Thursday, July 31, 2014

ӨРГӨСТ ХЭМХ ТАРИАЛАХ

Ямар сорт, гибридийн үрээр тарих, үрслэгийг хэзээ үрээр тарих, чанар хэр вэ, ургалтын хугацаанд зөв арчлах \нэмэлт бордоо, усалгаа, хэлбэржүүлэх\, өвчин хортонд өртүүлэхгүй байх, цаг тухайд нь өвчин хортонтой тэмцэх.
ҮРИЙГ ТАРИЛТАД БЭЛТГЭХ
Тохиромжтой сорт, гибридийн үрийг сонгож, сайн үрслэг ургуулах хэрэгтэй. Үрийг тарилтад бэлтгэхэд таарамжгүй орчинг тэсвэрлэж, өвчинд тэсвэртэй, өндөр ургац авдаг байна. Үр бэлтгэх газар, фирмүүд ариутгасан үр зардаг. Хэрвээ сортын үрээр тарихаар шийдсэн бол \тийм ургамал нь эр цэцэг ихтэй\ 2-3 жил болсон, сайн ашиглагддаг, соёололт муутай бол хэмжээг нь нэмж болно. Сортын үрийн эм цэцэг гаралтыг сайжруулахын тулд пар болон зуухны дэргэд 2-3 өдөр халаах эсвэл даавуун уутанд халуун усанд дүрэх 45-48 градусын термост хийж боловсруулна. \1.5 цаг\. Гибрид үрийг тэгэх шаардлагагүй, шууд тарина. Фирмийг нь мэдэхгүй бол тарихын өмнөх бэлтгэл заавал шаардлагатай. Үр нь зарим нэг вирусын өвчин \ хэмхний мозайк\, мөөгний \антракноз\, бактерийн өвчнийг дамжуулдаг учраас халдваргүйжүүлэх зайлшгүй шаардлагатай. Хамгийн энгийн арга нь 1%-ийн марганцын уусмалд \хар ягаан өнгийн\ стаканд 1гр авч халуун усанд уусгана. Усандаа хийж тасалгааны градустай болтол 20 минут байлгана. Дараа нь урсгал усаар угаахад хар хүрэн өнгөтэй болдог. Хэрвээ үрслэгэнд тарих бол тасалгааны градустай усанд 0.5-1см үндсэнцэр үүстэл байлгана. “ЭПИНЕ-ЭКСТРА” биостимуляторт \250 мл усанд 3 дусал хийн 8-10 цаг байлгах\, “ ЦИРКОНЕ”-д \250мл усанд 2 дусал 6-8 цаг\ ба зуун настын уусмал бусад уусмалд хөөлгөж болно. Откалиброваный үр \ууттай үр\. Үрээ том жижгээр нь ялгахад гараар эсвэл давстай усанд хийдэг. \3-5%\. Партенокарпик. Хүйтрэлд тэсвэртэй болгоход үрээ нойтон эдэд ороож хөлдөөгчид эсвэл 0-2 градуст байлгана. Ороосон эд нь үргэлж нойтон байх шаардлагатай. Дийзэнд гялгар уутанд байлгавал хатахгүй. Тэсвэржүүлсний дараа шууд тарина. “МАНУЛ” фирмийн мэргэжилтэнгүүд үрээ тэсвэржүүлсний дараа биоактив бодисоор боловсруулахыг зөвлөдөг. 6-8 жил болсон хуучин үрээ соёололт мууддаг учраас пробарбатирование хийдэг. Энэ нь усанд хүчилтөрөгчөөр хангана гэсэн үг. Үрээ марлан уутанд хийж, баннтай усанд дүрээд аквариумын шахуургаас хоолой оруулна. Нэг хоногийн дараа шууд тарина.

No comments:

Post a Comment