Цонхны
тавцан, шилэн хүлэмж, хальсан хүлэмжид
тарьж эрт ургац авах хэрэгтэй. Эрт
таривал даарч хөлдөн, орой таривал өсөлт
хөгжил удаашран, ургац багасдаг. Хэрэв
гэрт суулгасан үрслэг нөхцөл таарахгүй
бол\ өндөр градус, чийгшил бага г.м\ 2
навчинд нь хүлэмжинд суулгах нь зөв.
Халаалтгүй хүлэмжинд тарьж байгаа бол
дахин плёнкоор хучих хэрэгтэй. Ийм
тохиолдолд 5 сарын 15-нд үрээ тарих ба
\стаканд суулгасан \, 6 сарын 10-наас
плёнкыг авч, талбайд гаргана.
Хөрс
бэлтгэх- 1. 2 хэсэг ялзмаг \ бууцны эсвэл
компостны\, 1-2 хэсэг доод хүлэр ба 1 хэсэг
хуучин модны үртэс\ хүрэн өнгийн \ байна.
Хувинд холимогоо хийж, хоолны халбагаар
“РАСТВОРИНА” эсвэл “КЕМИРА УНИВЕРСАЛА”,
нитрофоск \хлор агуулаагүй нитроамофоск\
ба 3 халбага шигшсэн модны үнс нэмж өгнө.
Үүнтэй хамт 1 цайны халбага мочевин, 1
цайны халбага давхар суперфосфат \
нухсан бол бүр сайн\, 1 халбага сульфат
кали өгнө.
2.
Ширэгт болон ногооны газрын хөрсийг
ашиглан \өргөст хэмх, хурган гуа, хулуу,
патиссон\ доод хүлэр \дарагшсан ба бүрэн
болсон\ ба ялзмаг адил хэмжээний, 2\1
хэмжээний угааж хатаасан элс \голын
шаварны холимоггүй эсвэл цэвэр\, 3 дахин
зумласан үртэс нэмж өгнө. \Хувинд үртэсээ
хийж хүчиллэгийг бууруулж ялзмагыг
сайжруулахын тулд 1 халбага үнс, 1 халбага
мочевин нэмнэ.
3.Үүнд
эрдэс бордоо дээрхийн адил орно. Өргөст
хэмх болон хурган гуад дэлгүүрээс хөрс
худалдаж авч болно.
4.
Тэжээлийн бүх элемент ялангуяа бичил
бордоо орсон цэцэрлэгийн хөрс\ ЖИВАЯ
ЗЕМЛЯ\ орсон хөрс ашиглаж болно.
5.
МИКРОПАРНИК-ыг дангаар нь хэрэглэдгүй
харин үүнд хөрс бага зэрэг бэлтгэсэн
элс болон үртэс хэрэглэдэг.
6.
ФИАЛКА- нягтаршуулсан хүлэр. Түүнийг
хүлрийн холимог бэлддэгийн адил усанд
дэвтээж бэлдэнэ. Намар балкон дээрээ
хашаандаа хөрсөө бэлдэнэ. Хэрвээ хөрс
байхгүй бол ойгоос юмуу паркаас олж
болно. Гэхдээ царсны ялзмагыг хэрэглэж
болохгүй учир нь идээлүүлэгч бодистой
байдаг. Гэхдээ өвчин үүсгэгчдээс хамгаалж
уураар утахаа мартаж болохгүй. Хөрсөө
уураар утах - хуучин том лааз юмуу хувинд
ус \лаазанд 2л, хувинд 0.75л\ хийнэ. Усанд
тор юмуу нүхтэй сав хийж хөрсөө дүүртэл
хийн тагаар таглан гал дээр тавина.
34-45 минутын дараа авч хөргөнө. Хэрвээ
ингэх боломжгүй бол марганц бөөрөлзгөнийн
өнгөтэй болтол халуун ус хийнэ. Духовконд
хийж болохгүй.
Тара-
өндөр нь 6-7см, диаметр нь 8-10см жижиг
саванд үүнд йогурт, цөцгий, тараг бусад
зүйлийн савыг хэрэглэж болно. Гэвч
сайтар угааж нүх гарган илүүдэл ус
гаргахаар байна. Тусгай ёроолтой
зориулалтын ногооны сав их ач холбогдолтой
удаан эдэлгээтэй байдаг.
Үр
тарих- өргөст хэмх шилжүүлэн суулгалтыг
муу даадаг. Иймд шууд стаканд тарьдаг.
Хөрсөө савны амсраас 1см дутуу хийнэ.
Ургуулах бодис болох эсэлдээгүй үхрийн
баасыг 1:10-ийн харьцаатайгаар шингэрүүлж,
эсвэл халуунд усанд хутгаж ягаан болгосон
марганцаар, эсвэл 1л усанд 8 дусал “
ГУМИ-20”-ыг, эсвэл “ИДЕАЛА”-г 1л усанд
колпачокыг бүлээн усанд шингэрүүлж
усална. Услаад 20 минут болсны дараа
тарилт хийхэд бэлэн болдог. Стаканы
голд үрийн тоогоор ( соёолсон үрийг 1
стаканд 1-ийг ) хонхор гаргаж суулгана.
Хурц үзүүрлэсэн харандаагаар ижил
хэмжээтэй нүхлэнэ. Хавтгайгаар нь
суулгана. Дээр нь шигшсэн шороог нэмж
хийж, зөөлхөн дарж өгнө. Хэрвээ үрийг
гүехэн суулгасан бол үрслэг унаж, үндэс
нь хугарч, ургамал үхэж болно. Хөрсийг
дээрээс нь услахгүй, бүлээн усаар шүршиж
услах ба учир нь үр гүнд орж соёолох
боломжгүй болдог. Тавиур дээр тавина.
Дээгүүр нь шил эсвэл плёнкоор хучиж
чийгийг хамгаалах ба 25-28 градуст байлгаж
гэрэлтэй цахилгаантай газар юмуу эсвэл
дулаан газар тавина. 3-4 өдрийн дараа
үрийн талын навчтай болох ба температур
бага үед 5-7 хоногийн дараа гардаг.
Үрслэгйиг хамгийн гэрэл сайтай газар
урьдчилан шилййг нь сайн цэвэрлэсэн
цонхонд тавьдаг. Хэрвээ цонхноос хүйтэн
байдаг бол плёнкоор хучина. Хэрвээ
стаканд хэдэн ургамал нэг дор байвал
сул хөгжилтэйг ( сугалахгүй тайрах ба
үлдсэн ургамлын үндэснйи өсөлтөнд
муугаар нөлөөлөх талтай) зайлуулна.
No comments:
Post a Comment