Чинжүүг хэлбэржүүлэх
Хүлэмжинд
Чинжүүг хэлбэржүүлэхэд хэд хэдэн үе шат бий. Эхнийх нь:
- хажуугын мөчрийг зайлуулах,
- хоёрдох нь эхний цэцгийн бундуйг
зайлуулах,
- гуравдах нь үндсэн ишний тайралт болон доод навчийг
зайлуулах ( шаардлагатай үед).
Чинжүүнд
9 -өөс 11
навч үүссэний дараа хажуугын мөчрийн эхний эгнээ гарах нь
ажиглагддаг. Ер нь тэд 2 -оос 4
хүртэл тоотой болдог. Эдгээр мөчрөөс 2 эсвэл
хамгийн хүчтэй 3-ыг сонгож, ургамлын гол араг ясыг бүрдүүлдэг. Илүүдэл сул хөгжилтэй
мөчрийг тайрдаг. Цаашдаа чинжүүг босоо байдлаар ургуулж, «V»- хэлбэртэй болгох нь түгээмэл байдаг.
Хэлбэржүүлсэн араг ясаа бүрдүүлсний
дараа ургамал дахин мөчирлөж эхлэх ба салаа
бүрт хамгийн хүчтэйг нь сонгох хэрэгтэй. Илүүдэл сул мөчрийг эхний навч ажиглагдах
үед нь л
тайрч хаядаг.
Ер нь
цэцгийн нахиа үндсэн ишэндээ л үлддэг. Үрэвч нь салаа бүрт гардаг. Бүх хажуугын мөчир нь зангилаанаас
гарах ба цэцгийн бундуйг зайлуулж нэг навч үлдээнэ. Жимс
бүр хоёр навчнаас хооллоход болох
ба нэгдэх навч нь үндсэн мөчрөөс,
хоёрдох нь хажуугын мөчрөөс гарсан навч байдаг. Практикт яг л ийм
хэлбэржүүлэлт илүү тохиромжтой. Хажуугын мөчрийг 1-2 үрэвчийн
дараа тайрч болно.
Үе үе
бутыг ажиглаж, жимсгүй мөчрийг зайлуулан мөн үндсэн мөчрийн салаалж эхлэх яг тэр газраас гарсан хажуугын мөчиртэй
навчийг ч бас зайлуулна. Хэрвээ
халаалттай хүлэмжинд тариалагдсан бол түүний ургалтын үе уртасдаг ба энэ
нь үндсэн ишэн дээр навч ургах бөгөөд
түүнийг зайлуулах шаардлагатай
болдог. Өвчтэй болон гэмтсэн
навчийг зайлшгүй зайлуулах
шаардлагатай. Ургахын хирээр
болгоомжтой уях шаардлагатай. Энэ
ажлыг болгоомжтой хийхгүй бол иш нь их
хэврэг. Жимсийг түргэн гаргахын тулд хөтөлж байгаа ишний ургал цэгийг зайлуулах хэрэгтэй. Үүнийг хүлэмжин дэх чинжүүний ургах
хугацаа дуусахаас 40-50 хоногт хийдэг.
Доод цэцэг
болон навчийг таслах
Бутан
дах илүүдэл навчийг зайлуулах хэрэгтэй. Хэрвээ үүнийг хийхгүй бол
илүү навчнаас болж ургамал гэрлийн
дутагдалд ордог. Эхний багцан дах жимс хэдий
арвин цэцэглэсэн байлаа ч муу үрлэдэг. Эхний жимсний багц
бүрэлдэх үед үүнийг техникийн болцонд нь
хийх хэрэгтэй. Энэ нь: тэдний өнгө, байдал нь жимсний сортын шинжийг тодруулсан байх ба харин
үр нь сүүн болцонд бий үед хийдэг.
Энэ
шат нь хоёрдох багцанд буюу эхний багц
хүртэлх бүх навчийг зайлшгүй зайлуулах хэрэгтэй ба хоёрдох навчны
доороос эхлэх хэрэгтэй. Нэг удаад
хоёроос илүүгүйг зайлуулах хэрэгтэй. Сүүлийн зайлуулах үе нь сүүлийн ургацаас зургаан долоо
хоног хүртэл хугацаанд хийх хэрэгтэй.
Намхан
ургадаг эсвэл давжаа сорт нь хэлбэржүүлэлт
хэрэггүй ба ургах цэгийг нь зайлуулдгүй.
Дунд хэмжээний бутыг ч тэгэх
шаардлагагүй. Гэрэлтүүлэг болон салхилуулалтыг
сайжруулах зорилгоор доод талын
болон жимсгүй мөчрийг л зайлуулах хэрэгтэй. Сайн ургуулахын тулд
эхний шатанд нь эхний цэцгийн
багцыг зайлуулах хэрэгтэй юм.
АМТЛАГ ЧИНЖҮҮГ ТАРИАЛАХ ОНЦЛОГ
Хөрс 16-18°С
халахад гадаа талбайд 5 сарын 2-р хагаст тарьдаг. Энэ үед 25-30 см өндөр, 10-15 сайн хөгжсөн навчтай, зузаан иштэй үед нь суулгадаг.
Суулгах хүртлээ суулгацаа сайн услан, үндэснийх нь шороог унагалгүй, стрессын эсрэг Эпин-Экстраг шүршиж өгдөг.
Суулгах схем нь сортоос хамаарч өөр өөр \ үрийн пакетикан дээрээ заасан\.
Заримдаа нэг таримлын тэжээлийн
талбайг бичсэн байдаг. Өөрийн хүлэмжиндээ 1 м өргөн, 2 эгнээ шатарын хөлөг хэлбэртэй
эгнээнд: эгнээ хооронд 50см, ургамал хооронд 45-50 см суулгаж тарьдаг. Суулгах
өдрөө үрслэгээ авчран нүхээ үрслэгний
савнаас бага зэрэг өндөр ухдаг. Тухай бүрд нь бүрэн боловсорсон компост, 1 цайны халбага суперфосфат өгч холиод, нүхээ шингэн цайны өнгөтэй гуматаар арвин усалж,
ёроолд
нь микробиологийн
таблетка тавьж өгдөг.
Оройн
цагаар суулгадаг. Болгоомжтойгоор
үндсийг хөндөлгүй савнаас нь авч,
гүнзгийгүй суулган болгоомжтойгоор шороо
хийж өгөх ба үгүй бол хангалттай үндэс үүсдэггүй, харин ялзардаг. Болгоомжтой хучин,
дарж өгдөг.
Усалгаа
Чинжүү томаттай харьцуулахад чийгийн шаардлага өндөр байдаг. Түүний үндэс нь гадаргуу дээр байдаг болохоор богино хугацааны хөрсний хаталтыг
тэвчдэггүй. Хөнгөхөн \навчны\ гандалт нь
даруй усал гэсэн дохио юм. Үүнийг байнга санах хэрэгтэй. Услахдаа зөвхөн бүлээн
усаар, 23°С-аас доошгүй, тэгээд өглөөгүүр, зөвхөн
гадаргуугаар нь навчыг нь угаахгүйгээр хийнэ. Хүйтэн уснаас
болж, өсөлт нь зогсох ба цэцэглэлт
саатах эсвэл өвчилдөг. Гэвч усны илүүдэлд тэсвэр муутай. Өсөлтийн үеүд ба цаг
агаараас шалтгаалан усны шаардлага өөр өөр байдаг.
Жимслэх
үе дэх усны шаардлага нь илүү их шаардаж байдаг.
Үрслэг суулгаад долоо хоносны дараа зөвхөн эхний усалгааг
хийх ба байнга байх газраа түүний үндэсний систем нь түргэн сэргэдэг юм. Чинжүү
жимсээ хэлбэржих хүртэл хүлэмжиндээ 5-7 хоногт нэг удаа услагдах ба дараа
нь 7 хоногт нэг удаа, халуунд бүр өдөр бүр услагддаг. Ус дутагдахад цэцэг
унаж, үрэвч жижгэрдэг. Услаад хэсэг
хугацааны дараа гүн биш (1-1,5 см) сийрүүлэлтийг хөрсний хальсыг арилгахын
тулд хийдэг.
Хөнгөхөн
хучилтыг хүлэр, ялзмаг түүнчлэн хуурай шороогоор хийж болно. Хэрвээ
хальсыг сийрүүлэхэд хэцүү байгаа бол хурц иртэй сэрээгээр үндсийг нь хөндөхгүйгээр ургамал
хооронд, үндсэнд агаарын урсгал сайн орохоор хийж өгнө. Сайн ургац авахийн тулд хар өнгийн неткан материалаар хучиж өгч болдог. Үнэтэй л дээ.Үүний тулд эгнээний дагууд хөрсийг хучиж өгөх ба усны турбагаар дарж өгч болох
юм. Услахдаа хэвээр нь байлгаж, харин бордохдоо сөхөж өгнө.
Хөрсний
хальс хамгаалах болон чийгийг барьж байхын тулд
суулгацаа хуурай хүлэр эсвэл компостоор хучууштай.
Суулгасны
дараа нам хэмд байлгаж болохгүй. 15-13°
хүртэл буурахад өсөлт нь удааширч, 10°С -аас доош унахад өсөлт нь зогсдог. Учир иймд суулгасан
ургамалд халаалт болон бүтээх арга хэмжээг зайлшгүй авах хэрэгтэй.
Салхилуулалт
Хамгийн
сайн жимсийг бундуйлах арга нь өглөөний 9 цагаас 11 цаг хүртэл хөнгөхөн сэгсрэх. Үүнд
хүлэмжинд салхилуулах нөхцлийг
бүрдүүлэх хэрэгтэй. Нэг талын цонх, хаалгыг онгойлгон, хүйтэн салхи
орохооргүй болгоно. Учир нь чинжүү эрс хүйтэн салхийг даадаггүй. Хэт
халуунд өдөр нь нэг талын плёнкоо тэр чигт нь авдаг.
Нэмэлт бордоо
Түүнчлэн
хэрвээ хөрсөө сайн бордогдсон бол
түүнийг улиралд 4-5 удаа бордох хэрэгтэй. Эхний удаа суулгаад 2 долоо
хоносны дараа өгнө. Цаашдын усалгааг
хосолсон байдлаар 2 долоо хоног бүр
бордоотой хамт өгдөг. Комплекс эрдэс бордоог (Растворин, Кристалон, Нутрисол ба бусад
) 10 л усанд 1-1,5г хоолны халбагаар өгнө. Өвсний исгэсэн хандыг ашиглаж болно. 8 сарны эхэнд калимагнезаар ( 10 л усанд 1 хоолны халбага) бордоно.
Оройн
ялзралаас хамгаалж нэмэлт бордоондоо кальцын шүүг өгдөг(
10 л усанд 1
хоолны халбага). Үндэсний гадуур
бордоонд чинжүү мэдрэмтгий бөгөөд усанд уусдаг бордоонд ч мөн адил ( 3 л усанд 1 цайны халбага)дуртай. Энэ
бордоо нь ургамалд үндэсний бордооноос түргэн үйлчлэх боловч харин түүнийг орлож чадахгүй.
Эрдэс
бордоог навчаар нь дамжуулан өвчин хортон
устгах бэлдмэлтэй хамт хэрэглэж болно. Дурын
нэмэлт бордоонд гуматыг тухайлбал Лигногуматыг нэмж болох ба энэ нь цэцэглэлт болон жимслэлтийг
түргэсгэж, ургацыг
нэмэгдүүлдэг. Ариутгах зорилгоор
улиралд хэдэн удаа заавал орчин үеийн
биологийн хамгаалах ба түргэсгэгч бэлдмэлээр шүрших хэрэгтэй (Фитоспорин-М, Циркон, НВ-101, Нарцисс, Алирин-Б + Гамаир, Эпин-Экстра).
Хэлбэржүүлэлт
Ургалтын
эхэн үед чинжүү ганц гол иштэй байх ба 9-12 навчиндаа (сорт ба гэрэлтүүлгээс хамаарч) энэ
иш 2-3 хажуугын иш үүсгэдэг. Бас
суулгацыг шилжүүлэх суулгах хүртэл аажмаар эхний
салаа хүртэл бүх навчыг зайлуулдаг. Гол ишэн дэх хажуугын
мөчрүүдийг ургахын хирээр зайлуулж
хэлбэржүүлэх хэрэгтэй. Салаалахын хамт том
хааны бундуй гэгч хэлбэрждэг. Ингэхийн тулд ургамал өсөлтөө зогсоохгүй,
энэ бундуйн жимс ургахад ургамал бүх хүчээ үүнд хандүүлдаг тул үргэлжлэн навчны масс томрох
тул хайрлалгүй зайлуулах хэрэгтэй. Цаашдаа 2 ишэнд үргэлжлүүлэх хэрэгтэй. Үүний
тулд эхний салаалах үед зөвхөн 2 эхний
мөчрийг тавина. Хэрвээ гуравдах ургавал түүнийг зайлуулах хэрэгтэй. Үлдээсэн ишийг
үндсэн араг яс болгон тусгай тулгуурт өлгөн, үе үе чангалж өгнө. Дараачийн
ургалт нь салаа болгонд нэг хүчтэйг нь үлдээн араг яс болгон энэ мөчирт
үргэлжлүүлэн хүрэх хэрэггүй. Сул хөгжилтэйг тайрч, нэг навч ба жимс үлдээнэ.
Бүх дараачийнхийг ингэж хэлбэржүүлнэ. Ургахын хирээр эхний салаалалтаас дооших
бүх ургасан болгоныг зайлуулах хэрэгтэй. Бүх хоосон ба жимсэлж
дууссан мөчрийг зайлуулна. Вегетацийн хугацаа дуусах
хүртэл бүх өсөлтийн цэгийг тайрч, үгүй бол хэдийн хэт болтол нь хүчээ чиглүүлэн хэрэггүй навч ихээр
ургадаг. Энэ нь үндсэн арга төдийгүй том жимстэй өндөр ургадаг чинжүүнд
тохиромжтой.
No comments:
Post a Comment