Халуухан хүүхэд
Хэзээ манай гэрт анхны одойхон орж ирснийг санахад хэцүү юм.Энэ нь магадгүй тасалгааны бяцхан ногоо гэж байдаг гэдгийг ч мэддэггүй байсан тэр үед л байх. Цонхон дээрх ижигхэн улаан малгайтай чинжүүхэндээ сэтгэл татагдан, нүдээ баясгаж, харин өвөлд тэрээр манай хоолны ширээн дээр шинэхэн ногоо болон заларч байдаг. Тэгээд савтай чинжүүгээ бааздууханаар Огонёк гэж нэрлэсэн. Түүнийг арчлахад төвөггүй, гэрэлтэй дулаан тасалгаанд бүтэн жилжингээ цэцэглэдэг. Чинжүүхэн 2,3 заримдаа 4 жил амьдардаг. Дараа нь хуучин навчаа гөвж, бут нь үзэмжгүй болж, ургац нь багасдаг. Түүнийг шинээр солих нь төвөгтэй биш байсан. Эхний чинжүүхэнийг одоо хүртэл бид ургуулсаар байдаг. Сүүлийн жилүүдэд Украинд гадаадын олон үр орж ирж байгаа. Бас бид жилийн ямар ч үед тарьж болох үрийг хайсаар байдаг. Хамгийн жижигхэн чинжүүг цуглуулгадаа маш хурднаар олж цуглуулдаг.
Манай Огонька олон гоё сайхан бас ашиг тустай, өнгө, хэлбэр, хэмжээний хувьд янз бүрийн 15 сортын одой ах дүү нартай. Бүгд өөрийнхөөрөө сайхан. Огонёк халуун амтаараа өөрөө өөртөө нэр олж авсан. Бяцхан чинжүү нь Өмнөд Америк болон Мексикт одоо хүртэл амьдарч байгаа өөрийн зэрлэг өвгүүдээсээ хүрч ирсэн. Тэнд энэхүү олон наст бутлаг ургамал нь модожсон иш, жижигхэн халуун жимстэй байдаг. Тэр өнө эртний түүхт ургамал. Түүнийг ойролцоогоор 8 мянган жилийн өмнө тарималжуулсан. Эртний ацтек болон индианчуудад тэр хоол хүнс, эм, зэвсэг, мөнгө нь байсан. Колумб Европод хоёр хачин чамин бүтээгдэхүүн авчирсан ба энэ нь энэтхэгийн улаан давс ба шоколад байжээ. Индианчууд давсыг огт мэддэггүй байсан ба харин чинжүүг амтлагчаар хэрэглэдэг байжээ. Харин шоколад нь бүхний мэддэг какаоны буурцаг бөгөөд түүн дээр чинжүүний буурцгыг хольж нунтаглан бэлдсэн ундааг индианчууд ууж байжээ. Чинжүүнээс эрт дээр үед тос, наалтыг гарган хэрэглэдэг байжээ. Чинжүүний нунтгыг дайны зорилгоор одоогын хийн баллон шиг хэрэглэдэг байсан байна.
Бяцхан ч гэсэн төгс ахмад дайчин - Огонёк. Тод интоорон улаан чинжүүнцэртэй, хар ногоон навчаар бүрхэгдсэн соёохон \ 20 - 25см\. Тэд бага гэвч их халуухан.
Вишенькагын жимс нь жинхэнэ интоороос ялгаагүй харагддаг. Төгс дугуй хэлбэртэй хурц өнгийн чинжүүхэнүүд нь хангалттай том, зузаан ханатай, хурц халуун үнэртэй. Консервлох болон дарахад хамгийн шилдэг сорт.
Бас нэг гоёмсог сорт болох Бисер \ эсвэл Конфетти\ - Тэр удаан хугацаанд цэцэглэдэг. Нэг бутанд нэг зэрэг цэцэг ба том жижиг боловсроогүй жимснүүд, болсон жимсхэнүүдийг харж болдгоороо онцлогтой. Цэцэг нь зөөлөн нил ягаан өнгөтэй. Боловсорч буй бөмбөлөг жимснүүд нь өнгөө цагаанаас нил ногоон ягаан болгон, тэгээд цайвар шар, орэнж шараас тод улаан хүртэл хувиргадаг юм. Яг л навчны хөвөөгөөр асгасан сувд мэт. Тэр нэг их удаан байгаад байдаггүй нэг наст ургамал ч маш гоёмсог.
Худалдаачид энэхүү хачин чамин амтлагчаар Европод оруулах бараагаа нэвтрүүлэх төлбөр хийдэг байжээ. Халуун хурц чинжүү нь урт, баялаг түүхтэй бөгөөд амтлаг биш хэдий ч олны хүндэтгэлийг авч, ашиг тустайд тооцогддог юм. Өнөөдөр тэрээр бүх дэлхийгээр нэг тархсан. Гал тогоо, эмнэлэгт бас чимэглэлийн ургамлаар хэрэглэгддэг. Саглагар моднууд нь хааяа 200 хүртэл хурц тод өнгийн жимсээр бүрхэгдсэн байдаг. Тэд хэмжээ, хэлбэр, өнгөний хувьд маш олон янз.
Сабелька - түүний жимс нь их нарийхан урт, үл ялиг матигар, мөчрөөсөө гунигтайяа унжиж байдаг. Дайнд тулалдах гэж цуглаад өөрийн хурц зэвсгээ доош нь тавиад бодолд дарагдан буй баатрыг санагдуулдаг. Гэвч түүнийг гэмгүй нэгэн гэж битгий бодоорой. Энэ бол хамгийн халуун сортын нэг нь. Дорнодынхны халуун тогоонд махтай хоолны амт оруулагч, орлуулшгүй нэгэн юм.
Өнөөдөр зах зээл дээр тасалгааны халуун чинжүүний хангалттай олон сорт түгээмэл хэрэглэгдэж байгаа. Гэвч тасалгааны чинжүү гэж тооцоход бэрх. Чинжүүний бяцхан хэлбэрүүд нь хүлэмж, талбайд гайхалтай зохицдог. Тариалах агротехник нь бусадтай адил. Тэр дулаанд дуртай. Гадаа талбайд үрслэгээр тарих нь шилдэг арга ба дулааныг бодолцон байнгын газарт
Медуза - 6 - 10 ширхэг урт чинжүүнүүд нь багцлан мөчрийн орой дээр байрладаг. Цэцгийн улаан баглаа адил. Боловсронгуутаа жимс нь махийж, энэ үедээ л хэдэн арван халуун урт тэмтрүүлтэй медузыг санагдуулах хачин сонин баг цэцэгтэй болчихдог. Төрөл бүрээр хэрэглэгдэх ба дунд зэргийн халуун амттай.
байлгах хэрэгтэй. Тусад нь суулгах нь тохиромжтой биш. Энэхүү гайхалтай материалыг замын дагуу, цэцгийн мандлын захаар суулгаж чимдэг. Түүнчлэн цэцгийн мандалд ч тэрээр гайхалтай чимэглэл шиг харагддаг. Хэлбэржүүлэлт шаарддаггүй, харин өөрөө өөрөө титмээ бөмбөлөг, шүхэр эсвэл гэрэл хэлбэртэй болгодог. Бага зэрэг сүүдэрлэлтийг даадаг. Гэвч нартай газар сайхан ургаж, сайн ургац өгдөг.
Тасалгаанд ургуулахад хэд хэдэн дүрмийг баримтлах шаардлагатай. Нэг их том үндэстэй биш учраас том сав шаардлагагүй. Илүү өндөр ургадаг ургамлыг \ Факир, Медуза, Сабелька, Вечерный звон\ 3 - 4л-ийн саванд суулгах ба харин багачуулыг - Лисенок, Асканийский букет, Бисер нь 2л-ийн сав байхад болно. Тасалгааны ногооны талбайн эгнээ том биш учраас нэмэлт бордоог хэмжээтэй өгөхийг зөвлөж байна. Бордоог багадуулах нь хор болохгүй, харин ихдүүлэх нь түүнийг алж болно. Тогтмол өгөхдөө бага дозоор өгөх хэрэгтэй. Худалдаж авсан бордооныхоо заавар дээрхийг 2 дахин усаар шингэлж өгөхөд болно. Бэлдсэн уусмалаа 7 хоногт нэг удаа өгсөн нь аюулгүй. Түүнийг органикаар бордох нь их ашигтай. Дэлгүүрт гумины бэлдмэлүүд болох гумипас, гумисол, гумат зардаг. Эдгээр нь чинжүүнд их таалагддаг. Гэрт бэлдсэн уусмалаар үүнд: цайны шаар, аквариумын ус, модны үнс эсвэл сонгины хальсны хандаар усалж болно.
Хэрвээ та гоёмсог модтой болохыг хүсвэл түүнийг гэрийнхээ хамгийн их гэрэлтэй цонхны тавцан дээр тавиарай. Цаг тутамд гэрэл рүү хандуулан эргүүлж тавьж байвал гэрэлтүүлэг сайтай болно. Гадаа талбайн ургац тасалгааныхаас илүү. Шалтгаан нь тасалгаанд тоос хүртээлт муутай байдаг. Гудамжинд шавьж, салхиар тоос хүртэнэ. Тасалгаанд түүнд та туслах хэрэгтэй: цэцэг дэлгэрсний дараа 2 - 3 хоноод тоос боловсорход түүнийг хөвөн юмуу чүдэнзний модоор нөгөө цэцгэнд нь аваачиж өгнө. Үр дүн нь таныг баярлуулах болно. Гэртэх чинжүү өвддөггүй. Ногооны талбайн вирус, мөөгний халдвар түүнд хүрдэггүй. Хортонгууд харин бий болдог. Ихэнхдээ бөөс, цагаан далавчит, цөөн тохиолдолд шүлхий хачиг гардаг. Бөөсийг гараар түүж болно, харин цагаан далавчит бол баригдахгүй. Түүнтэй тэмцэхэд доод түвшний химийн хорыг аюулгүй газарт тавиад хэрэглэнэ. Бөөс, цагаан далавчит нь харагддаг дайсан бол шүлхий хачиг нь үзэгддэггүй дайсан. Микроскопоор л навчны доод хэсэгт колоноороо байхыг харж болно. Тэр нь ургамлын шүүсээр хооллох ба халдварласан навч цоохортон шарлаж, гажиг хэлбэртэй болон үхдэг. Сайн ажиглан харвал навчны судлан дотор
Жинхэнэ этгээд нөхөр - өдлөг навчит Тигренок. Навч нь ягаан - цагаан - ногоо өнгөтэй. Гэрэлтүүлгээс шалтгаалан хар, ногоолин шиг эсвэл цайвар ягаан гантиг шиг харагдана. Цэцэг нь нил ягаан одхонууд. Жимс нь залуудаа бараг хар байгаад дараа нь улаан хөх ягаан өнгөтэй болдог. Боловсорсон нь улаан болдог. Ургамал нь олон өнгөтэйгээс хиймэл юм шиг санагддаг. Гэвч хурц амттай жимснүүд нь түүний жинхэнэ болохыг нотлоод өгдөг.
шигдсэн байхыг харж болно. Энэхүү долоон голтой амьтан нь хүчтэй химийн хоронд устана. Түүнийг дийлэх арга бий. Ургамлыг хэдий их цэвэр усаар шүршинэ төдий чинээ сайн.
No comments:
Post a Comment