Тасалгаанд
уу, парниканд таривал үрслэг температурын
бууралтанд тэсвэргүй болдог. Яагаад
гэвэл гадаа суулгахын өмнө теплицэд
нарны тусгал, гаднах нөхцөл, бага
температур, хурц гэрэлд дасгах хэрэгтэй
байдаг. Суулгахаас 5-7 хоногийн өмнө өдөр
15-18 градус, шөнө 12-14 градустай байхаар
цонхоо бага онгойлгоно. Тасалгаанд
ургуулсан бол саравчтай тагт, балкон
дээр тавьж болно. АНХААРАХ НЬ хэмх нэвт
салхинаас айдаг гэдгийг санаарай. Дулаан
нартай өдөр гадаа байх хугацааг уртасгаж
өгөөрэй. Бороотой үед хучих юмуу гэртээ
оруул. Хэрвээ хүлэмж, плёнконд ургуулсан
бол сөхөж өгнө. Хэдэн өдөр тэсвэржүүлснйи
дараа үрслэг хар ногоон навчтай, зайдам
нь богино, 3-5\2-3\ зузаан навчтай байвал
сайн үрслэг гэж үздэг. Гадаа тарихад
бэлэн боллоо.
No comments:
Post a Comment