсөнд
партенокарпик сорт тохиромжтой. Мөн
овор багатай хүлэмжинд
ч ингэдэг. Учир нь
шавьжаар тоос хүртэх
боломжгүй.
Ногоочид амралтын
өдрүүдэд
л ирэх ба бусад
цагт хаалттай байдаг. Хальсан доорх
ногоо өдрийн
цагаар онгорхой учир шавьжаар тоос
хүртэх
ба гибрид-партенокарпик
сорт ч болно. Теплиц шиг гадаа Янз бүрийн
хэмх тарьж болно.
Зарим гибридүүд
бие биедээ тус болдог. Эрт
зэрэг ургац авахын тулд ультраскороспелый
гибрид үрийг
сонгодог. Намар
авах бол урт хугацааны сортыг хүйтэнд
тэсвэртэй ногоотой хамт
тарина. Шилэн хүлэмж
нь дулаан сайн барьдаг, конденсаци
болдоггүй,
тохиромжтой дулааны горимтойгоороо
хальсан хүлэмжнээс
ялгардаг. Жимслэлт
удаан үргэлжилдэг,
эрт тарьж болдог, ургацанд сайнаар
нөлөөлдөг
учраас гибридийн сонголт ихтэй. Цэцэрлэгт
1-10, олондоо 5-6 гибрид суулгаж болно.
Хэрвээ талбай чинь модны сүүдэр
их бол сүүдэрт
тэсвэртэй сорт тариарай. Шинэ
гибридийн ургац, чанарын байдлыг шалгаж
үзэх
хэрэгтэй. Олон жилийн туршлагаараа би
суулгацанд хурдан болцтой, ургац ихтэй,
өвчинд
тэсвэртэйг сонгодог.
Оросын шилдэг төв
нь агрофирм- МАНУЛ гэж боддог.
No comments:
Post a Comment