Энэ
хүлэмж
нь бөх
бат, хөнгөн
гэр хэлбэрийн ногоочид
их хэрэглэдэг. Каркас нь төмөр
хоолойноос бүрдэх
ба гурвалжин юмуу загалмай хэлбэрийн
кронштейноор хоорондоо
нэгддэг. Пленкыг тогтоохдоо өргөн
хавчаарын тусламжтайгаар тогтоодог.
Угсарсан үедээ
иймэрхүү
хэмжээтэй:
урт нь 4м, өргөн нь 2.1м, өндөр нь 1.87м,
талбай нь 8.5м2, хоёр ороодог хаалгатай.
Чадвартай хоёр хүн дуусгаж чадах хүлэмж
байна. Плёнка унжихгүйгээр төмөр утсаар
ханыг дарж тогтооно. Баригдсан үедээ
12 цилиндр тулгууртай. Сайн хүлэмж барихад
шороон дээр биш хэсэг тоосгон дээр,
цементэн дээр, эсвэл модон шон дээр
барьдаг. Шон дээр хийх бол 40см өндөр
байхад болно. Энэ тохиолдолд хөрсөнд
хиймэл занар зоож, хүлэмж өндөр болж
байран мэт болно. Илүү өндөр бол арчилгаа
хийхэд тохиромжтой, дараа жил өргөст
хэмх дараа нь лоолийн өндөр ургадаг их
ургацтай сортыг авч болох юм. Халуун
үед чинжүү, цэс, өргөст хэмх хэт халахгүй,
тоос хүртэлтийн эрч буурахгүй, нэг
хаалгаа онгойлгоход болно. Их халуун
өдөр нэг талын плёнкоо сөхөж, саваагаараа
ороож өгнө. Өвөлд буулгахдаа хурааж
дараа жил өөр газар тавина. Плёкыг жил
бүр хурааж шорооноос нь цэвэрлэн угааж
хатаан дараа жил өөр \байцаа, улаан
лууван, гоньд бусад\ ногоо тарина. Томат,
чинжүү, өргөст хэмхэнд жил бүр сольж
өгнө. Плёнкыг халаалтгүй байшин эсвэл
саравчиндаа баглан боож хайрцаглан
хадгална. Плёнкон хүлэмж нь гадаахаас
илүү ургац өгч, үрслэг эрт таригдаж,
жимслэлт удаан явагдана. Жил бүр плёнкоо
солих нь тохиромжгүй байдаг.
No comments:
Post a Comment