Тэжээлт
шоонд тарьсан хэмхйиг шингэн бордоогоор
услах хэрэгтэй. Үүнд дулаан өдөр өглөөний
цагаар усалгаатай хамт хийх нь сайн.
Эхнйи нэмэлт бордоог барагцаалбал
соёолсноос 2 долоо хоногийн дараа жинхэнэ
2 навчинд нь өгдөг. 2 дох нэмэлт бордоог
эхнийхээс 10-12 өдрйин дараа \ байнгын
газар суулгаад 1-2 өдрийн дараа\ өгнө.
Бордсоны дараа бордооны үлдэгдэл навчинд
үлдэснийг цэвэрлэж усална. Нэмэлт
бордоонд комплекс бордоо
“Растворин”, “Кемира Универсал”,
нитрофоскийг \ хлор агуулсан нитроаммофоск
биш\ 5л усанд 1 цайны халбага хийж өгөх
нь илүү үр дүнтэй. Шингэн бордоо “Идеал”
ба бусад.\зааврын дагуу\. Сайн бордоонд
“КЕМИРА ЛЮКС” ба нунтагын 5 хуваасны
1-ыг усанд уусгаж өгдөг. Мөн “БИУД”-ийг
1:20-оор, үхрийн баасыг 1:10, тахианы сангасыг
1:20 харьцаатайгаар шингэрүүлж өгдөг.
Үхрийн баас, тахианы сангас дээр халуун
ус хийж, хөөсөрхөөр нь шингэлж өгнө. Тэд
исэлдээгүй учраас муухай үнэртэй. Мөн
сульфат кали 1 цайны халбага, суперфосфат
цайны халбаганы 2 хуваасны 1-ээр 5л усанд
уусгаж өгдөг.
No comments:
Post a Comment