Гашуун, гашуун.....гэсэн ч гэсэн сайхан
Бид хуримын тухай биш гашуун, халуун чинжүүний тухай ярих болно. Анхны харцаар л түүнд дурлах болно. Тиймээ бид ногооны талбайдаа халуун чинжүүг л тарьдаггүй. Яагаад тэр вэ? Халуун чинжүүнд дургүй юмуу эсвэл мэдлэг дутсанаас уу?
Хонхон цэцэгтэй Факир
Гэвч халуун чинжүү, халуун ногоо ч гэж нэрлэдэг ба онцгой анхаарал татдаг. Витамин С-гийн агууламжаар амтат чинжүүнээс хоёр дахин, амтат жүржнээс ялангуяа гурав дахин их агуулдаг гээд бод доо. Түүнээс гадна каротин, витамин Р-ээр баялаг, түүнд натри, кали, хүхэр, хлор, төмөр, хөнгөнцагаан, фосфор, цайр ба бусад бодисыг агуулдаг. Хамгийн гол нь түүнд халуун амтыг өгдөг капсацин алколоид агуулагддаг. Энэ амтлагчгүйгээр хоол \ бүр хамгийн бага хэмжээгээр\ хоол биш. Амтат витаминт амтлагч учир хоолонд давтагдашгүй өнгө, нарийн амт, ашигтай болон хоолны дуршилтай болгох гээд бүгдийг агуулсан. Ямар ч дарсан хэмх түүнгүйгээр байж болохгүй. Кетчуп? Аджик? Зөвхөн энэ ч биш, тэр бол эмчлэгч. Бие организмын үйл ажиллагааг дархлаажуулдаг. Өмнөдийн халуун амтанд дурлагч фенүүд нь түүнээс залуу насыг хайдаг ч байж магадгүй юм.
Гэвч миний хувьд халуун чинжүү нь амт, ашиг төдий биш юм. Би түүнд сэтгэл татагдан, байлдан эзэлж, түүний өнгө болон олон янзын хэлбэрээр өвчилсөн. Түүний ертөнц агуу баялаг, би цуглуулгадаа 22 сорттой ба түүгээр ч зогсохгүй гэж боддог. Дэлхий дээр багцаагаар халуун чинжүүний 250 орчим сорт байдаг ба жил бүр арав арваар нэмэгдэн түүн дээр ажиллах хэрэгтэй болдог. Миний цуглуулганы бахархал болох жимс хэлбэрт чинжүүтэй сорт - Огненный цветок эсвэл Факир юм. Энэхүү гайхамшиг миний цуглуулгад орсон нь татгалзахын аргагүй зүйл байсан. Энэ чинжүү мөн үү гэж би гайхаж байлаа. Тэр цэцэгтэй л илүү адилхан харагдсан. Төсөөлөөд үз дээ: тансаг, сайхан навчилсан хагас метр өндөр бут, харин түүнд тод улаан, 5см хүртэл том хонхон цэцэг шиг жимснүүдтэй. Бас навч нь чинжүүний навчтай огт адилгүй. Гайхамшиг биш гэж үү?
Гэвч энэ бүгд биш. Энэхүү гайхамшигтай жимс бас ер бусын исгэлэн чихэрлэг, үл мэдэг халуун амттай. Жимсийг шинээр нь, салат, амтлагчаар болон консервлож болдог. Эсвэл зүгээр л түүнийг биширч, тэрээр өөрийн ургацаараа сэтгэлийг тань татаж, харин бут нь битүү хонхон цэцгэн дэнлүү өлгөөстэй шинэ жилийн гацуурыг санагдуулах болно. Цорын ганц дутагдал нь их орой боловсордог. Ийм учраас эхний жил нь би түүнийг хүйтэн эхлэхтэй зэрэг хувинд суулган балкон дээрээ бүрэн боловсортол нь тавьсан. Өндөр гэж төөрөгдөлд орсон. Харин одоо хашир үзэж байгаа. Нэг сарын сүүлчээр нэг литрийн жижигхэн хувинд үрээ тарьсан. Нэг дор хоёр ургамал тарихад манай гал тогоо болон миний хоббид яг таардаг.
Судалт Троль
Дараагийн гайхамшиг нь Троль. Энэ сортын бут нь өндөр биш. Өтгөн бүрхсэн цайвар ногоон өнгийн толбот судалт навчтай. Төсөөлж байна уу? Цэцэг нь ер бусын тод нил ягаан өнгийн, жимс нь том биш бөөр хэлбэрийн хавтгай, урт нь 1.5см хүртэл их оригинал байдаг. Энэхүү жимсэн дэнлүүний өнгө нь хар ногооноос нил ягаан хүртэл өөрчлөгдөн, тэгээд дараа нь бараан интоорын өнгөтэй болдог юм.
Жинхэнэ баярын эгнээнд Конфетти чинжүүг нэрлэж болно.
No comments:
Post a Comment